COCA-COLA: Кока-Кола ундаа нь дахин давтагдашгүй өвөрмөц амттай бөгөөд түүхэнд хамгийн ихээр борлуулагдсан, хамгийн олон хүнд танигдсан бүтээгдэхүүн юм. Анх 1886 онд Доктор Жон С.Пембертон Кока-Колагийн сироп болон хийжүүлсэн усны холимог байдлаар худалдаалж байсан нь одоо та бидний амтархан уудаг, амны цангааг тайлдаг Кока-Кола ундаа юм.

FANTA: Герман дахь Кока-Кола компанийн захирал Макс Кейт болон түүний багийнхан шинэ бүтээгдэхүүнийг уран сэтгэмж, уран зөгнөл гэсэн утгатай үгээр буюу Fantasy хэмээн нэрлэхээр төлөвлөж байсан ч худалдаа хариуцсан ажилтан  Жо Книп “FANTA” гэж нэрлэх санал гаргасан нь бүгдэд таалагдан 1941 оноос одоог хүртэл ашигласаар байна.
Фанта нь шинэхэн амтат жимсний төрөл, өнгөлөг тод өнгө, сэнгэнэсэн амтаараа хэрэглэгчдийг байлдан дагуулж чаддаг.

SPRITE:  1961 оноос хэрэглэгчдийн гарт очсон Спрайт ундаа нь лимон-лаймны амттай дэлхийн тэргүүлэгч ундаа юм. Спрайтыг дэлхийн 190 оронд худалдаалдаг, дэлхийн ундааны зах зээлийн №4 ундаа бөгөөд залуучуудын хамгийн уух дуртай ундаануудын нэг юм.

FUZE TEA: FUZE TEA брэнд 2012 онд дэлхийн 14 орны зах зээлд зэрэг танилцуулагдсаны нэг нь Монгол Улс байсан юм.
Цай, жимс болон бусад байгалийн түүхий эдүүдийн төгс зохицол бүхий эрч хүчийг бэлэглэх FUZE TEA брэнд өнөөдөр дэлхийн 40 орчим улсын зах зээлд 30 гаруй төрлийн сонголттойгоор борлуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд  цайны зах зээлийг тодорхойлж буй тэргүүлэгч брэндийн байр суурийг эзэлж байна.

MINUTE MAID:Minute Maid нь шүүс үйлдвэрлэлийн 60 гаруй жилийн арвин туршлагатай бөгөөд чанар, шинэчлэлт, шимт бодисын гайхамшигт уламжлалтай билээ.
Нарны гэрэлд боловсорсон сайн чанарын жүржийг сонгон авч, дээд зэргийн амттай жүржийн зөөлөн эдийг тусгайлан нэмсэн гайхалтай амт бүхий Minute Maid Жүржийн шүүсийг танд зориулдаг билээ.

SCHWEPPES: Швейцарийн эрдэмтэн Жэйкоб Швеппе 1783 онд хийжүүлсэн ус гаргах аргыг улам боловсронгуй болгон патенжлуулж авснаар дэлхий хамгийн анхны оргилуун ус болон ундааны Schweppes (Швеппс) брэнд үүссэн түүхтэй. Тэрээр 1792 оноос Лондон руу өөрийн бизнесийг шилжүүлэн өргөжүүлснээр Schweppes брэнд маш олон төрлийн амттай оргилуун ус болон ундаануудыг гаргаж дэлхий даяар өөрийн гэсэн сая сая хэрэглэгчидтэй болжээ.

BONAQUA: Bonaqua цэвэр ус нь 5 дамжлагаар шүүж цэвэршүүлсэн, хүний биед шаардлагатай эрдэс  бодисуудыг нэмэлтээр хийн, үйлдвэрлэлийн озоноор ариутган савласан онцлог бүтээгдэхүүн юм.Бонакуа цэвэр ус нь хүний биед шаардлагатай шингэний хэрэгцээг нөхөх бөгөөд бүх насны
хүмүүс хэрэглэхэд тохиромжтой, амны цангааг бүрэн тайлах бүтээгдэхүүн юм.
Монголын №1 цэвэр ус Bonaqua.

ДОБРЫЙ: Добрый жүүс бол гарцаагүй тэргүүлэгч бөгөөд “ард түмний жүүс” юм. Анх Орос улсын эдийн засгийн уналтын үе болох 1998 онд зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн хэдий ч 2003 он гэхэд аль хэдийн дотоодын зах зээлдээ номер нэг брэнд нь болж чадсан юм. Уг брэндийн үндсэн үзэл баримтлал нь Орос улсын иргэдийн үнэт зүйлст төгс нийцсэн бөгөөд тэдний сэтгэлийн гүн дэх сайхан сэтгэлийг нээхийг зорьсон.

МОЯ СЕМЬЯ:  Моя Семья жимсний жүүс нь 2001 онд анх зах зээлд худалдаалагдаж эхэлсэн бөгөөд тэр даруйдаа хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болсон. 2013 оны байдлаар ОХУ-ын хүн амын 97% -д нь танигдсан зах зээлд эзлэх байр сууриараа 4-р байрт бичигдэж буй уг жүүс нь 20 сая орчим Орос хүмүүсийн өдөр тутмын сонгогдсон хэрэглээ юм.
ЗАХИАЛАХ: 70165555

Сэлэнгэ 1,5л: Амьсгалын зам болон цусны эргэлтийг сайжруулах, бие махбодийг сэргээх үйлчилгээтэй “Сэлэнгэ” хийжүүлсэн ундаа нь нохойн хошуу, ганга өвс, чихэр өвс, шилмүүс зэрэг анхилуун үнэртэй, сэргээх үйлчилгээтэй байгалийн гаралтай түүхий эдийг агуулсан бүтээгдэхүүн юм.
ЗАХИАЛАХ : 99990538

Тэрэлж 1,5л: Бие, сэтгэлийг сэргээх үйлчилгээтэй алтан гагнуур, ганга өвс, цээний үндэс зэрэг зөвхөн байгалийн гаралтай түүхий эдийн хандыг агуулсан онцгой амт, анхилуун үнэр, тусгай найрлагаараа бусдаас ялгардаг “Тэрэлж” хийжүүлсэн ундаа нь хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм
ЗАХИАЛАХ : 99990538

Апу ус 0,5л: АПУ Цэвэр ус нь 157 метрийн гүнээс гарган авч, 6 давхар шүүлтүүрээр шүүж савласан бүтээгдэхүүн бөгөөд анх 2004 онд үйлдвэрлэсэн Монголын анхны савласан цэвэр ус билээ. 0.33 л, 0.5 л, 1.5 л ПЭТ савалгаатай
ЗАХИАЛАХ : 99990538 

Оргилуун 0,5л: Монголын анхны хийжүүлсэн ус Оргилуун бол эх орны цэвэр тунгалаг усаар хүний өдөр тутмын хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн юм. Уг хийжүүлсэн ус нь хүний биеийн шингэнийг нөхөх чанараараа эрүүл мэндэд онцгой ач тустай төдийгүй кальцийн ион, сульфат ион, хлорын ион, калийн ион, магнийн ион зэрэг нэгдлүүдийг агуулдаг тул хүний биеийн эрдсийн агууламжийг нөхөх үнэт чанартай
ЗАХИАЛАХ : 99990538 

Фрутта 1л:  Германы технологи ашиглаж, эх нутгийн гүнийн цэнгэг ус, Европын байгалийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн “Фрутта” брэнд нь сэтгэл сэргээх бүтээгдэхүүн юм. Эрүүл хүнсний олон улсын стандартад нийцсэн, бүх насны хүмүүст зориулсан “Фрутта” ундаа, жимсний шүүсийг 2009 оноос үйлдвэрлэж байна.
ЗАХИАЛАХ : 99990538 

 

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал