Хайртдаа өгөх бэлэгний санаа / Hairtdaa uguh belegnii sanaa

1. Чи миний гэрэл гэгээ
Ламп, зэс утас, модон суурь гурвыг ашиглаад түүндээ харах болгонд сэтгэл дэвтээх сайхан бэлгийг өгөөрэй.

2. Чиний хамгийн хайртай хүмүүс
Нэг жаазан дотор түүний хамгийн хайртай хүмүүсийн зургийг бүгдийг нь багтааж өгвөл тэр ямар их баярлах бол? Ажлынхаа ширээн дээр тавих нь гарцаагүй.

3. Мэдрэмж минь…
Тэр бол чиний хорвоогийн сайхныг мэдрэх мэдрэмж. Тиймээс түүнд ч бас мэдрэмж бэлэглэх хэрэгтэй. “Үзэх” гэсэн хайрцагт зураг, “Хүрэх” гэсэн хайрцагт зөөлөн ороолт, “Үнэрлэх” гэсэн хайрцагт үнэртэн юм уу чиний сүрчигний үнэртэй алчуур, “Амтлах” гэсэн хайрцагт дуртай амттаныг нь, “Сонсох” гэсэн хайрцагт дуу хураагуурт бичсэн сэтгэлийн үгээ хийж бэлэглэ. Энийг л суут санаа гэхгүй юм бол өөр юуг…

4. Эвлүүлдэг жигнэмэг
Жигнэмэгний зуурмагийг зүрхэн хэлбэрт оруулаад дээр нь дуртай үгээ бичиж хуваагаарай.

5. Үг үгүй үгс
Лаа-Чи миний амьдралыг гэрэлтүүлдэг.
Эвлүүлдэг тоглоом-Чи надад төгс тохирдог.
Хөзөр-Чи миний зүрхний ноён

6. Эвхэгддэг цомог
Түүний ажлын ширээн дээр тийм ч том зай эзлэхгүй хэрнээ сэтгэл санаа тавгүй үед нээж харахад л дотор онгойж тайвшрах зургийн цомог.

7. Лонхон доторх захидал
Захиаг заавал дугтуйнд хийж өгөх ёстой гэж үү? Цэвэрхэн лонхыг чимэглэж, зүрхний үгсээ дотор нь бичиж өгөөрэй. Эрдэнэс мэт л санагдах болно.

8. Бидний мод
Модны гишүүний хамгийн бүдүүн хэсгийг тайрч авч дээр нь үг бичээд зураг тогтоогч болгож бэлэглээрэй. Байгаль сүйтгэлгүйгээр романтик байж болох л юм байна.

9. Захиатай жааз
Хамтдаа гоё гарсан зургаа цаасан дээр тавьж байгаад эргэн тойронд нь хайрын захиа бичиж өг.

10. Үнсэлттэй жааз
Эсвэл нэг цаас дүүрэн уруулын хээгээ үлдээгээд жаазлаад өгсөн ч болно.

хайртдаа өгөх бэлэгний санаа

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал