Хамгийн сайн уламжлалт эмнэлэгүүд

1. МОНГ-ЭМ ЭМНЭЛЭГ

Монг-Эм эмнэлгийн 40 ортой уламжлалт анагаах ухааны хэвтэн эмчлүүлэх тасагт Хүний гавьяат эмч, АУ-ы доктор, профессор З.Мэндсайхнаар удирдуулсан эмч, сувилагч нарын найрсаг хамт олон танд 28 дахь жилдээ үйлчилж байна. Манай эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасаг нь 2009 оноос хойш 4 удаа магадлан итгэмжлэгдсэн,  эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хамтран ажилладаг, жилдээ 1200 гаруй хүнд үйлчилдэг юм.

2. МАНГУТ ЭМНЭЛЭГ

“Мангут” эмнэлэг нь эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний технологи чанарын шаардлага хангасан МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ЭМНЭЛЭГ бөгөөд 2005, 2008, 2012, 2015 онуудад тус тус Магадлан итгэмжлэгдсэн.
Манай эмнэлэг нийт 140 ортойгоор Дотор, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт, мэс засал, дүрс оношлогооны чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг шатлал, харьяалал харгалзахгүй үзүүлдэг бөгөөд амбулатори, хэвтэн эмчлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн багцыг багтаан нэгдсэн эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг.

3.Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг

Зонхилон тохиолдох өвчин эмгэгийг өрнө, дорнын анагаах ухааныг уялдуулан нотолгоонд суурилсан оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хувь хүний өвөрмөц чанарт тохируулан стандартын дагуу  эмнэлгийн үйлчлэх хүрээний ард    иргэдэд үзүүлэх, мухардалд орсон өвчний оношлогоо, эмчилгээний асуудлыг уламжлалт анагаах ухааны чиглэлээр монгол улсын   хэмжээнд шийдвэрлэх, зөвлөх үүргийг гүйцэтгэнэ.

4.Егнин Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг

Манай эмнэлэг ургамал, эрдэс бодис, мал амьтны гаралтай эмийн түүхий эдээр уламжлалт эмийн үйлдвэрийн технологи, стандарт шаардлагыг хангасан чанартай эмээр үйлчилж байна. Мөн бариа засал, хануур, хатгуур, самнуур, зүү төөнө, гүрэм тарнийн засал, сэтгэл засал зэрэг УАУ-ны 50 гаруй төрлийн эмчилгээ, орчин үеийн физик эмчилгээтэй хослуулан хийж архаг болон хурц явцтай өвчин эмгэгүүдийг эмчлэхээс гадна өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд сахих явдал мөр, идээ ундааг хэрхэн зөв зохистой тохируулах талаар Уламжлалт Анагаах Ухааны эрүүл мэндийн боловсролыг хэвтэн эмчлүүлэгчдэд болон ард түмэнд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан тасралтгүй явуулан Уламжлалт Анагаах Ухааны эмчилгээ үйлчилгээг бүрэн цогцоор нь хүргэж байна.
Хэвтэн эмчлүүлэх тасаг нь 522 метр кв ашигтай талбай бүхий эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан 4 давхар өөрийн байртай ба анагаах ухааны өндөр мэдлэг, боловсролтой, эрдмийн зэрэг цолтой эмч мэргэжилтнүүд ажилладаг ба эмчилгээг эмчлэгч эмч нар гардан хийдэг онцлог давуу талуудтай.

5. “ЭНЭРЭЛТ МАНАЛ” ЭМНЭЛЭГ

Манай  эмнэлэг нь анх 2002 онд үүсэн байгуулагдаж уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээний чиглэлээр амбулатори болгон өргөжүүлж 2006 оноос сувиллын тусламж үйлчилгээний зөвшөөрөл авснаар өөрийн байранд өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай  эмнэлэг нь анх 2002 онд үүсэн байгуулагдаж уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээний чиглэлээр амбулатори болгон өргөжүүлж  2006 оноос сувиллын тусламж үйлчилгээний зөвшөөрөл авснаар өөрийн байранд өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай  эмнэлэг нь анх 2002 онд үүсэн байгуулагдаж уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээний чиглэлээр амбулатори болгон өргөжүүлж  2006 оноос сувиллын тусламж үйлчилгээний зөвшөөрөл авснаар өөрийн байранд өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

6.Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн Эмнэлэг

Тус хүрээлэн нь Эрдэм шинжилгээний төв, Клиник эмнэлэг, Уламжлалт эмийн үйлдвэр гэсэн үндсэн нэгжтэй санхүү, маркетингийн алба, хангамж үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, эмийн ургамал тарималжуулах плантаци, хүдрийн эрдэм шинжилгээний станци, ”Ургамал” сувилал, амбулаторийн салбар тасаг, жижиг амьтны вивари зэрэг туслах нэгжүүдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

7. ШИНЭ АНАГААХ УХААН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЗҮЙН ТҮШИЦ “ХУЛЖ БОРЖИГОН” ЭМНЭЛЭГ

Уламжлалт ба дотрын өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр ажилладаг. ELISA болон клиник биохимийн лабораторитой, 25 ортой. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанарын шаардлагыг үнэлэх магадлан итгэмжлэлд нийт 7 удаа амжилттай орсон. Тус эмнэлэг нь Шинэ Анагаах Ухаан Их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан s-NCM анагаах ухааны шинэ мэдлэгт суурилсан “Амьд эс Мембран-редокси потенциалын 9 дамжлагат битүү хэлхээний түвшинд” УАУ болон Орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээг эмнэл зүйн тусламж үйлчилгээндээ хэрэглэж байгаа анхны эмнэлэг юм.

8. Баруун бүсийн уламжлалт анагаах ухааны эмнэлэг

Тус эмнэлгийн хамт олон ард иргэдэд өрнө-дорны анагаах ухааны онол арга зүйг хослуулан эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх үйл ажиллагааг ёс заншил, ахуй нөхцөл, уламжлалтай уялдуулан чанар, хүртээмжтэй үзүүлж буй ажээ. Өдгөө уламжлалт, сэргээн засах 20 гаруй төрлийн 108 нэрийн эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу Уламжлалт анагаахын шинжлэх ухааны техникийн үйлдвэрлэлийн корпорацийн улсын чанартай ДЭМБ-ын GMP-ийн чанарын шаардлага хангасан эмийн үйлдвэрийн тан, эрдэнийн үрэл болон орон нутгийн эмийн ургамал зэрэг нийт  50-60 нэр төрлийн эмээр үйлчилгээ үзүүлдэг юм.

9. УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ТАВАН ЗАСЛЫН АРГААР ЭМЧИЛДЭГ “ГАНЗҮҮ” ЭМНЭЛЭГ

Уламжлалт анагаах ухааны таван заслын аргаар эмчилдэг “Ганзүү” уламжлалтын эмнэлэг нь хүн амынхаа эрүүл энхийн төлөө 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Баянхонгор аймгаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Ганзүү” эмнэлгийн хувьд 2015 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн Улаанбаатар хотод салбарааа нээжээ. Одоо Улаанбаатар хотын салбарт амбулториор эмчилгээ үйлчилгээг үзүүлэхээс гадна хэвтэн эмчлүүлэх 15 ортой.

Уламжлалт анагаах ухааны таван заслын аргаар эмчилгээ үзүүлдэг.

Үүнд:

– Ган болон мөнгөн зүү, цахилгаан зүү

-Хануур, сам соруул

-Шарлага

-Бумба төөнө засал

-Халуун чулуу, давсан халуун жин засал

-Эмчилгээний цэгэн бариа

-Архи, сүү, сүүлэн тостой бүтэн биеийн бариа зэрэг уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг “Ганзүү” эмнэлэг үйлчлүүлэгчиддээ үзүүлж байна.

10.НАЙДАН ЭМНЭЛЭГ

Одоогийн байдлаар хоёр эмч, нэг эм зүйчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эмнэлэгийн дарга маарамба Д.Ганзориг нь Энэтхэг улсын Дхарамсала хот дахь 14-р Далай ламын Төвд Эмнэлэг Зурхайн Хүрээлэнгийн Төвд анагаах ухааны сургуулийг 2001 дүүргэсэн. 2008 онд Норвеги улсын Ослогийн Их Сургуульд магистерийн зэрэг хамгаалж, 2013 онд Дхарамсала дахь Төвд анагаах ухааны сургууль дээр маарамбын зэрэг хамгаалсан.

11. МАНБА ДАЦАН ЭМНЭЛЭГ

МУЭСТ Манба Дацан нь Монгол улсад уламжлалт анагаах ухааны сургалт, эмнэлэг, эмийн үйлдвэр, өв уламжлал, түүх соёлыг цогц байдлаар нь орчин үеийн хөгжилтэй нь уялдуулан хөгжүүлж байгаа Монголын хамгийн анхны томоохон байгууллага юм.
Тус төв нь Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Эрүүл мэнд Спортын яам, Хууль зүй яам зэрэг төрийн байгууллагуудаас зөвшөөрөгдсөн уламжлалт анагаах ухааны сургалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эм үйлдвэрлэл, буддын шашны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

12.Уламжлалт анагаах ухааны АЮУР эмнэлэг

Дорно дахины анагаах ухааныг орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжтэй хослуулан чанартай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлнэ.

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал