Сургууль уу? Багш уу?

Улсын сургууль, эсвэл хувийн сургууль. Сонголтоо хэрхэн хийх талаар өөрийн бодлоосоо хуваалцлаа…

Уг нийтлэлээр та бүхэндээ өөрийн бодлыг хуваалцах гэсэн ба нэгэнт та бүхэн маань сургууль, соёлоо сонгосон тул хэн нэгний бодол санааг өөрчлөх гээгүй, ямар нэгэн муу санаагүй байгааг минь батлан харуулах байх..
Тэхээр юуны өмнө сургуулийг УЛСЫН, ХУВИЙН гэдэг 2 категориор, багш нарыг мөн тус тусын ангилалд ямаршуу байгааг өгүүлье.
Улсын сургуулиудын хувьд тийм сургууль сайн, ийм сургууль муу гэдэг зүйл бараг байхгүй шүү. Маш ерөнхийдөө хотын төвийн сургуулиуд арай гайгүй, захын сургуулиуд ялимгүй сул байж магадгүй. Гэхдээ “арай гайгүй”, “ялимгүй сул” гэж тодотгохыг анхааруулая.
Сургуулиудын сайн, муугаас илүүтэйгээр багш нарын чадвартай илүү холбоотой. Гайгүй багш нар болж өгвөл хотын төвийн сургуульд л багшлах сонирхол ихтэй байна уу гэхээс харамсалтай нь хотын захын, эсвэл хөдөө аймагт, магадгүй суманд очиж ажиллая гэдэг эх оронч, өөдрөг дэврүүн бодол угаасаа устаж алга болсон. Тэр нь хотын төвийн сургуулиудыг “гайгүй” гэдэг үнэлгээнд ойртоход нь нөлөөлж байгаа байх.
Өөрөөр хэлбэл “аль сургууль вэ” гэж биш, “ямар багш вэ” гэдэг эрэлхийлэл зөв байх. Ялангуяа сургуульд дөнгөж орж байгаа бол бага ангийн багшийг нь харж, хайж очиж хандах нь зөв байж магадгүй.
УЛСЫН СУРГУУЛИУДАД 2 янзын сайн багш байгаа юм уу гэж би хардаг юм. Эхнийх нь 20-25 жил багшилсан, удахгүй тэтгэвэртээ гарах, сургууль-хүүхэд хоёрт аминаасаа илүү хайртай болсон ахмад багш нар буюу хашир бурхинууд юм. Тэд хувийн сургууль яаж ч өндөр цалин, халамж амлаад очдоггүй, сургуулиасаа явах хүсэлгүй, нэрний гор гэж боддог, одоо хэдэн жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарах гэж байгаа жинхэнэ АРДЫН БАГШ нар гэсэн үг. Тийм багш нарын алдар бадартугай.
Нөгөөх нь залуухан, хүсэл мөрөөдөлтэй, жоохон амбицтай, өөрийгөө батлан харуулахыг зорьсон, 2-3 жил ажиллаад “хөөрхөн” нэр хүндтэй болцон, дахиад 2-3 жил ажиллаад өөрийгөө “брэнд” болгосны дараа нэг бол өндөр цалинтай хувийн сургууль руу, нэг бол өөрөө хувийн юм хийх “төлөвлөгөөтэй” багш нар юм. Тэдний энэ их урам зориг, тэмүүллийг нөгөө талаас буруутгах ч аргагүй билээ.  Тиймээс ч та бүхэн өөрийн бодолдоо нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал