1. Та өөрийн сонирхож буй чиглэлийн хамгийн сайн сургалт хайж олох хэрэгтэй. Ялангуяа сүүлийн гадаад хэл, компьютер гээд бүх төрлийн сургалт явуулдаг газар олширсон учраас танд хамгийн сайн тохирохыг олоорой. Ганцаарчилсан, фокус бүлгийн, бүлгийн гэх мэтчилэн төрлүүд бий.
2. Сургалтын газраа олсон бол одоо та тухайн сургалтыг ямар багш заадаг вэ гэдгийг судлах шаардлагатай. Зүгээр нэг үнэ төлбөргүй сургалтанд суугаагүй учир танд хамгийн сайн мэдлэгтэй, өндөр түвшний багш нар хичээл заах ёстой. Гэхдээ зарим тохиолдолд нас чухал биш гэдгийг санаарай. IELTS, TOEFL, SAT- н өндөр оноотой, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй оюутнууд ажилладаг сургалтууд цөөнгүй бий. Нас, хүйс чухал биш мэдлэг тэгээд нэмэх нь заах арга барил чухал. Өндөр мэдлэгтэй хэдий ч заах арга барил муутайгаасааа болоод хүмүүст хичээлээ хангалттай сайн ойлгуулж чадахгүй байх тохиолдол цөөнгүй бий.
3. Та өөрөө сонгодог уян хатан цагийн хуваарьтай байх хэрэгтэй.
4. Сургалтын төлбөрийн нөхцлийг анхаараарай. Зарим сургалтууд сургалтын төлбөр хөнгөлөх болон чөлөөлөх нөхцлүүдтэй байдаг. Түүнчлэн төлбөрөө бүтнээр эсвэл хувааж төлөх нөхцөлтэй ч газрууд бий.
5. Ихэнх сургалтын газрууд саргалтын төлбөртөө сурах бичиг, ашиглах материалыг оруулан тооцсон байдаг. Хэрвээ тийм биш бол сургалтын төлбөрөөс гадна танд нэмэлт мөнгө шаардагдах учраас цаанаасаа сурах бичиг, ашиглах материалаар хангадаг газруудыг сонгоорой.
6. Хаяг байршил мэдээж чухал. Та аль болох гэртэйгээ ойрхон газар сонгож чадвал таны цагийг хэмнэнэ.
7. Нэр хүнд. Хүмүүсийн цуурхал худал байх үеүд бий ч үнэний ортой нь ч бас байдаг. Таны сонгосон газрын тухай гадуур хүмүүс хэрхэн ярьдаг, хэрхэн үнэлдэг тухай чих тавихад илүүдэхгүй.
8. Эцэст нь таны хичээл зүтгэл. Нэгэнт та сургалтанд суухаар шийдэж сургалтандаа элссэн бол сургалтаа таслахгүй, хоцрохгүй байж гэрийн даалгавар, ангид хийж буй хичээл зэрэгтээ чин сэтгэлээ зориулж сайн суралцаарай.