Спорт заалнуудын утасны дугаарыг харах бол энд дарна уу
Та амралтын өдрүүдэд дүүрэн хүнтэй спорт танхимын хаалга мөргөж, урамгүйхэн буцах хүмүүсийг захын нэг сургуульд очоод харж болно. Улаанбаатар хотын спорт заалны цагийн түрээс нь байршил, тохижилтоосоо хамаараад 15,000-120,000 төгрөгт хэлбэлзэж байна. Дээр хэлсэнчлэн тохижилт сайтай томоохон заалнууд нь Буянт-Ухаа, Хангай дээд сургууль,Энканто спорт цогцолбор,Эко спорт цогцолбор, Наадам гэх мэт бүтэн жилээр гэрээтэй, харин сургууль, төрийн байгууллагуудын заалнууд нь нийтэд үйлчлэх тодорхой цагийн хуваарь байдаггүй. Эндээс харахад спорт заал хайхад иргэдэд төвөгтэй, нэгдсэн мэдээлэл байхгүй, заал танхимын хүрэлцээгүй байгаа нь харагдаж байна.
Иймд танд яг одоо цаг авах боломжтой байгаа, цэвэрхэн спорт заалуудыг хурдан хайж олох үйлчилгээг санал болгож байна. Та ЭНД дарж үзнэ үү.
Спорт заалнуудыг үнэ, байршлаар нь шүүж харах бол энд дарна уу
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод нийтийн биеийн тамир хөгжиж, иргэд эрүүл мэнддээ анхаардаг болсон нь саашаалтай. Үүний нэг жишээг Улаанбаатар хотод явагдаж байгаа спортын секц, дугуйлан, тэмцээн уралдааны нягтралаас харж болно. Төрийн байгууллагууд гэхэд л томоохон спорт заалуудтай гэрээ хийж, долоо хоног бүр тогтмол ажилчдаа хөдөлгөөний хомсдлоос сэргийлж зааланд тоглуулж байна.
ЭНД дарж спорт заалыг цагийн үнэ болон тодорхой хаягаар шүүх, заалнуудын доторх зургийг харж болно.
Улаанбаатар хотын нийт спорт заалны 90% нь төрийн байгууллага болон их, дээд, дунд сургуулиудын заал байдаг ч эдгээр нь хурал, семинар, оюутан, сурагчдын секц, дугуйлангын цагаар дүүрчихдэг учир нийтэд үйлчлэх боломжгүй, хүрэлцээ муу байгаа нь статистик судалгаанаас харагдаж байна.
2017 оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд биеийн тамир, спортын зориулалттай нийт 785 спорт заал байна гэсэн судалгаа гарсан. Энэ нь 10,000 хүн тутамд 2.5 заал, нэг хүнд 0,15 м2 спорт талбай ноoгдож байна гэсэн үг юм. Гэтэл олон улсын жишгээр бол нэг хүнд ногдох спорт талбайн хэмжээ 1,5 м2 байдаг. Эндээс харахад бидний спорт заалны хүрэлцээ олон улсын стандартаас 10 дахин бага болж байна. 2017-2019 онд улсын төсвөөр 10 спорт заал баригдах төлөвлөгөөтэй байгаа ч энэ нь зах зээлийн эрэлтийнхээ хаа ч хүрэхгүй нь ойлгомжтой.