“Гоо сайхны бүтээгдэхүүн бүсгүйчүүдийг шинэ дүр бүтээхэд үргэлж тусалдаг. Сайн нүүр будалт, сайхан өндөр өсгийтийг орлоно. Энэ нь бүсгүй хүнийг өөртөө итгэлтэй болгодог” хэмээн Sonia Kashuk брэндийн үүсгэн байгуулагч, Make up artist Sonia Kashuk хэлжээ. Гоо сайхны шинжлэх ухааны олон улсын сэтгүүлд дурдсан судалгаагаар эмэгтэйчүүд нүүр будалт хийсэн үедээ будаггүй үеэсээ илүү өөртөө итгэлтэй байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Заавал баяр ёслол, үдэшлэгийн үеэр гэлтгүй өдөр тутамдаа хөнгөхөн, өөрт тохирсон нүүр будалт хийх нь бусдын өмнө өөртөө итгэлтэйгээр биеэ авч явахад тусалдаг. Нүүрээ сайхан будсан эмэгтэй хаана ч хэнтэй ч таарсан нүүр бардам яриа өрнүүлэхэд бэлэн байдаг бөгөөд энэ нь будалт эмэгтэйчүүдийг гадна талаас нь төдийгүй дотроос нь ч бас бэлддэгтэй холбоотой юм. Ингээд өөгүй цэмцгэр будалд хийх 7 алхамыг танилцуулж байна.

  1. Цэвэрлэгээ, чийгшүүлэлт 
    Эрүүл сайхан арьсны нууц зөвхөн цэвэрлэгээ, тосноос хамаарахгүй. Таны идэж байгаа хоол, амьдралын хэв маягаас шалтгаалан янз бүр байдаг. Арьсаа чийгшүүлэхийн тулд салфеткан маск байнга хэрэглэж байх хэрэгтэй. Өглөө болон орой арьсаа чийгшүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл өдөр бүр нүүрээ цэвэрлэж дараа нь чийгшүүлж заншаарай.
  2. Ядарч сульдсан нүдээ нуух 
    Ядарч сульдсан үед эсвэл удмын нүдний доогуур нь туяа татдаг байж болно. Нүдний доорх арьс маш нимгэн байдаг учраас цаана нь байгаа судас цэнхэртэж харагддаг. Нүдний доорх туяа улаан хүрэн өнгөтэй байвал ногоон өнгөөр, цэнхэр, бор шар толбыг нуухын тулд саарал цагаан өнгөөр будаарай
  3. Нүд доогуурх хар хүрээг нуух
    Нүдний доор хар толбыг нуухын тулд өө дарагчаа гурвалжин хэлбэртэй түрхээд гараараа зөөлөн тарааж уусгаж өгнө.
  4. Суурь кремээ арьсандаа тохируулан сонгох 
    Кремынхээ өнгийг сонгохын тулд хүзүүн дээрээ ойролцоо өнгийн кремыг түрхэж үзээд хамгийн тохиромжтойг нь сонгох хэрэгтэй. Нүүрний арьс хүзүүний арьсыг бодвол илүү цайвар өөр өнгөтэй байдаг тул хүзүүндээ түрхэж сонгох нь хамгийн оновчтой арга юм.
  5. Нүүрний хэлбэрт тохируулан гэрэл сүүдэр тавих
    Дутагдлыг залруулж, төгс царайны төрхтэй харагдах сайхан боломж. Үүний нэг алтан дүрэм бол нуухыг хүсэж байгаа газраа бор хүрэн өнгөөр, илүү гоё харагдуулах хэсгээ цайвар өнгөөр сүүдэр тавина гэдгийг санаарай. Жишээ нь та өргөн шанаатай бол өргөн харагдаж байгаа хэсагтэй бор өнгийн сүүдэр тавих юм.
  6. Мартаж болохгүй нэгэн зүйл
    Энэ бол хацар өнгөлөгч, үл ялиг ягаан, зөөлөн бүдэг өнгөөр будах нь арьсыг амьд болгохоос гадна эрч хүчтэй, өнгөлөг харагдуулдаг. Инээмсэглээд бондойж байгаа хэсэгт зориулалтын багсаар бүдэгхэн тавиарай
  7. Эцсийн үр дүн 
    Багсаа аваад T хэлбэрээр буюу хамар духыг, дараа нь нүдний доогуур, уруулны дээгүүр доогуур, эрүү зэргээ багсаар тарааж жигд уусгалттай харагдуулаарай.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал