Улаанбаатар хотын фитнесс /fitness/ клубууд

Та ямар фитнесс (fitness) клубаар үйлчлүүлэхээ мэдэхгүй байна уу?  Таны ажлыг хөнгөвчлөх үүднээс Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг “фитнесс клубууд”-ын төлбөр, цагийн хуваарь, үйлчилгээ, хаяг зэрэг мэдээллийг хүргэж байна.

gold's gym gold-s-gym-center

1. GOLD’S GYM

“Gold’s Gym Улаанбаатар”-н багш дасгалжуулагч нар “Gold’s Gyminternational”–ээс багшлах эрхийн сургалт авсан бөгөөд Олон улсад заах эрхтэй мэргэжлийн баг хамт олон таныг хүлээж байна. Бид таньд LES MILLS Багц дасгалыг олон улсын эрхтэйгээр хүргэж байна. Одоогийн байдлаар дэлхий даяар нийт 80 орны ,15000 фитнесийн клубт, ойролцоогоор 90000 орчим багш дасгалжуулагч нар ажиллаж, долоо хоног бүр 5 саяас илүү хүн Les Mills-ийн ангид шинээр бүртгүүлж байна.  Хаяг: БЗД, 26-р хороо, Хүннүгийн гудамж, Их Монгол төвийн 2 давхарт
Харилцах утас: 7711-1111, 8007-7000, 8007-7007, 8007-7008Дугаар харах hearty-fitness-club hearty-fitness-club1 2. Hearty fitness center
Тус чийрэгжүүлэх төв нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хотын төвд байрладаг. Фитнесс аэробик, бодибилдингийн дагнасан эсвэл хосолсон сургалт, авиралтын хана, хүчилтөрөгчийн үйлчилгээ, фитнесс йог, сонгодог бүжиг балет, таеквондо,  диско аэробикийн төрлүүдээр хичээллэх боломжийг олгож байна. Үүнээс гадна үйлчлүүлэгчиддээ эрүүл зөв хооллолт, ажил амралт, дасгал сургуулилтын зөвлөгөөг үнэ  төлбөргүй өгнө.
Төлбөр: Өглөөний багц 129 мянга (07.30-16.30 цаг)
Оройн багц 159 мянга (16.30-21.30 цаг)
Бүтэн өдрийн багц 179 мянга (07.30-21.30 цаг)
Цагийн хуваарь: 07.30-22.00 цаг (Даваа-Баасан), 10.00-18.00 цаг (Бямба), 10.00-18.00 цаг (Ням)
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-18, Тэди төвийн 1-р давхарт
Харилцах утас: 318829Дугаар харах flex-gym flex-gym1

3. Flex gym fitness club

Монголдоо хамгийн том хэмжээний фитнессийн цогц төв бөгөөд Бодибилдинг, фитнесс, аэробик, бүжиг, йога, гоо сайхан, саун душ, эрүүл хооллолтын кафетай. Хамгийн гол давуу тал нь орчин үеийн агааржуулалтын системтэй учраас, хөлс үнэртэх болон агаарын дутагдалд орохгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн 24 цаг ажилладаг.
Төлбөр: Сарын төлбөр 300 мянга. Харин гурван сараар урьдчилан төлбөл 600 мянга, зургаан сараар төлсөн тохиолдолд 1 сая гэсэн хөнгөлөлтүүдийг санал болгож байна.
Хаяг: ХУД, 1-р хороо, “Рапид харш” хороолол, 4-р байр.
Харилцах утас: 70120454Дугаар харах golden-gym1 golden-gym golden-gym2 4. Golden Gym Fitness Club
Хотын төвд байрлах цэвэрхэн орчинтой, тохижилт, тоног төхөөрөмж сайтай энэ фитнесс клубыг сүүлийн үед зорих хүмүүс олшроод байгаа. Zumba бүжиг, Yoga, Aerobic-ийн ангитай ба Танита төхөөрөмжөөр сар бүр биеийн өөх, булчинг хэмжин, хүн тус бүрт зориулсан хөтөлбөр санал болгож, эмчийн хяналтанд бэлтгэл хийх боломжийг олгодог. Мөн дотроо зөв хооллолтын клуб, гоо сайхан, бүтэн биеийн массажийн газар, саун, душтай.
Төлбөр: Сарын төлбөр 200 мянга.
Цагийн хуваарь: 06.00-23.00 цаг (Даваа-Баасан), 09.00-21.00 цаг (Бямба-Ням)
Хаяг: Төв байр нь Central Tower-ын дэргэдэх “Тусгаар тогтнолын ордон”-ы 4 давхарт
Салбарууд:
Тэнгис кино театрын урд Victory center-ийн 5 давхарт,
Американ денж хотхоны баруун талд,
Замын цагдаагийн газрын хажууд
Харилцах утас: 77770099Дугаар харах hawai-fitness hawai-fitness1

5. Hawai fitness club

Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд саун болон шүршүүр таны төлбөрт багтсан. Шилдэг мэргэжлийн багш дасгалжуулагч, аэробикийн багш, зөвлөгч багштай.
Төлбөр: Насанд хүрэгчдийн хувьд нэг сарын төлбөр 150 мянга. Хэрэв 3 сараар урьдчилан төлбөл нэг сар үнэгүй хичэллэх эрх бэлэглэнэ. Харин оюутан залуучуудад зориулан сарын төлбөрөө 120 мянга болгож хямдруулжээ.
Цагийн хуваарь: 07.00-23.00 цаг (Даваа-Ням) Хаяг: III хорооллын эцэс, Ард Аюушын өргөн чөлөө, 38-р байр
Харилцах утас: 70005515Дугаар харах california-fitness california-fitness1 6. California Fitness Center
Калифорниа фитнесс төв нь дэлхийн хамгийн сүүлийн шинэ тоног төхөөрөмжтэй болон цэвэр орчин тав тух сэлүүхэн талбай зэрэг маш олон давуу талтай юм.
Америкийн алдарт Matrix болон Gym cules брендийн төхөөрөмжөөр бүрэн тоноглосон монголдоо анхны таван одтой фитнесс юм.Йог, фитнесс, аеробик, бодибилдинг, зумба зэрэг бүгд мэргэшсэн тусгай багш нартай. Төлбөр: 07.00-16.00 цаг (өглөө ээлж) нэг сард 70 мянган төгрөг.
07.00-22.00 цаг (орой ээлж) 90 мянган төгрөг
Хаяг: БГД, 17-р хороо, 3-р хороолол, Жэй Эс Ди төв, Амарсанаагийн гудамж, 4 давхар.
Харилцах утас: 70106666Дугаар харах bliss-fitness 7. Bliss Fitness Club
Фитнесс, спа, саун, жакуззи, усан сантай цэвэрхэн, тав тухтай, тохилог орчинтой фитнесс клуб. Хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг.
Төлбөр: Фитнесс-сауны хосолсон үйлчилгээ сарын 250 мянга.
Цагийн хуваарь: 06.00-22.00 цаг (Даваа-Ням)
Хаяг: Blue Sky Tower, 3 давхарт
Харилцах утас: 70100505Дугаар харах grand-gym grand-gym1

8. Гранд жим

Нээгдээд удаагүй байгаа тус фитнессийн газрын талаар үйлчлүүлэгчид нь ам сайтай байдаг юм. Тохилог, орчинтой.
Төлбөр: Долоо хоногт гурван оролттой нь сарын 130 мянга. Харин долоо хоногт хүссэн үедээ хязгааргүй үйлчлүүлэхийг хүсвэл сарын 160 мянга.
Цагийн хуваарь: 08.00-22.30 цаг (Даваа-Баасан), 09.00-22.00 цаг (Амралтын өдрүүдэд)
Хаяг: Зайсангийн эцсийн буудал, “Zaisan luxury village” хотхон
Харилцах утас: 75758448Дугаар харах orchlon-health1 orchlon-health 9. Orchlon Health Club
Бассейнд сэлж усны шидээр алжаал ядаргаагаа тайлахынхаа хажуугаар фитнессээр хичээллэж биеэ хөгжүүлэх боломжийг зэрэг олгодгоороо онцлог. Аль хэдийнэ гишүүдийнхээ итгэлийг хүлээж байнгын үйлчлүүлэгчидтэй болсон тус клуб нь дотоод ариун цэвэрдээ онцгой анхаарал хандуулдаг юм.
Төлбөр: Нэг сард 160 мянга. 3 сараар төлбөл нийт үнийн дүнгээсээ 5 хувь, 6 сараар төлбөл 10 хувь, 9 сараар урьдчилан төлсөн тохиолдолд нийт үнийн дүнгээсээ 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
Цагийн хуваарь: 07.00-22.00 цаг (Даваа-Пүрэв),
07.00-19.00 цаг (Баасан),
10.00-20.00 цаг (Бямба-Ням)
Хаяг: СБД, 7-р хороо, Залуучуудын гудамж, Сэлбэ хотхон, Орчлон сургуулийн баруун талд залгаа.
Харилцах утас: 354327Дугаар харах powergym powergym1 10. Powergym клуб
Монголын бодибилдингийн анхны тамирчдын нэг М.Анхбаатарын фитнесс клуб. Powergym нь мөн л Монголын энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн анхны клубуудын нэг учраас олон жилийн туршлагатай. Тав тухтай, том цэлгэр орчинтой учраас нэг дор олон хүн хичээллэх боломжтой. Мөн бүх гишүүддээ зөв хооллолт, зөв амралт, эрүүл мэндийн зөвлөгөөг өгч, өв тэгш, чийрэг бие галбиртай болоход нь системтэйгээр дасгалжуулдаг.
Төлбөр: Насанд хүрэгчид сарын 450 мянга. Харин оюутан сурагчдад зориулан 300 мянга болгон хөнгөлөлт үзүүлж байгаа юм.
Цагийн хуваарь: 07.30-22.00 цаг (Даваа-Ням)
Хаяг: ХУД, Махатма Гандийн гудамж, Modern Town хотхон
Харилцах утас: 99087699, 99019538Дугаар харах taihar1 11. Тайхар health and fitness club
Төлбөр:
өдрийн ээлж (08.30-17.00 цаг) 90 мянга
оройн ээлж (17.00-22.00 цаг) 120 мянга
Цагийн хуваарь: 08.30-22.00 цаг (Даваа-Бямба)
11.00-19.00 цаг (Ням)
Хаяг: СБД, 8-р хороо, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар 2 давхар
Харилцах утас: 311663Дугаар харах

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал