Сэтгэл зүйн зөвлөгөө

Сэтгэл зүйн зөвлөгөө гэж юу вэ?
Сэтгэл зүйн зөвлөгөө бол сэтгэцийн хувьд эрүүл боловч стресстэй, мухардалд орсон, амьдралынхаа хямралын үед яваа, гэр бүл-хосын харилцааны асуудалтай байгаа болон амьдралдаа илүү сайхан амьдрах замыг эрж хайж буй хүмүүст үзүүлдэг нэг төрлийн ярилцах засал юм. СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ нь хэзээ хаана үүссэн бэ ?
Сэтгэл зүйн зөвлөгөө нь “мэргэжлийн” гэх тодорхойлолтоор анхлан Дэлхийн II дайны үед цэргүүдийг сэтгэл зүйн хувьд бэлтгэх, дайны дараах хямралаа даван туулахад нь туслах зорилготой үүссэн гэж үздэг бөгөөд нэрт сэтгэл судлаач, сэтгэл зүйн зөвлөгөөний эцэг гэгддэг К.Роджерс тун чиг чухал нөлөө үзүүлсэн билээ.
Өдгөө “Сэтгэл зүйн зөвлөгөө” нь сэтгэл заслын урсгал чиглэлээс ялгарч гарсан сэтгэл зүйн тусламж үйлчилгээний нэгэн төрөл юм. СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ГЭЖ ЮУ ВЭ ? БУСАД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ ?
Сэтгэл зүйн зөвлөгөө / Counselling psychology/: Үйлчлүүлэгчийн суурь асуудал, түүний шалтгаан дээр тулгуурлан бие хүний асуудал дээр төвлөрсөн зөвлөх, туслах үйлчилгээг сэтгэл зүйн зөвлөгөө гэнэ. Сэтгэл зүйн зөвлөгөө нь сэтгэл зүйн тусламж үйлчилгээний нэг төрөл юм. Сэтгэл зүйн зөвлөгөө нь дараах 2 зүйлээс хэлбэрийн хувьд төстэй боловч үндсэн чиг зорилго нь өөр юм.
ТОВЧХОНДОО : Өөрөө асуудлаа ухамсарлаж, ойлгох боломжтой хүнд зориулсан сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хэлнэ.
Көүчинг / Coaching / : Ирээдүй цагт чиглэсэн асуултуудын тусламжтайгаар тухайн үйлчлүүлэгч өөрөө өөрөө асуудлаа ойлгоод, өөрийнхөө асуудлын зураглалыг ухамсарлаад гарах нь көүчингийн зорилго. Түүнээс биш тэг ингэ, тэгдэг ингэдэг гэсэн зөвлөгөө көүчингэд барагтаа байхгүй. Тухайн зөвлөгчөөс илүү их сонсох чадвар, туршлага шаарддаг.
Менторинг / Mentoring / : Тухайн мэргэжлийн салбарт илүү олон жил ажилласан арвин туршлага, мэдлэгтэй эксперт нь өөрийн арга техник, асуудал шийдвэрлэх загвараа шинэ залуу үеийн хүнд хуваалцахыг хэлнэ. Грекийн баатар Одиссейн дотны найз болох “Ментор” -ийн нэрээс менторшип үүсэлтэй гэлцдэг. Тэрээр Одиссейн хүү Телехамыг нь хүн ёсоор хүмүүжүүлж байсан аж. СЭТГЭЛ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭН АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ ?
Сэтгэцийн хувьд эрүүл,
Тулгамдсан асуудалтай,
Сэтгэцийн өвчтэй гэсэн 3 төрлийн хүмүүс авах боломжтой. Сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг ДЭМБ-ийн “Олон улсын өвчний ангилал”/ICD 11/ болон АНУ-ын сэтгэл судлалын холбооноос гаргадаг олон улсын ангилал болох Сэтгэцийн эмгэг оношлогооны статистикийн гарын авлага The Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (DSM) -д заасан оношлогоо, үнэлгээний загварт тулгуурлан тодорхойлно.
Сэтгэцийн өвчин гэдгийг уламжлалт ойлголтоор нийгэмд түгсэн галзуу, солиотой, Шар хадны хүнд л байдаг гэж ойлгодог нь тун буруу юм. Сэтгэцийн өвчин нь удамшлын шинжтэй болон амьдралын зан үйл, хэв маягийн алдаатай хэв маягаас үүсэлтэйгээр үүсдэг. Тэгэхээр хэн ч сэтгэцийн өвчтэй болж болно. Жишээ нь АНУ-ын хүн амын 15% нь дор хаяж нэг сэтгэл зүйн эмгэгтэй гэж үздэг бөгөөд DSM VI ангилалаар С бүлэгт хамаарагддаг сэтгэл түгших, айх зэрэг нь голлох хувийг эзэлдэг. Монголд нийт хүн амын хэдэн хувь нь ийм тийм, хэдэн хувьд нь ийм асуудал байгаа гэдгийг илэрхийлсэн албан ёсны тоо, статистик судалгаа байхгүй ч тухайлсан эмгэг, асуудал дээр тулгуурласан судалгаанууд бий. СЭТГЭЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛТАЙ хүн гэж хэнийг хэлэх вэ ?
Монгол улсын сэтгэцийн эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгад заасанчлан “сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” гэж нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байдлыг;” хэлнэ гэсэн байдаг. Гэхдээ СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ЯМАР ТӨРЛҮҮД БАЙДАГ ВЭ ?
Яг л нарийн мэргэжлийн эмч нар шиг л сэтгэл судлаач бүр нь өөр өөрийн гэсэн илүү мэргэшсэн судалгааны чиглэл, ажиллах салбартай. Хүүхдийн, Хосын, Байгууллагын, Спортын тэр ч бүү хэл сансарын сэтгэл судлаач нар хүртэл бий. Тэд бүгд өөр өөрийн чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгөх боломжтой байдаг. ХЭН СЭТГЭЛ ЗҮЙН зөвлөгөө өгөх боломжтой байдаг вэ ?
Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх эрхийг ОУ-ын жишгээр бол мэргэжлийн сургууль, тусгай мэдлэг олгох сургалтыг дүүргэж кредит цагаа дүүргэсэн, практик дээр 5-аас доошгүй жил ажилласан, МА болон түүнээс дээш зэрэгтэй мэргэжилтэн өгөх эрхтэй байдаг. Харин Монголд тийм боломж ч тэр, нөхцөл ч тэр хомс ч гэлээ сүүлийн үед чадварлаг мэргэжилтэн, төвүүд бий болсоор байна. Та МОНГОЛД сэтгэл зүйн үйлчилгээг авах бүрэн боломжтой. Бичвэрийн төгсгөлд өөрийн зүгээс санал болгох сэтгэл зүйн төвүүдийн мэдээллийг оруулсан болно. ХЭНЭЭС СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ авч болохгүй вэ ?
Энэ хамгийн чухал асуудал. Олон нийтийн цахим сүлжээнд олон дагагчтай, өөрийгөө сэтгэл судлаач гэж цоллосон, шинжлэх ухааны мэдлэгтэй эсэх нь эргэлзээтэй, наад захын ёс суртахууны боловсролгүй “СЭТГЭЛ СУДЛААЧ” нараас болгоомжил. Зүгээр л гэрээсээ, 00-ын өрөөндөө Фейсбүүк дээр live хийж хүмүүсийн асуултанд хариулдаг, хэдэн хүмүүсийн хэлсэн афоризмуудыг ашиглаж өөрийгөө сурталчилдаг, шууд нэвтрүүлгээр хүмүүст зөвлөгөө өгч дөвчигнөдөг нөхдүүд энэ салбарт мэр сэр бас бий бий. Тиймээс та зөвлөгөө авахын тухайн сэтгэл судлаачаас төгссөн сургууль, мэргэжлийн үнэмлэх болон туршлага зэргийг асууж, шаардах бүрэн эрхтэй. СЭТГЭЛ СУДЛААЧ, СЭТГЭЦИЙН ЭМЧЭЭС ЯЛГААТАЙ ЮУ ?
Хэдий сонсоход адил мэт боловч ялгаатай. Хуулинд заасанчлан “Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, сэтгэцийн эмчийн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг дүүргэж, эмчлэх эрхийн зөвшөөрөл авсан хүний их эмчийг – СЭТГЭЛ ЗАСАЛЧ
“Их, дээд сургуулийг сэтгэл зүйн мэргэжлээр төгссөн мэргэжилтнийг” -СЭТГЭЛ ЗҮЙЧ гэнэ.
Сэтгэл зүйч, сэтгэл судлаач гэх нэршлүүд нь өөр хоорондоо ажлын чиглэл, гүйцэтгэх үүргээрээ ялгаатай ч Монголд бол угтаа бараг ялгаагүй байдаг. Үүнийг буруутгах аргагүй юм. Учир нь “МОНГОЛ УЛС” , Эрх баригчид иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад хамгийн бага анхаардаг, иргэнээ, хүмүүн капиталаа судлаагүй цөөхөн улсын нэг. Сэтгэл зүйн зөвлөгөөний дундаж төлбөр хэд вэ ? Хэр удаан үргэлжилдэг вэ ?
Сэтгэл зүйн зөвлөгөө нь дунджаар 60-90 минут үргэлжилдэг. Эхний удаагийн уулзалтын дараагаар ахиж уулзах шаардлагатай эсэх, уулзвал хэзээ гэдэг нь тодорхой болдог. Сэтгэл зүйн зөвлөгөөний суурь зарчим нь үйлчлүүлэгч зөвлөгч хоёрын сэтгэл хөдлөл чухал учир тусгай бэлтгэсэн өрөөнд сэтгэл зүйн зөвлөгөө нь явагдана.
ОУ-д сэтгэл зүйн зөвлөгөөний дундаж төлбөр 200 доллароос эхэлдэг. Монголд 30 мянган төгрөгөөс 80 мянган төгрөгийн хооронд байдаг. Энэ нь ОУ-ын жишгээс 7-8 дахин бага үнэлгээ юм.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал