Рентген зураг авах эмнэлэг жагсаалт

Рентген зураг авах эмнэлэгүүдийн жагсаалт

gyls 1. ГЯЛС ТӨВ
*Гавал яс, нүүрний рентген зураг,
*Өнчин тархи, хамрын хажуу, хамрын дайвар хөндий рентген зураг,
*Эрүүний рентген зураг,
*Хүзүүний нугаламын рентген зураг,
*Мөр, эгэм, өвчүүний рентген зураг,
*Чээж, хавирганы рентген зураг,
*Сээр нурууны рентген зураг,
*Бүсэлхий нурууны рентген зураг,
*Аарцаг, түнх, умдаг ясны рентген зураг,
*Ахар сүүлний рентген зураг,
*Бугалга, тохойн үений рентген зураг,
*Шуу, бугуй, сарвууны рентген зураг,
*Дунд чөмөгний рентген зураг,
*Өвдөгний үений рентген зураг,
*Шилбэ ясны рентген зураг,
*Шагайн рентген зураг,
*Өсгий, тавхай ясны рентген зураг,
*Бөөрний тодосгогч бодистой рентген зураг,
*Умай, дайврын тодосгогч бодистой рентген зураг,
*Ходоод, нарийн бүдүүн гэдэсний барийн шохойн уусмалтай рентген зураг
Утас:75754411, 91929990, 95756195
7575-ХХХХ
275849918_2108413822660224_3078186809216614022_n 2. ГРАНД МЕД эмнэлэг
Дүрс оношилгооны тасгийн мэргэжлийн өндөр ур чадвар бүхий эмч, техникч, сувилагч нарын баг танд үйлчилж байгаадаа баяртай байна. Бид таны шинжилгээг тохь тухтай орчинд стандартын дагуу, өндөр хүчин чадал бүхий аппарат тоног төхөөрөмж ашиглан түргэн шуурхай хийж үйлчилнэ.
Дүрс оношилгооны аппаратууд:
– Компьютерт томографи (CT)
– Соронзон резонанст томографи (MRI)Рентген аппарат
– Ясны сийрэгжилтийн шинжилгээ
– Өнгөт доплер эхо аппарат (хэвлийн, зүрхний, бамбайн, эмэгтэйчүүд)
– Зөөврийн рентген аппарат (C-arm)
– Шүдний дэлгэмэл аппарат

Манай эмнэлэгт хийгдэж буй бүх шинжилгээнүүд нь зурган файл байдлаар таны нэр, бүртгэлийн дугаараар эмнэлгийн серверт хадгалагдах бөгөөд та хүссэн үедээ зургаа хальсан дээр буулгуулж, хариугаа хэвлүүлж, CD-нд бичүүлж авч болохоос гадна дараа хийлгэсэн шинжилгээтэйгээ харьцуулж болно.
Мөн хэрэв та хүсвэл таны шинжилгээг БНСУ-ын гэрээт эмнэлгийн эмч нараар уншуулж оношийн баталгаажилтыг хийх боломжтой.
Хаяг: ХУД, 11-р хороо, Зайсан 1
Утас:7700-0066, 8007-0066
7700-ХХХХ
MX-6DLLEQB-51W03U7-OFO534O-T9 3. Улсын Нэгдүгээр төв эмнэлэг
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт, урамшуулал үзүүлэн бүх төрлийн рентген зураг авч байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, С.Зоригийн гудамж-2
Утас:77111027
7711-ХХХХ
2 4. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
Манай эмнэлэг Солонгос улсын “Median international” загварын аппаратыг эмчилгээ, оношилгоондоо ашиглаж байна. ҮЗҮҮЛЖ БУЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
*Хүзүү,  сээр болон бүсэлхийн нурууны эгц,  хажуу, ташуу, бөхийсөн, гэдийсэн байрлал
*Ясны  хугарал,  түүний байрлал,  хэлбэр
*Гавлын  болон ухархайн  ясны
*Хамрын ясны болон дайвар хөндийн
*Чихний
*Цээжний эгц, хажуу, ташуу /хүүхэд, том хүн/
*Хавирганы олон байрлалын
*Үеийн олон  байрлалын зураг.  /Үүнд: шагай, өвдөг, түнх, мөрний үе болон сарвууны жижиг үеүд/

*Тойг  ясны болон  эгэмний ясны
*Эмэгтэйчүүдийн  үрийн хоолой шалгах  /HSG/
*Тодосгогч бодистой  бөөр шээсний замын  ялгаруулах урографийн  болон сүвний шинжилгээ
*Хэвлийн тойм  /KUB/
Оношилгооны хариу:  Зураг эмчийн компьютерт шууд илгээгдэн хариуг 20 минутанд гаргана. Зургийг хэвлэж, хариуг баталгаажуулж өгнө.
Хаяг: БЗД Энхтайвны өргөн чөлөө Клиникийн 2-р эмнэлгийн байр
Утас:70150234, 70150235
7015-ХХХХ
84914DB5-4FDE-5EA3-CB7C-360AA0ADC4F9 5. Улсын Гуравдугаар төв эмнэлэг
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт, урамшуулал үзүүлэн бүх төрлийн рентген зураг авч байна.
Хаяг: Баянгол дүүрэг, 6-р хороо, Ард-Аюушийн өргөн чөлөө, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг
Утас:7704-6666, 77000351
7704-ХХХХ
seoul-hospital-nuur 6. СӨҮЛ эмнэлэг
Бүх төрлийн рентген зураг авч байна.
*Толгой 2 тал
*Рентген шинжилгээ 2 тал
*Хамрын дайвар хөндий
*Хэвлийн тойм зураг эгч
*Бүсэлхий нуруу 2 тал
*Хүзүү 2 тал
*Бугуй яс
*Сарвуу яс
*Шууны яс

*Тохойны яс
*Бугалганы яс
*Мөр
*Эгэмний яс
*Тавхайн яс
*Өсгийн яс
*Шагай
*Шилбэний яс
*Өвдөгний яс гэх мэт зургуудын авч байна.
Хаяг: СБД 11-р хороо, Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежоос хойш 400м.
Утас: 77061111
7706-ХХХХ
57611764_606643623079830_2638782113721090048_n 7. АЧТАН эмнэлэг
Рентген оношлогооны кабинет нь төрөл бүрийн эрхтэн системийг олон байрлалын ердийн рентген харалт ба зургийг олон байрлалаар авах, тодосгогч бодис баритай улаан хоолой, ходоод, нарийн ба бүдүүн гэдэсний, усанд уусдаг тодосгогч бодистой бөөр ба шээс ялгаруулах замын, ERCP, фистулографи, гистеросальпингографи, ПЭГ зэрэг улсын эмнэлгүүдийн Рентген тасаг ба кабинетуудад хийгддэг бүхий л рентген шинжилгээнүүдийг хийж байна.
Манай эмнэлэгт ашиглагдаж байгаа рентген аппаратын давуу тал нь бүх төрлийн рентген харалт ба зураг авна. Рентген зураг автомат угаагчид угаагдана.
Рентген зургийн чанарыг сайжруулж, хариуг компьютерээр бичиж өгдөг. Зайнаас удирдлагатай учир туяаны хамгаалалт сайтай.
Хаяг: Баянгол дүүрэг, 6-р хороо, 10 хороолол, 3-р эмнэлгийн хойно
Утас: 77075151
7707-ХХХХ
176530282_204819581446921_7673712828265239957_n 8. ЛЮКС МЕД эмнэлэг
Бүх төрлийн рентген оншилгоог хурдан шуурхай хийнэ.
Хаяг: СБД, 1-р хороо, Чагдаржавын гудамж 46, “Люкс Центр” төв “Люкс Мед” эмнэлэг
Утас: 77112772, 98112237, 80102237
7711-ХХХХ
117232518_3039674422819099_2220572502212097095_n 9. СКАЙ эмнэлэг
БНСУ–д үйлдвэрлэсэн рентген аппаратаар бүх төрлийн рентген зургийг 3–5 минутад авч дүрс оношилгооны эмчийн зөвлөгөөг өгнө. Хүзүү, сээр, бүсэлхий нуруу, аарцаг түнх, гавал, гар, хөл, сарвуу, өвдөг, тохой мөчид, хэвлийн тойм зураг гэх мэт рентген зургууд авна.
Хаяг: Баянгол дүүрэг 12-р хороо, Хасбаатарын гудамж 5/1б блок
Утас:99067678
9906-ХХХХ
248775229_4614922328560460_4700663767542629267_n 10. ХАППИ ВЕРИТАС оношилгоо, эмчилгээний төв
Бүх төрлийн рентген зураг авч байна.
Хаяг: БГД, 10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-115
Утас:95781166, 70170303
9578-ХХХХ
151391466_3690758811001056_5766270844103521998_n 11. MBG гэмтэл согогийн эмнэлэг
Бүх төрлийн рентген зураг авч байна.
Хаяг: БГД, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө – 86
Утас:75772828
7577-ХХХХ
сонгдо 12. УБ Сонгдо эмнэлэг
Соронзон Резонанст Томографи (MRI), Компьютерт Томографи (CT), Рентген шинжилгээ (X-ray) /зураг, харалт, ясны сийрэгжилт, маммографи, шүд/, Хэт авиан шинжилгээ (US), Ангиографийн оношилгоо (Angiography), Бөөрний чулуу бутлах эмчилгээ (ESWL) гэх мэт дэвшилтэт оношлогооны төрлүүд байдаг.
Хаяг: СБД, 1-р хороо, Чойдогын гудамж 5
Утас:75752727
7575-ХХХХ
mungunguur 13. МӨНГӨН ГҮҮР эмнэлэг
Манай дүрс оношилгооны тасагт мэргэжлийн өндөр
ур чадвартай, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд
ажилладаг.
Хаяг: СХД, 12-р хороо, 1-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Саппоро үйлчилгээний төвийн хойд талд
Утас:77080303
7708-ХХХХ
locations 14. ИНТЕРМЕД эмнэлэг
Шинжилгээний мэдээлэл нь эмнэлгийн серверт 70 жил хүртэл хугацаагаар хадгалагдах тул та хэдийд ч ирж шинжилгээнийхээ хариу болон зургийг CD, хальсан дээр хэвлүүлэн авах боломжтой. Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгүүдээс оношийн баталгаажуулалт авах бүрэн боломжтой.
Хаяг: ХУД, 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 41, АПУ компанийн зүүн талд
Утас:77011111
7701-ХХХХ

/Рентген зураг авах эмнэлэгүүдийн жагсаалт/

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал