- Ус тохиромжтой хэмжээгээр уу
Ус нь чамайг эрч хүчтэй байхад тусална. Шингэнийг хангалттай хэмжээгээр уух нь биеийн чинь температур, болон зүрхний цохилтыг чинь зохицуулдаг. Нэг цаг дасгал хийхэд, нэгээс илүү хэмжээний ус гадагшлуулж мэднэ. Хангалттай хэмжээний ус ууж хөлсөөр алдсан шингэнээ нөхөж, сэргээхгүй бол дасгал хийсний дараа булчин чинь өвдөж, толгой эргэж, сульдаж мэднэ. Дасгал хийхээсээ 20-30 минутын өмнө ядаж нэг аяга ус уу. Дасгал хийх явцдаа 15 минут тутамд нэг аяга ус уух хэрэгтэй.
Дасгал хөдөлгөөн хийж байх үедээ уух хэрэгтэй гэдэг зөв боловч, харин эхлэхийнхээ өмнө усыг литр литрээр нь хэрэглэх хэрэггүй. Ус уусны дараа дасгал хийхэд таньд хэтэрхий хүнд байгаа мэт таагүй сэтгэгдэл төрж дуусгаж чадахгүйд хүргэж болзошгүй.
- Хоосон ходоодтой дасгал хийж болохгүй.
Түлшгүй машин явахгүйтэй адил, та ч мөн адил эрч хүч энергигүйгээр үр дүнтэй хөдөлгөөн хийх боломжгүй.
Өөрийнхөө биеийг зуухаар төсөөл. Зууханд нэг дор их хэмжээний түлээ хийснээс, бага багаар ойр ойрхон түлээ нэмвэл илүү сайн халдаг тийм үү? Яг л үүнтэй адилаар бид бодисын солилцоогоо байнга “тэжээх” ёстой. Дасгал хийхийнхээ өмнө уураг, удаан шатдаг нүүрс ус агуулсан хүнс ид. Дор хаяж нэг цагийн өмнө юм идсэн байхгүй бол, дасгал чинь огт үр дүнгүй болж, дэмий булчингаа ядрааснаас өөрцгүй болно. Мөн юм идсэнийхээ дараа шууд дасгал хийж болохгүй. Мөн дууссаныхаа дараа нэгээс хоёр цагийн дотор тэжээллэг хүнс ид. Тэгвэл саяжин ажиллуулсан булчингуудыг чинь чангалахад ч тустай.
- Фитнесст явахаасаа өмнө хэт хүнд хоол идэх хэрэггүй
Та 2 дох зөвлөгөөг уншаад дасгал хийхийн өмнө цадталаа хооллохоор шийдсэн байж магадгүй, түр хүлээ! Хэт хүнд зүйлс идэх нь мөн л асуудал дагуулна. Гоолиг болох нэг ажил байхад, хоолоо шингээх гэж бас нэг ажил болно. Нэг ёсондоо та нэг дор 2 зүйл хийж чадахгүй гэсэн үг. Фитнесст явахынхаа өмнө ямар нэгэн хөнгөн зүйл идээрэй, тараг юм уу хэрчим талх таныг дасгалаа сайн хийхэд тусална. Та ойролцоогоор дасгалаа хийхээс 30 минутын өмнө ямар нэг зүйл идсэн байх хэрэгтэй. Хэрэв өглөө хэт эрт хийх шаардлага гарвал жижиг жимс идсэн ч болно шүү.
- Унтлагынхаа цагаар дасгал хийж болохгүй
Дасгал хөдөлгөөндөө сэтгэл ханамж авахын тулд бид хангалттай унтах гэх мэт маш их зүйлээсээ заримдаа татгалздаг. Гэхдээ тэдгээрийн нэг нь таньд хор болно. Нойроо алдах нь таны зүрхний хэмнэлийг хурдасгаж, илүү их ядраан, тогтворгүй байдлыг үүсгэдэг байна. Энэ нь таныг хэт хурдан ядаргаанд оруулж дасгал хөдөлгөөнөө орхих шалтгаан болдог.
- Хэт их кофе уусныхаа дараа биеийн тамирын заал зүглэх ч хэрэггүй.
Та өдөрт хэдхэн аяга кофе уудаг хүмүүсийн нэг бол, нэг л аяга илүү уусан кофе чинь том өөрчлөлт бий болгоно. Хэрэв таньд дасгал хийхийн өмнө өөрийгөө илүү сэргээхийн тулд ганц л аяга кофе уух хүсэл төрвөл, үүнийг хийх хэрэггүй. Үүний оронд нааш цааш гүйж өөрийгөө сэргээх нь таны эрүүл мэндэд тустай.
- Дасгал хийхийн өмнө ширхэглэж савласан хоол идэж болохгүй.
Танд дасгалаа эхлэхийн өмнө юу ч хамаагүй идэж, энергиэ нөхөх санаа төрвөл шууд санаснаараа хийх хэрэггүй. Ширхэглэн савласан хоолыг шингээхэд таньд их хугацаа шаардах болно. Хамгийн багадаа 3 цагийн өмнө л энэ төрлийн хоолыг идсэн байвал зохино.
- Ямар ч зорилгогүй дасгал хийх хэрэггүй.
Дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх нь хөгжилтэй боловч, зорилгоо тодорхойлоод бичвэл, та илүү үр дүр сэтгэл ханамжийг авч чадна. Жингээ хаях, эрүүл чийрэг болох, галбираа засах гээд таны зорилго юу ч байж болно. Хамгийн гол нь тодорхой байж, танд зорилгодоо хүрэх шунал, тэвчээр, тууштай, үнэнч байдал хэрэгтэй шүү. Хэрвээ чи үнэхээр бодит үр дүнд хүрэхийг хүсч байвал багшаараа тодорхой дасгалын хөтөлбөр бичүүлж ав. Тэгээд тэр хөтөлбөрийн дагуу, тогтмол дасгалаа хүндрүүлж тэмдэглэл хөтөл. Өнөөдөр 12-ын хурд дээр нэг минут гүйсэн бол, дараагийн удаа 2 минут болгоно гэсэн зорилт тавь. Зорилттой, төлөвлөгөөтэй ажиллавал ямар ч системгүй байснаас хамаагүй үр дүнтэй болно. Мөн хийх дасгалаа дур мэдэж сонголгүй, багшаасаа дарааллыг нь нарийн бичүүлж аваарай.
- Дасгал хийхийн өмнө уураг хэрэглэхгүй байх
Уураг хэрэглэх нь хүний биед хэрэгтэй бөгөөд амттай, гэвч мөн л энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүн шингэхдээ удаан байдаг. Та түүнийг шингээх гэж хамаг хүч хөдөлмөрөө барж таны хийсэн дасгал хөдөлгөөн жингээ барьж гоолиг болоход чинь бус зөвхөн хоолоо шингээх төдий, их хөдөлмөр болж хувирна.
- Халаалт, сунгалт зэргийг алгасаж хэрхэвч болохгүй
Ихэнх хүмүүс сунгалт, халаалт зэрэгт ач холбогдол өгдөггүй. Гэвч энэ нь үнэндээ таныг гэмтэж бэртэхээс сэргийлж, дасгалыг илүү үр дүнтэй болгох болон уян хатан байлгах гээд маш чухал зүйлсийн үндэс байдаг. Дасгал хийж эхлэхийн өмнө хамгийн багадаа 5 мин бие халаалт хийж заншаарай.
Эхэндээ жаахан ядрах л байх. Гэхдээ дасаад ирмэгц хөлсөө гаргах нь чамайг ядраадаг бус харин хөнгөрүүлдэг “ажил” болох болно. Олон бүсгүйчүүд бие халаалт хийлгүйгээр шууд үндсэн дасгал руугаа орох сонирхолтой байдаг. Халаагүй бие дасгалаа үр дүнтэй хийхгүй учраас, хэрвээ фитнессд мөнгөө дэмий үрье гэж бодоогүй л бол заавал эхлээд хэдэн минут гүйлтийн зам дээр гүйгээрэй. Хэрвээ жингээ хасах гэж байгаа бол богино хугацаанд гүйхээс илүүтэй 10-15 минут тогтмол дундаж хурдаар алхах нь үр дүнтэй байдаг. Гүйснийхээ дараа хөнгөн чанарын сунгалтын дасгалууд хийж байж үндсэн дасгал руугаа орно.
- Зогсоож болохгүй
Бүсгүйчүүдийн фитнессийг дундаас нь орхидог нэг шалтгаан бол, эхэндээ жингээ хурдан хаяад байсан хирнээ сүүл рүүгээ огт үр дүнгээ өгөхөө больчихлоо гэх. Огт хөдөлгөөнгүй, юуг ч хүлээж авахад бэлэн байсан сул бие фитнесст явж эхлэхэд эхэндээ дасгалыг маш сайн хүлээж авдаг. Энэ нь гадар өөхөнд чинь нөлөөлж жин хасагддаг. Харин дараа нь фитнессийн чинь дасгал тогтмолжоод эхэлмэгц, цаад нягтаршил ихтэй өөхөнд удаанаар нөлөөлж эхэлдэг. Учир нь цаана орших зузаан өөх нь задрахдаа арай аажуу байдаг аж. Тиймээс сэтгэлээр унах хэрэггүй. Харин өөрийнхөө хийдэг дагсалын жинг тогтмол нэмж, хүндрүүлж байгаарай. Нэг л жин дээр удаан хийвэл үр дүнд хүрэхгүй.
- Дасгал хийснийхээ дараа сунгалтын дасгал хий
Сунгалтын дасгал нь булчинг чинь амрааж, цусны эргэлтийг сайжруулж, уян хатан байдлыг нэмэгдүүлдэг. Гэхдээ халаагаагүй булчинг шууд сунгаж болохгүй. Хөлний дасгал хийснийхээ дараа хөлний сунгалт хийж, нурууны дасгал хийснийхээ дараа л нурууны сунгалт хийгээрэй. Сунгалтын дасгалыг хийхдээ биеийнхээ тодорхой хэсгүүдэд татагдаж, шөрмөс нь сунаж байгааг мэдрээрэй.
- Ариун цэврийг мартаж болохгүй
Хөлсний хэт их ялгаралт арьсны чинь нүх сүвийг бөглөж, бохирдуулан юм гаргаж мэднэ. Тиймээс дасгал хийж байхдаа хөлсөө байнга цэвэрхэн алчуураар арчиж, ус сайн ууж, дасгал хийж дууссаныхаа дараа бүлээвтэр шүршүүрт орж, хуурай хувцас сольж өмсөж байгаарай. Фитнессийн хувцас 2ээлжинд байвал сайн. Учир нь хөлстэй пүүз, оймс, майкаа тэр дор нь угааж хатааж амжихгүй байж мэднэ. Сануулахад, суганы болон хөлний үсээ хусчихвал эрчүүдий хажууд дасгал хийхдээ санаа зовохгүй шүү дээ. Тиймээс цүнхэндээ татуургатай явж байгаарай. Мөн хөлсний булчирхайн идэвхжилтээс болоод, хөл, суганаас эвгүй үнэр гарч мэднэ. Оймсоо байнга сольж, пүүзээ хатааж, сугандаа хөлс дарагч түрхээрэй. Зарим бүсгүйчүүд нүүрний будгаа арилгалгүйгээр шууд фитнесст ордог. Арьснаас чинь ялгарсан бүх хөлс, нүүрний будагтай чинь холилдон нүх сүвийг чинь бөглөнө гээд төсөөл дөө. Тиймээс дасгалын өмнө болон дараа нүүрээ угаа. Хэрвээ будаггүй олон хүний дунд орох эвгүй байвал, усны хамгаалалттай сормуусны будаг түрхэж болох юм.