Хеликобактери шинж тэмдэг, оношилгоо

ЮУ БИ ЛАБ
Манай байгууллага нь аж ахуй нэгж, албан байгууллагын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж шинжилгээ хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 8023-2425

 

ХЕЛИКОБАКТЕРИ ГЭЖ ЮУ ВЭ?
Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм.

Хоол боловсруулах ферментүүд болон давсны хүчил агуулсан ходоодны шүүс нь хоол тэжээлийг боловсруулахаас гадна хоол боловсруулах замд орж ирсэн нянг устгадаг.

Харин ходоодыг дотор талаас нь бүрхэж байдаг ходоодны салст бүрхүүл нь тэрхүү хүчиллэг шүүсээс ходоодны ханыг хамгаална. Хеликобактери пилори нь энэ салст дотор хоргодон амьдарч чаддагаараа ходоодны шүүснээс хамгаалагддаг байна. Ходоодны салст бүрхүүлд тухлан суусан нян уреаза хэмээх фермент ялгаруулна. Энэ нь ходоодны хүчлийг саармагжуулж хеликобактерийн амьдрах таатай орчныг бүрдүүлж өгдөг байна.

Бие махбодийн хамгаалах тогтолцоо түүний эсрэг бие ялгаруулан ажиллаж эхлэх боловч ходоодны салст дотор нуугдаж амжсан хеликобактерийг устгаж чаддаггүй. Хеликобактери пилори ходоодны салстыг гэмтээдэг олон төрлийн хор ялгаруулснаар бие махбодийн хамгаалах эсүүдийг ходоодны салст бүрхүүл дээр дуудан авчирдаг.

Хамгаалах эсүүдээс нянг устгах бодис ялгарах боловч тэр нь нянгаас гадна ходоодны салт бүрхүүлийг хайлуулж гэмтээдэг.

ЭМНЭЛ ЗҮЙ
Хэвлийгээр цанхайна. Энэ нь ихэнхдээ хэдэн долоо хоногоор алга болж, эргэж мэдрэгдэнэ. Шөнө дундын үед ходоод хоосон үед илүү мэдрэгдэнэ. Юм идэхэд арилна. Мөн ходоодны хүчил ялгаруулалтын эсрэг эмүүд уухад мөн арилна.

Мөн доорхи шинжүүд гарна. Үүнд:

  • Жин буурах
  • Цээж гашуун оргино, хорсох мэт мэдрэмж төрнө
  • Хоолны дур буурах
  • Дотор муухай оргих
  • Бөөлжих

Зарим хүнд дээрхи шинжүүд тод илрэхгүй, огт илрэхгүй ч байж болно. Хэрэв доорхи шинжүүд илэрвэл эмчид яаралтай очих хэрэгтэй. -Ходоод орчмоор хүчтэй сүлбэж өвдөх -Өтгөн бараан хар өнгөтэй,цусархаг зүйл үзэгдэх -Кофений шаар мэт эсвэл цусархаг зүйлээр бөөлжих6 Эдгээр шинж тэмдэг нь ходоодны шархнаас цус алдах буюу ходоод цооролтын шинж байх өндөр магадлалтай байдаг.

ОНОШИЛГОО
Хэрэв шарх байна гэж эмч сэжиглэсэн тохиолдолд дурангаар дурандан шинжилнэ. Эндоскопийн шинжилгээ.Хэрэв шарх нилээд дээгүүр байрлалтай бол улаан хоолой, ходоод,12 хуруу гэдэсний шарх рентген гэрэлд X-ray сайн оношлогдоно. Өвчтөнд бариarium гэж нэрлэгдэх шохойлог шингэн уулгаж рентген гэрэлд харж оношлоно.

Өөр нэг оношлогооны сайн арга бол ходоодны дуран эндоскоп гэж нэрлэгддэг, үзүүртээ гэрэлтдэг дуран камертай, нарийн урт хоолой бүхий багажийг ашиглан хийнэ..Энэ багажийг өвчтөнд болгоомжтойгоор залгиулж, улаан хоолой 12 хуруу гэдэсний ханыг шалгана. Эмч эндоскопийн тусламжтайгаар шархны зургийг авах ба шаардлагатай бол шархалсан хэсгээс маш бага хэсгийг хальслан микроскопт шинжлэхээр авч магадгүй. Энэ процедурийг биопси гэж нэрлэнэ.

Хэрэв шархнаас цус гарч байвал эмч эндоскопоо ашиглан цус тогтоох мэс ажилбарыг хийнэ. Шарх байгаа нь тогтоогдвол эмч танд Н.pylori -ийг илрүүлэх тест хийнэ. Энэ шинжилгээ их чухал. Учир нь шарх юунаас болж үүссэнийг тогтоох ба энэ нь цаашид ямар эмчилгээ хийхийг чиглүүлэх ач холбогдолтой байдаг юм. Биопсийн шижилгээг ихэвчлэн эндоскопийн тусламжтайгаар ходоодны хананаас маш жижиг хэсгийг таслан авч микросопод шинжилдэг. Гурван зорилгоор эдийн энэ шинжилгээг хийнэ.

-Н.pylori -ийн ялгаруулж буй энзимийг олж тогтоох -Гистологийн шинжилгээгээр Н.pylori -ийг олж илрүүлэх -Өсгөвөрлөх – ходоодны хананаас авсан жижиг хэсгийг тусгай орчинд ургуулан Н.pylori-ийг ургаж байгаа эсэхийг тогтоох. Гэхдээ Н.pylori- ийг цус, өтгөний шинжилгээнд олж тогтоосны дараа л шаардлагатай гэж үзвэл эдийн энэ шинжилгээг хийнэ.

ЭМЧИЛГЭЭ
Хавсарсан эмчилгээ хийнэ. Антибиотик, хүчил бууруулагч, ходоод хамгаалагч эмүүдийг хавсарч хэрэглэнэ. Дээрхи эмүүдийг хоёр долоо,нэг долоо хоногийн турш хавсарсан байдлаар хэрэглэхийг эмч зөвлөнө. Эмчилгээ хийсний дараа тодорхой хугацаанд зарим ходоод хамгаалагч ,хүчил бууруулагч эмүүдийг хэрэглэх шаардлагатай болдог. Эмчилгээний үр дүн ихэнхи тохиолдолд сайн. Бүрэн эдгэрдэг өвчин.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
-Шүдээ эрүүл байлгаж амны хөндийн ариун цэврийг сайтар сахих
Хеликобактер агуулж, өвчилсөн хүний хоол ундны болон ариун цэврийн хэрэглэлийг зохих ёсоор ариутгаж угааж цэвэрлэлгүйгээр хамтарч хэрэглэхгүй байх.
Согтууруулах ундаа, тамхи, хийжүүлсэн ундаанаас татгалзах хэрэгтэй. Ялангуяа тамхи татсаар л байх юм бол хичнээн ч үр дүнтэй эм бэлдмэлийг хэрэглээд ч өвчин анагаагдахгүй хэвээр л үргэлжлэж байх болно гэдгийг санагтун.
Хеликобактерийн халдвар нь бохир аяга, халбага, гар нүүрийн алчуур, ариун цэврийн бусад шалтгаанаар халдварлагддаг ба халдвар авсан тохиолдолд ходоод гэдэс үрэвсэж зулгарах, шархлаж өвдөх, ходоод дүүрч цанхайх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Иймээс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд орж байх нь чухал. Бактери устгах 2 эм, ходоодны шүүрлийг дарангуйлах 1 эм гэсэн 3 эмийн хослолоор хеликобактерийг устгадаг стандарт эмчилгээ бий. Тус бактер нь ходоодны хүчиллэг орчинд амьдрах чадвар сайтай учир ходоодны хүчиллэгийг дарангуйлах эм уулгадаг байна.

cr: ikon.mn

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал