ЦОЙЛОГСОД
Зохиолч: Д. Бүжинлхам
Үнэ: 18.500
Маш олон хүмүүс Еврейчүүдийг генетикээс заяагдмал гоц ухаантай үндэстэн учраас илүү өндөр амжилтанд хүрдэг гэдэгт итгэдэг. Гэвч биологийн эрдэмтэд үүнийг эрс няцаасан. Тэдний нотолсноор Еврей хүмүүсийн тархинд нэг ч мэдрэлийн эс илүү оршдоггүй төдийгүй ердийн хүмүүсээс биологийн хувьд ялгарах зүйл огтхон ч үгүй ажээ. Харин тедний ер бусын амжилтын нууцыг тэдний амьдралын хандлага, туулж өнгөрүүлсэн түүх, онцгой хүмүүжлийн арга барил, дадал зуршил, өндөр сахилга батаас нь эрэлхийлэх нь зүйтэй. Та бэлэн үү.
ХАДГАЛАМЖ ӨЛСӨХӨӨС ЭХЛЭНЭ
Зохиолч: Г. Мөнгөн
Үнэ: 22.500
Зохиогчийн 2018 оны 11-р сарын 2-ноос өөрийн facebook-ийн хувийн хуудсанд оруулсан долоохон минутын видео өнөөдрийн байдлаар сая гаруй хэрэглэгч үзсэн, хэдэн мянган хүмүүс найзуудтайгаа хуваалцсан, сэтгэгдэл бичсэн, олон залуус, санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй олон гэр бүлд тодорхой өөрчлөлт, ахиц дэвшил, тэр бүү хэл эрүүл байх, зөв амьдрах, зөв дадал зуршилтай байхад томоохон нөлөөлөл болжээ. “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ – 6 дансны арга” номоос та өөртөө байгаа нуугдмал баялгийг нээж гаргах болно.
ХОСЫН ЖОР
Зохиолч: Э. Дөлгөөн
Үнэ: 20.000
Энэхүү ном миний нулимстай түүхүүд болон олон хосын зөвлөгөөнд үндэслэн бичигдсэн билээ. Далавч минь тасарч, итгэл мохсон, сэтгэл минь шархалсан байхад хайраараа намайг асарч өнөөдрийг хүртэл услан ургуулж тэнгэрт нисгэсэн хайрт Түвшөө чамдаа маш их баярлалаа
HOMO DEUS МАРГААШИЙН ТОВЧ ТҮҮХ
Зохиолч: Юваль Ной Харари
Үнэ: 29.900
Тэрээр номын эхний хэсэгт Homo Sapiens хэрхэн бусад амьтдаас ялгарч, дэлхийд ноёрхлоо тогтоосон тухай, өөрсдийн үйлдэлд учир шалтгаан, мөн хэрхэн зохицон хамтарч ,ажиллаж чаддаг болсноор хөгжин дэвжсэн тухай өгүүлнэ. Түүхийн туршид хүн төрөлхтөн өлсгөлөн, халдварт өвчин, дайн гэсэн гурван давагдашгүй хүчин зүйлд сөхөрдөг байсан бол одоо даван гарсан хэмээн тодорхойлсон байна. Харин ирээдүйн тухай өгүүлсэн хэсэгтээ Др. Харари маш хийсвэр гэж хэлж болохуйц тун зоригтой таамаглалуудыг дэвшүүлжээ.
Өнгөрсөн цагт бурханд шүтэж ирсэн хүн төрөлхтний шашин нь өдгөө humanism буюу хүн төвт үзэл болоод буй. Тэгвэл энэ үзэл/шашин нь ирээдүйд хүн төрөлхтнийг гурван зүйлд тэмүүлэхэд нөлөөлөх болно гэжээ:
1. Мөнх настай болох
2. Аз жаргалаа нэмэгдүүлэх
3. Бурханлиг оршихуйд хүрэх
ТАРХИНЫ БЛОК
Зохиолч: Г. Мөнгөн
Үнэ: 25.000
Дадал зуршилаа хэрхэн энгийн аргаар удирдаж, хувийн зохион байгуулалт төлөвлөгөөг монгол хөрсөн дээр өөрийн амьдрал дээр жишээлэн хүргэсэн бүтээл болно. Номонд бидний сэтгэлгээний зарим нэг алдаа, өдөр тутамын амьдралдаа тохиромжтой хэмнэлийг үүсгэж чаддаггүй байсаны улмаас тархи ядарч бүтээмж суларсан гэдэгээ олж мэдсэн гарц гаргалгааны тухай хүний хөгжлийн ном юм.
BECOMING: МИНИЙ ТҮҮХ
Зохиолч: Мишель Обама
Үнэ: 29.900
Америкийн Нэгдсэн Улсын анхны Африк Америк гаралтай тэргүүн хатагтай Мишель Обамагийн намтар Becoming: Миний түүх ном 2018 оны 11 дүгээр сард анх худалдаанд гарсан бөгөөд өдгөө дэлхийн 43 орны хэлээр орчуулагдан гараад байна. Гүн гүнзгий эргэцүүлж, шимтэн уншмаар бичсэн энэхүү дурдатгалаараа тэрээр Чикагогийн Саут Сайдад өнгөрүүлсэн хүүхэд нас, эх хүн, ажил мэргэжлийн хариуцлагаа дэнсэлсэн удирдах албан тушаалын он жилүүд, дэлхийн хамгийн алдартай хаяг бүхий ордонд аж төрсөн үе гээд өөрчлөлт авчирсан амьдралын хором мөчүүдээ дүрслэн өөрийн ертөнцдөө уншигчдыг урьжээ. Мишель Обама нийтийн болоод хувийн ололт амжилт, алдаа мадгаа үнэнч шударгаар, хөгжүүн ухаалгаар, өөрийн үгээр, өөрийн бодлоор хүүрнэн, туулсан амьдралаа ний нуугүй өгүүлжээ.
SAPIENS: ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТОВЧ ТҮҮХ
Зохиолч: Юваль Ной Харари
Үнэ: 29.900
Барак Обама, Билл Гейтс болон Марк Зүкерберг нарын сонголт.
Иерусалемын Хебрю их сургуулийн профессор Юваль Ной Харарийн хүн төрөлхтний үүслээс эхлээд түүний хувьслыг өгүүлсэн энэхүү ном нь олон улсад бестселлэр болсон юм. Тэрээр номдоо биднийг тодорхойлох биологи болон түүхийн арга замуудыг судалж, “хүн” гэж юу болох тухай ойлголтыг сайжруулсан.Зуун мянган жилийн өмнө дэлхий дээр хамгийн багадаа зургаан төрлийн хүн амьдарч байв. Харин өнөөдөр ердөө нэг л зүйлийн хүн үлдсэн нь бид буюу Хомо Сапиенсууд. Бусад төрлийн хүмүүст юу тохиолдсон бэ? Бидэнд бас юу тохиолдох вэ?
Хүн төрөлхтний түүхийн талаарх ихэнх номууд түүхийн эсвэл биологийн талаас харж бичигдсэн байдаг бол Др.Харари энэ хэвшмэл байдлыг барагцаагаар 70,000 жилийн тэртээх түүхийг орчин үеийн танин мэдэхүйн аргаар бичигдсэн маш шинэлэг энэхүү номоороо эвдэж чадсан. Эх дэлхийн эко системд хүн төрөлхтний хувьслын үзүүлж байгаа нөлөөг судлахаас эхлүүлээд эзэнт улсуудын хүчирхэгжилтийг жагсаан, түүнчлэн түүх болон шинжлэх ухааныг хослуулснаар хүлээн зөвшөөрөгдсөн түүхийг дахин эргэн харж, өнгөрсөн дэх хөгжлийг орчин үеийн үзэл баримтлалтай холбон, тодорхой үйл явдлыг илүү өргөн хүрээгээр судалсан юм.
АМЬДРАЛД БЭЛЭН ҮҮ? ОХИН ҮР МИНЬ
Зохиолч: Б. Дулам
Үнэ: 18.500
Зөвхөн охид гэлтгүй бүсгүй хүний амьдралд тулгарч болох 59 бүлэг асуудлын тухай хөндөж захидал хэлбэрээр бичигдсэн нь онцгой төдийгүй, уншихад нэн ойлгомжтой, ойлгож тунгаах зүйлсээр дүүрэн байх болно. Энэ номоор та охин үрийнхээ дотоод ертөнцийг нээж, харилцан ойлголцож, хайраар дүүрэн амьдралд бэлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Охид бүсгүйчүүдэд учирч болох олон эрсдэлээс хамгаалж, туулж гэтэлгэх олон асуудалд нь хүч тэнхээ болно. Өсвөр нас, оюутан ахуй, хайр сэтгэлээр дэвэрч яваа, амьдралын гараагаа эхэлж байгаа бүх охид бүсгүйчүүдийн цүнхний ном байх болно.
ЭРГЭЛТ, СОНГОЛТ
Зохиолч: Г. Амартүвшин
Үнэ: 35.000
“Та карьераа яаж ингэж төлөвлөөд, энэ мэргэжлээ сонгосон хэрэг вэ?” гэж нэг бус удаа асууж байлаа. Яг үнэндээ 19 настай би “Банкир болноо” гэсэн бодолтойгоор их сургуульд орж, ажлын гараагаа эхэлсэн юм биш шүү дээ. Тухайн үед олдсон боломжийг л чанга атгасан хэрэг. 1992 онд Брюссельд суралцах завшаан олдоход би түүнийг алтан боломж хэмээн бодож, маш их хичээж суралцсан. Үүний дараа Европын том банкинд ажиллах, дадлагажих боломжийг өөртөө бий болгосноос л банк санхүүгийн карьер минь эхэлсэн. Түүнээс биш анхнаасаа л банкир мэргэжилд дурлаад яваагүй, ердөө л өөр сонголт байгаагүй хэрэг. Яг үнэндээ тухайн үед бол ажилдаа ороод цалин аваад явах л хамгийн чухал байсан. Ингээд энэ салбарт ажиллаад, залуу насандаа шинэ сорилтууд, ачааллыг авч, өөрийгөө сорьсон минь надад маш их зүйл өгсөн. Энэхүү номыг уншихад бүх замнал минь ногоон гэрлээр явчихсан юм шиг сэтгэгдэл танд төрж магадгүй. Үнэн хэрэгтээ хоёр зөв оновчтой шийдвэрийн ард таван буруу сонголт байж, алдсан минь оносноосоо олон шүү…
ЗОРИМОГ ЭМЭГТЭЙ
Зохиолч: Салли Хелгесен, Маршал Годсмит
Үнэ: 25.900
Бид бүгдэд өөр, өөрсдийн амжилтын түүх мөн тэдгээрийг бүтээхэд нөлөөлсөн тодорхой зан чанар, онцлог ур чадвар хийгээд дадал зуршлууд бий. Харин дараагийн шат руу ахихад яг энэ хэвшлүүд маань тусалсан хэвээр байна гэдэгт итгэлтэй байна уу? Аль хэдийн амжилтад хүрсэн хүмүүс ажлын арга барилаа цаашид хэрхэн сайжруулж, хөгжүүлэх талаар тэр бүр бодоод байдаггүй. Шүүмжлэлтэй тал ажиглагдлаа ч, үйлдлээ эвтэйхэн зөвтгөж, хаацайлах замаа ч тэд хялбархан олчихно. Цаашид өсөн дэвшихийн тулд тодорхой өөрчлөлт шаардлагатай байгааг мэдэрч ойлголоо ч, өөрчлөлттэй нүүр тулах нь хэн бүхний хувьд тийм ч амар зүйл биш шүү дээ.
Учир нь хүний мэдрэлийн систем аливаа үйлдлийг гүйцэтгэхэд урьдын бодол, хийж дадсан үйлдлүүд дээр тулгуурлан, хамгийн амар хялбар замыг сонгохоор загварчлагдсан байдаг. Ингэж олон давтагдсан үйлдлүүд яваандаа дадал зуршил болж, бүр цаашлаад хувь хүний зан чанарын салшгүй нэг хэсэг мэт санагдах нь ч бий. Ихэнх дадал зуршил маань бидний амьдралын тодорхой үйл явдал, мөчлөгтэй холбогдож бий болдог. Чадвар султай багт ажиллаж байсны улмаас ажлын хүндийг өөр дээрээ авч хэвшинэ. Цөөн ажилтантай газар ажилладаг учраас ажлын бүтээмжээ тухай бүрт нь тайлагнаагүй ч удирдлагаасаа ямар нэгэн сайшаал, урамшуулал авч сурна. Нарийн мэргэшлийнхээ ачаар л аливаа ажлын хүндийг нугалж хэвшинэ. Гэтэл энэ дадал зуршлуудын анх үүссэн нөхцөл үгүй болж, шинэ орчинд шилжсэн байлаа ч бид сурснаараа үлдэх нь түгээмэл.
Сэтгэл зүйн хувьд дадал зуршилтайгаа нүүр тулж, өөрчлөлт хийнэ гэдэг амаргүй. Ингэхийн тулд аливаад хариу үйлдэл үзүүлж буй бүх шат дамжлагаа сайтар ажиглаж, улмаар амьдралын хэмнэлдээ тогтвортой өөрчлөлт бий болгож, багагүй цаг хугацаа болоод хичээл зүтгэл зарах шаардлагатай болдог. “Зоримог эмэгтэй” ном нь эмэгтэйчүүдийн хувьд ажлын талбар дээр цааш өсөн дэвшихэд саад болдог 12 нийтлэг зуршлыг практик жишээнүүд дээр үндэслэн тайлбарлаж, улмаар өөрийн дотоод нөөц бололцоогоо задлан шинжилж, тухтай бүсээсээ гаран, дараагийн шатны амжилт руу улам ойртоход тань туслах болно.
Энэ ном өөрийн одоогийн нөхцөл байдлаа бодитоор үнэлж, амжилтыг ахиулахад саад болж буй зан үйл, дадал зуршлын талаар эргэцүүлэхэд тань туслахаас гадна, энэ хорвоод бий болгохоор зорьж буй эерэг өөрчлөлтүүдээ бодит үйл хэрэг болгох сэдэл хийгээд урам зоригийг танд өгнө.
/Эдгээр номын жагсаалтыг Интерном номын дэлгүүрийн Бестселлер хэсгээс авав https://www.internom.mn//