Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ

  1. Монголтакс ТМЗ
    Татварын аудит үйлчилгээ – Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн санамсаргүй алдаанаас болж ирээдүйд их хэмжээний эрсдэл үүсэх учир татварын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлийг урьдчилан (татварын албаны хяналт шалгалт орохоос өмнө) илрүүлэх, зөрчилтэй үйлдлийг таслан зогсоох, эрсдлээс  урьдчилан сэргийлэх зорилготой.
    Утас: 7011-4144
  2. Magicgroup
    ТАТВАРЫН ТАЙЛАГНАЛ: Татварын багц хуулийн дагуу, хуулиар тогтоосон хугацаанд татварын тайлангуудыг гаргаж цахим системд илгээх, шаардлагатай бол цаасаар тушаах

    ОНОВЧТОЙ ТАТВАРЫН ТАЙЛАГНАЛ:
    – Татварын ачааллыг багасгахын тулд оновчтой бүртгэлийн арга зам, гарцыг санал болгох
    – Хуулийн дагуух хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулах
    – Хуулийн дагуух хязгаарлалтуудыг харилцагчид танилцуулах
    – Татварын илүү төлөлтийг буцаан авах ажиллагааг зохион байгуулах
    – Татварын хуулийн дагуу алдагдлыг ирээдүйд шилжүүлэх ажлыг зохион байгуулах

    ГЭРЭЭНИЙ ДАГУУ ТӨЛӨӨЛӨЛ БОЛОХ:
    – Татвар төлөгч буюу харилцагчийг төлөөлж татвар, нийгмийн даатгал болон санхүү, төрийн сангийн хэлтэсүүдтэй хамтарч ажиллах
    – Татвар болон нийгмийн даатгалын шалгалтанд төлөөлж оролцох

    ЗӨВЛӨГЧ, ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАГЧ БАЙХ:
    – Татварын тухай хууль, сангийн сайдын тушаал, бусад төрийн байгууллагуудаас гаргаж байгаа журам, зааварчилгаа арга аргачлалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үйлчлүүлэгчид мэргэжлийн туслалцаа үзүүлэх
    – Татварын хууль тогтоомжийн талаар, хуулийн шинэчлэлтэй холбоотой сургалт явуулах, мэдээлэл өгөх
    – Хуулийн маргаантай зүйл заалтуудын тухай ТЕГ болон НДЕГ-аас тайлбар, тодруулага авахад харилцагчдад туслах
    – Зөрчлийг эрт илрүүлэх, алдаатай тайлагнасан тохиолдолд засч залруулах
    Утас: 7013-1044

  3. GrowthFinance
    – Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг (НБББББ) СТОУС болон хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах.
    – СТОУС, Татварын болон даатгалын хууль тогтоомжийн хэрэглээний талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт явуулах.
    – Гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих.
    – Хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх, Санхүүгийн тайланд шинжилгээ хийж, үр дүнг тодорхойлох, зөвлөгөө өгөх.
    – Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн дотоод хяналт шалгалт хийх үйлчилгээ.
    Утас: 9909-4391, 9403-4341

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал