Рентген шинжилгээ хийх эмнэлэг жагсаалт

ЮУ БИ ЛАБ
Манай байгууллага нь аж ахуй нэгж, албан байгууллагын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж шинжилгээ хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 8023-2425

 

1. ГРАНД МЕД эмнэлэг
Дүрс оношилгооны тасгийн мэргэжлийн өндөр ур чадвар бүхий эмч, техникч, сувилагч нарын баг танд үйлчилж байгаадаа баяртай байна. Бид таны шинжилгээг тохь тухтай орчинд стандартын дагуу, өндөр хүчин чадал бүхий аппарат тоног төхөөрөмж ашиглан түргэн шуурхай хийж үйлчилнэ.
Дүрс оношилгооны аппаратууд:
– Компьютерт томографи (CT)
– Соронзон резонанст томографи (MRI)Рентген аппарат
– Ясны сийрэгжилтийн шинжилгээ
– Өнгөт доплер эхо аппарат (хэвлийн, зүрхний, бамбайн, эмэгтэйчүүд)
– Зөөврийн рентген аппарат (C-arm)
– Шүдний дэлгэмэл аппарат
Манай эмнэлэгт хийгдэж буй бүх шинжилгээнүүд нь зурган файл байдлаар таны нэр, бүртгэлийн дугаараар эмнэлгийн серверт хадгалагдах бөгөөд та хүссэн үедээ зургаа хальсан дээр буулгуулж, хариугаа хэвлүүлж, CD-нд бичүүлж авч болохоос гадна дараа хийлгэсэн шинжилгээтэйгээ харьцуулж болно.
Мөн хэрэв та хүсвэл таны шинжилгээг БНСУ-ын гэрээт эмнэлгийн эмч нараар уншуулж оношийн баталгаажилтыг хийх боломжтой.
Утас: 7700-0066, 8007-0066

2. ЛЮКС МЕД эмнэлэг
Бүх төрлийн рентген оншилгоог хурдан шуурхай хийнэ.
Хаяг: СБД, 1-р хороо, Чагдаржавын гудамж 46, “Люкс Центр” төв “Люкс Мед” эмнэлэг
Утас: 9811-2237, 7711-2772

3. СКАЙ эмнэлэг
Рентген: БНСУ–д үйлдвэрлэсэн рентген аппаратаар бүх төрлийн рентген зургийг 3–5 минутад авч дүрс оношилгооны эмчийн зөвлөгөөг өгнө. Хүзүү, сээр, бүсэлхий нуруу, аарцаг түнхний зураг, гавал ясны зураг, гар, хөл, сарвуу, өвдөг, тохой мөчнүүдийн зураг, хэвлийн тойм зураг гэх мэт рентген зургууд авна.
Хаяг: БГД, 12-р хороо, 6-р бичил хороолол, 5-1б блок
Утас: 99994858, 99107989

4. АЧТАН эмнэлэг
Рентген оношлогооны кабинет нь төрөл бүрийн эрхтэн системийг олон байрлалын ердийн рентген харалт ба зургийг олон байрлалаар авах, тодосгогч бодис баритай улаан хоолой, ходоод, нарийн ба бүдүүн гэдэсний, усанд уусдаг тодосгогч бодистой бөөр ба шээс ялгаруулах замын, ERCP, фистулографи, гистеросальпингографи, ПЭГ зэрэг улсын эмнэлгүүдийн Рентген тасаг ба кабинетуудад хийгддэг бүхий л рентген шинжилгээнүүдийг хийж байна.
Манай эмнэлэгт ашиглагдаж байгаа рентген аппаратын давуу тал нь бүх төрлийн рентген харалт ба зураг авна. Рентген зураг автомат угаагчид угаагдана.
Рентген зургийн чанарыг сайжруулж, хариуг компьютерээр бичиж өгдөг. Зайнаас удирдлагатай учир туяаны хамгаалалт сайтай.
Хаяг: Баянгол дүүрэг, 6-р хороо
Утас: 7000-9623, 7000-9624

5. ХАППИ ВЕРИТАС оношилгоо, эмчилгээний төв
Бүх төрлийн рентген (цээжний , хэвлийн тойм , бүх яс үе мөчдийн ) г.мэт зургийг авч байна.
Хаяг: БГД, 10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-115
Утаc: 7017-0303, 9578-1166

6. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
Манай эмнэлэг Солонгос улсын “Median international” загварын аппаратыг эмчилгээ, оношилгоондоо ашиглаж байна. ҮЗҮҮЛЖ БУЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
*Хүзүү, сээр болон бүсэлхийн нурууны эгц, хажуу, ташуу, бөхийсөн, гэдийсэн байрлал
*Ясны хугарал, түүний байрлал, хэлбэр
*Гавлын болон ухархайн ясны
*Хамрын ясны болон дайвар хөндийн
*Чихний
*Цээжний эгц, хажуу, ташуу /хүүхэд, том хүн/
*Хавирганы олон байрлалын
*Үеийн олон байрлалын зураг. /Үүнд: шагай, өвдөг, түнх, мөрний үе болон сарвууны жижиг үеүд/
*Тойг ясны болон эгэмний ясны
*Эмэгтэйчүүдийн үрийн хоолой шалгах /HSG/
*Тодосгогч бодистой бөөр шээсний замын ялгаруулах урографийн болон сүвний шинжилгээ
*Хэвлийн тойм /KUB/
Оношилгооны хариу: Зураг эмчийн компьютерт шууд илгээгдэн хариуг 20 минутанд гаргана. Зургийг хэвлэж, хариуг баталгаажуулж өгнө.
Хаяг: УХТЭ-ийн Нэгдүгээр байрны 2 давхарт 230 тоот

Утас: 7015-0234

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал