Хабэа-н дотоод журам

Амжилтын гаргалгаа сургалтын төв
Манай мэргэжил сургалтын төв нь гоо сайхан ,маникюр-педикюр,маке-ап,сормуус суулгалт,ХАБЭА,хүний нөөц,нягтлан бодох бүртгэлийн сургалтууд явуулж байгаа ба бүх сургалтандаа бодит хямдрал зарласан байгаа. Мөн сертификат олгоно.
Утас: 77220351
Амжилтын гаргалгаа сургалтын төв
Манай мэргэжил сургалтын төв нь гоо сайхан ,маникюр-педикюр,маке-ап,сормуус суулгалт,ХАБЭА,хүний нөөц,нягтлан бодох бүртгэлийн сургалтууд явуулж байгаа ба бүх сургалтандаа бодит хямдрал зарласан байгаа. Мөн сертификат олгоно.
Утас: 77220351

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод журам

  • Ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг олгох, хэрэглэх, хяналт тавих журам
    Ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг олгох, хэрэглэх, хяналт
    тавих журамын зорилго нь тухайн албан байгууллагын
    үйлдвэрийн бүсэд хийгдэх бүхий л төрлийн ажил, мэргэжлийн онцлогт тохирсон,
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага стандарт хангасан, хэсэг
    нэгж, албан тушаалаар ялгарсан ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах
    хэрэгслээр ажилтныг хангах, бүртгэлжүүлэх, эдэлгээ норм тогтоох, түүнийг
    зориулалтын дагуу зөв хэрэглэх үйл явцад хяналт тавих, ажилтны амь нас, эрүүл
    мэндийг үйлдвэрийн хортой аюултай хүчин зүйлсээс сэргийлэхэд оршино.
  • ХАБЭА-н хяналтын хэсгийн ажиллах журам
    Энэхүү журам нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлогын хэрэгжилтийг
    хангахын тулд ХАБЭА-тай холбоотой хууль, дүрэм, журам, зааврын мөрдөлт, аюул
    эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, гүйцэтгэл, ажилтнуудын хүлээсэн үүргийн биелэлт,
    ажлын байр, орчны аюулгүй байдалд ХАБЭА-н хяналт шалгалт хийх, залруулах,
    гүйцэтгэлийг хянахтай холбоотой үйл ажиллагаа, харилцааг зохицуулна.
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бүртгэлийн хяналтын журам
    Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын бүртгэлийн хяналтын журмын зорилго нь
    тухайн байгууллагын ХЭМАБ-ын удирдлагын тогтолцоонд тусгагдсан
    зорилтын хэрэгжилт, ХЭМАБ-ын стандартын шаардлагад нийцүүлэн ажиллаж байгааг
    нотлон харуулах, байгууллага хүссэн үр дүнгээ бий болгож хөтлөхөд оршино.
  • Үйлдвэрийн бүсэд замын хөдөлгөөнд оролцох журам
    Тухайн байгууллагын үйлдвэрийн бүсэд хөдлөх бүрэлдэхүүн замын хөдөлгөөнд оролцох
    аюулгүй байдлыг хангах, техникийн бүрэн бүтэн байдал, үйлдвэрийн бүсэд хөдөлгөөний
    соёл хэм хэмжээг, холбогдох дүрэм журмаар зохицуулахад оршино
  • ХАБЭА-н эрсдэлийн үнэлгээний журам
    Энэхүү журмаар ажлын байр, ажилбарт үүсч болзошгүй аюулыг тогтоож, эрсдэлийг
    үнэлэх, хяналт тогтоох, дахин сайжруулах, эрсдэлээс үүдэлтэй осол гэмтэл гарахаас
    урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна.
  • ХАБЭА-н зааварчилгаа өгөх журам
    Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг хийх ажил, батлагдсан сэдэвтэй нь
    уялдуулах, ИТА, ажилтан нарын оролцоог нэмэгдүүлэх, ажилтанд өгөх үр өгөөжийг
    дээшлүүлэх стандартад заагдсан шаардлагад нийцүүлэхэд журмын зорилго оршино.
  • Яаралтай тусламжийн нэгжийн ажиллах журам
    Энэхүү журмын зорилго нь яаралтай тусламжийн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг
    зохицуулахад оршино.
  • Цоож, пайз, тусгаарлалт, энергийн хяналтын журам
    Энэхүү журмын зорилго нь тухайн албан байгууллагын ажилтнууд бэртэж гэмтэх, аюул
    эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тоног төхөөрөмжид өмчийн хохирол үүсэхээс хамгаалж машин, тоног төхөөрөмжийг тусгаарлах, засварын ажилд бэлтгэх буюу засварын ажлын явцад тухайн тоног төхөөрөмж санамсаргүй болон бусад байдлаар залгагдах боломжгүй болгоход оршино.

Эх сурвалж : ttt.mn / Таван Толгой Түлш ХХК/

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал