Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ

Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам, зааварчилгаа
❖ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ баримт бичгүүдээ танайд байгаа юу?
❖ Мэргэшсэн ХАБЭА-ын инженерүүдийн боловсруулсан ашиглахад бэлэн багц 65 баримт бичиг. Та татаад аваарай.
Дэлгэрэнгүй

Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ нь өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуй нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай байгуулдаг гэрээ юм. Тус гэрээний онцлог нь нэмэлтээр тусгах шаардлагатай зохицуулалтууд байдаг. Энэ нь тухайн ажилтны ажлын эцсийн үр дүн, хүлээх хариуцлага, гэрээг дүгнэх журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт, болон ашгаас олох хувь хэмжээ зэрэг юм. 

Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эд хөрөнгийн бүрэн хариуцлага болон үл өрсөлдөх үүрэг зэргийг нэмэлтээр тусгаж өгдөг. Ажилтны хувьд тухайн гэрээг байгуулснаар өөрийн ур чадвар, туршлагандаа үндэслэн өндөр цалин хөлс авах боломж юм. Ажил олгогчийн зүгээс өөрийн бизнесийн онцлогоос хамаарч нэмэлт зохицуулалтыг тусгах боломжтой. Ингэснээр ажилтантай үүсэх хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг тодорхой болгох юм

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал