ХҮРЭЭ АЯЛАЛ
Бид танд хамгийн ГОЁ хөтөлбөртэй аялал санал болгож байна.
✔️ВЬЕТНАМ АЯЛАЛ
Ханой – Халонг – Данан аялал
Аялалд гарах хугацаа: ( 8 өдөр, 7 шөнө)
6/30-7/7 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/21-7/28 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/28-8/4 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
✔️ ИСТАНБУЛ
Хөтөлбөртэй ШОППИНГ аялал
Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр
Аялал гарах хугацаа: 4 сарын 27, 5 сарын 4
✔️ ТАЙЛАНД АЯЛАЛ
Бангкок – Паттаяа – Ко Лан
Аялалын хугацаа: 8 өдөр 7 шөнө
Аялал гарах хугацаа: 2022 оны 8/27-9/3, 2022 оны 8/3-8/10
Дэлгэрэнгүй
Утас: 7740-0513
Турк улс байгалийн гайхамшиг бүрдсэн, түүх соёлын арвин түүхтэй газар юм. Тиймээс хэрвээ та Турк улсаар аялахыг хүсэж байвал эдгээр газраар заавал аялаарай.
Каппадоки /Cappadocia/
Каппадоки нь газар доор орших үзэсгэлэнтэй хот юм. 65 сая жилийн өмнө энэ газарт их хэмжээний галт уулын дэлбэрэлт болсон бөгөөд эргэн тойронд бүх зүйл халуун лавд хучигджээ. Галт уулын чулуулаг нь ус, салхины нөлөөнд автсанаар орчин үеийн Каппадоки үүссэн байна.
Каппадокид ирснээр та агаарын бөмбөлгөөр нисэх боломжтой. Хэрвээ салхи, хур тунадас байхгүй бол өдөр бүр агаарын бөмбөлгөн нислэгт гарч болно.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Качкар /Kackar/
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Качкар нь Караденизын ойролцоо байрладаг. Энэ нь Караденизт оршдог уулархаг газрын хамгийн өндөр цэг юм. Түүнчлэн энэ газарт та өтгөн ой, нуур, усан хүрхрээ, мөсөн уул, бэрсүүт жимсний хүрээлэн, цайны тариалангийн талбайг харах боломжтой.
2000 мянган метрийн өндөрт гарснаар үүлэн далайг харж болно. Туркийн үндэсний хоолыг амталж, Турк үндэстний соёл иргэншилтэй танилцаарай.
Стамбул /Istanbul/
Стамбул нь Европ болон Ази тивийг холбон оршдог цорын ганц метрополис хот юм. Хоёр тивийн заагийг Босфор хоолойгоор тогтоодог бөгөөд энэ нь Стамбулын бэлгэ тэмдэг ажээ. Түүнчлэн Стамбулд 3000 орчим түүхэн барилга, байгууламж байдаг бөгөөд тэдгээр нь 4 засаглалын түүхийг харуулдаг байна.
Усан онгоцоор Босфорын хоолойгоор аялал хийвэл та Стамбулын бүхий л үзэсгэлэнг харах бөгөөд 5-6 цагийн аялах хийх хугацаандаа Мармара тэнгисээс Хар тэнгис хүртэл зугаална. Тэгээд ч зогсохгүй 1461 онд баригдсан “Grand bazare” захаар явж, үлгэрийн ертөнцөд нэвтрээрэй. Мөн Туркийн бас нэгэн өвөрмөц амттан болох дондурма буюу бидний хэлж заншсанаар зайрмагийг амтлаарай.
Эртний хот Сиде /Cide/
Сиде нь Анталигаас 75 км-ийн зайд байрлах хагас арал дээр орших үзэсгэлэнт хот юм. Энэхүү газарт эрт үеийн нийтийн халуун усны газар, хана, багана зэрэг сүйдэлгүй хадгалагдан үлдсэн байдаг төдийгүй Дионис болон Аполлоны сүмийн буурь бий. Үүнээс гадна мөн гладиаторуудын тулаан болж байсан томоохон театр хүртэл байдаг.
Хийх зүйл: 2 мянган жилийн настай хатуу хучилттай гудамжаар алхана. Сиде нь эртний хотын тоонд багтдаг учир хот руу ороход төлбөр төлдөггүй байна.
Капузбаши усан хүрхрээ
Капузбаши усан хүрхрээ нь Аладаглар цэцэрлэгт хүрээлэнд байрладаг бөгөөд Туркийн хамгийн хачирхалтай газруудын нэг юм. Энэхүү 7 ширхэг хүрхрээ нь унжуу хаднаас шууд урсдаг бөгөөд нэг бүрийн өндөр нь 70 метр орчим хүрдэг. Өвлийн улиралд ус нь царцсан байдалтай байдаг учир үзэсгэлэнтэй харагддаг.
Хийх зүйл: Усан хүрхрээ оршиж буй цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах. Жишээлбэл: Аладагларт уулын оргил, унжсан хад, хавцал, агуй зэргийг харах боломжтой. Мөн жуулчдад зориулж сафари, рафтинг, агуйн аяллыг санал болгодог.
/Турк улсын үзэсгэлэнт газрууд/