✔️ Аливаа улс орны ирээдүй ард түмнийхээ боловсролтой холбоотой.
/Эйнштейн/
✔️Хүүхэд залууст сайн сайхныг заагч бол хүн төрөлхтөнд сайн сайхныг заагч мөн
/Лейбниц/
✔️Залуусын атар газар шиг сэтгэлийн хөрсийг зөнгөөр нь орхивол тэнд зэрлэг өвс, шарилж, өргөс л ургана.
/Снеллман/
✔️Амжилтанд хүрсэн хүн бүрт сайн төлөвлөгөө, хүч хөдөлмөр байдал бол амжилтгүй хүн бүрт хэлэх нэг шалтгаан заавал байдаг байна.
/Исмайл Боз/
✔️Аливаа хүнийг танихыг хүсвэл
Түүнийг өндөр албан тушаалд томил.
/Ла Бруер/
✔️Өөрийгөө удирдахдаа толгойгоо, бусдыг удирдахдаа зүрх сэтгэлээ сонсож бай.
/Исмайл Боз/
✔️Ангийн удирдлага нь зорилгод хүргэх хэрэглүүр бөгөөпд зорилго нь чанартай боловсрол сургалт.
/Башар/
✔️Сайн багш өөрийгөө цаг хугацааны нугачаанд улиран одогч хүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
/Каррутерс/
✔️Удирдагчид хэнээс жишээ авахаа биш, жишээ болж байгаа хүмүүсийн хэн нь удирдагч болохыг мэддэг.
Ардын Онч мэргэн үгс
✔️Багш хүн хязгааргүй нөлөөтэй байдаг. Энэ нөлөө нь хаана хэзээ дуусахыг хэн ч хэзээ ч мэдэхгүй.
/Хэнри Вард/
✔️Мэдлэгийн эзэн нь болохын тулд хүч хөдөлмөрийн боол нь болох хэрэгтэй.
/О.Бальзак/
✔️Өчигдөр үхсэн, өнөөдөр амь тэмцэж байна, маргааш хараахан төрөөгүй. Цаг хугацааг энэ утгаар нь ойлгож бусдад хэрэгтэй зүйл хий.
/Бишри Хафи/
✔️Сургууль бол орчныг гэрэлтүүлэгч нарны гэрэл.
Хайр энэрэлгүй орчинд оюун ухааныг хайх хэрэггүй.
/Достоевский/
✔️Хамгийн чухал, хамгийн үндсэн асуудал бол хүмүүжил юм. Хүмүүжил нь аливаа ард түмнийг эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, нэр хүндтэй, элбэг хангалуун амьдралд хөтөлж чадах ч мөн тэр ард түмнийг ядуу зүдүү, боолчлолын амьдралд ч хүргэж чадна.
/Мустафа Кемал Ататурк/
✔️Хүн эргэн тойрны хүмүүсээ дорд үзэж бус, өөрийн хийж бүтээсэн бүхнээрээ дээшилдэг юм.
/Рейч/
✔️Хүүхдүүдэд сургаалаас илүү үлгэр жишээ байдал нөлөөлдөг.
/Жоуберт/
✔️Инээмсэглэ. Бусадтай халуун дотноор гар барихдаа сэтгэл зүрхээ шингээж бай.
/Дейл Карней/
✔️Хүний итгэлийг олох нь хүнд хайрлуулахаас илүү сайхан хишиг юм.
/Мк.Доналдс/
✔️Хүний алдаж болохгүй хамгийн чухал зүйл бол өөртөө итгэх итгэл юм.
/Ричерд Бенедит/
✔️Амжилт бүтээл нь өдөр тутамд давтагдах зүтгэлийн нийлбэр дүн юм.
/Роберт Коллиер/
✔️Илүү сайн болох гэж хичээхгүй хүн сайн хэвээрээ ч үлдэж чадахгүй.
/Овивер Кромвелл/
✔️Аливаа хүнээс дээд зэргийн чармайлт гаргуулахыг хүсвэл түүний дутуу болон чадваргүй талыг тоочихоос зайлсхий. Илүү сайн үйл хийлгэхийг хүсвэл чадварлаг талыг нь дэмжиж тэр чадвараа улам бүр хөгжүүлэхийг нь хар.
/Стевен В.Ванней/
✔️Хүний нэрийг сайн тогтоож сур. Эс сурваас хүнтэй ойр дотно танилцахад саад болно.
/Линдон Жонн/
✔️Дүрэм алсыг харж сайн боловсруулсан байх хэрэгтэй.
/Жонес/
✔️Хамгийн сайн удирдлага өөрөө өөрийгөө хэрхэн удирдахыг бидэнд үзүүлж чадах удирдлага юм.
/Гёте/
✔️Энэ хорвоод алдаршсан хүмүүс, хүссэн орчноо хайж, олдохгүй бол өөртөө тэр орчныг бий болгодог хүмүүс юм.
/Ж.Б.Шав/
✔️Эргэн тойрны хүмүүсээ дорд үзэж бус өөд нь татаж байж л хүн дээшилдэг.
/Рейч/
✔️Хүний ааш араншинг хэмжих хэмжүүр нь түүний сонсож, бодож буй зүйл биш, хийж буй зүйл нь юм.
/Б.С.Лееминг/
✔️Хэрвээ сүүлийн хэдэн жил үзэл бодлоо өөрчлөн онцгой шинэчлээгүй бол судсаа бариад үз. Та үхчихсэн байж магадгүй.
/Г.Бургесс/
✔️Хүн сонссон зүйлээ мартаж, үзсэн зүйлээ санаж, харин хийсэн зүйлээ сурдаг.
Юу хийхээ мэдэхгүй хүн яаж хийхээ ч мэдэхгүй
Бид үргэлж бусдыг таатай байлгаж чадахгүй,
Харин бүх хүнд таалагдахаар ярьж болно.
/Волтайре/
✔️Багш хүн юуны түрүүнд өөртөө итгэлтэй, сахилгатай байж, түүний дараагаар гавьяа зүтгэлтэй, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй.
/Мехмет Акиф Эрсоё/
✔️Аугаа амжилтуудын аль нь ч шунал сэтгэлгүйгээр бий болоогүй юм.
/Гегель/
✔️Бодол санаа нь бензин шатахуун юм. Олон хүнд бензин байдаг харин түүнийг моторт хийж ажиллуулах оролдлого, шатаах гал байдаггүй.
/Тассон/
✔️Би аварга болохоороо хуучин жинсэн өмдөө өмсөж хуучин малгай духдуулж, сахал тавиад намайг хэн ч танихгүй хөдөөгийн нэгэн гудамжаар алхах болно. Намайг зөвхөн хүнийх нь хувьд хайрлах тэр хүнийг олтлоо алхана. Дараа нэг сая америк долларын үнэтэй газар, өндөр тансаг балконтой 250,000 америк долларын үнэтэй гэртээ аваачиж түүнд Кадилак маркийн машинуудаа цэвэрхэн тунгалаг усан бассейнаа үзүүлнэ. Тэгээд түүнд “За хайрт минь, энэ бүхэн зөвхөн чинийх, яагаад гэвэл чи намайг байгаагаар минь хайрласан учраас” гэж хэлнэ.
/Алдарт боксчин Муххамед Али/
✔️Хайрын үгээс илүү сайхан үг сонссонгүй, ай тэр үг үү, тэнгэрт үлдэх ганцхан дурсамж.
/Хафыз/
✔️Сайхан хуучин зүйлийг сайхан шинэ зүйл болго, тэгвэл чи аугаа хүн болно.
/Э.Шэхабеттин/
✔️Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байх
Аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх.
/Спиноза/
✔️Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй.
Ярьж байгаа хүн харин мэддэгүй байх нь олон. /Лаоз/
✔️Бурхан ч сэтгэлээс гардаг.
Буг ч сэтгэлээс бүтдэг. /Данзанравжаа/
Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. /Ги дө Мопассан/
Амьдралд чи дуртай юу?
Дуртай бол цагийг бүү дэмий үр. /Франклин/
✔️Өнөөдөр бахархах юмгүй хүн л
Өчигдөрийнхөө гавьагаар сагсуурдаг. /Цицерон/
✔️Үг гэдэг навч мэт.
Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага. /Александр Поун/
✔️Ямарч ажлыг залхуурал маш хүнд болгодог. /Франклин/
Хүн болгонд л тэнэг бодол төрдөг.
Ухаантай хүн түүнээ гаргаж хэлдэггүй. /Вильгелм Буш/
✔️Шингэх нарнаар үзэгдэх сүүдрийнхээ хэмжээг хараад
Өөрийгөө том хүн гэж бүү бод. /Пифагор/
✔️Даруу зан дутах нь ухаан дутсаны шинж. /Александр Поуп/
✔️Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь
Ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай. /Маттис Клаудиус/
✔️Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай. /Гёте/
✔️Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм. /Ювенал/
✔️Ямар үг хэлнэ тийм л хариу сонсоно. /Хомер/
✔️Хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг. /Плавт/
✔️Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ, магадгүй, дахиж уулзахгүй байж магад. /Ярослов Галан/
✔️Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. (К.Маркс)
Онч үгсийг хэрэглэвэл: Үг цөөн, Утга агуу болно…
Өөртөө тохирох хүнийг хайснаас
Өөрөө хүнд тохирч сур…
✔️Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино. /Суут их богд Чингис хаан/
✔️Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр боломж, ирээдүй бол бэлэг. /Махатма Ганди/
✔️Ихэнх хүмүүс дурсамжаа туршлага гэж бодон эндүүрдэг. /Билл Гейтс/