Хичээлийн шинэ жилийн нээлтийн үг

2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ

Их засаг олон улсын их сургуулийн харьяа Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт эхэллээ. Манай сургууль өдгөө 21-дэх удаагийн хичээлийн шинэ жилийг оюутан залуус, эрдэмтэн багш нартайгаа тэмдэглэж өнгөрүүллээ. Нээлтийн ажиллагааны үеэр Захирал доктор профессор Б.Гантулга, Хөтөлбөрийн хорооны дарга Л.Бат-Аюуш үг хэлж нээлтийн үйл ажиллагааг эхлүүллээ. Мөн Монголын урлаг дизайны академийн нэрэмжит тэтгэлэгийг 2021-2022 оны хичээлийн жилд ИЗОУИС-ДУДТДС-д шинээр элссэн шилдэг элсэгчдээс 100 оюутанд тэтгэлгийг гардуулан өглөө. Архитектур хөтөлбөрөөр элссэн Н.Данзанням элсэгчдийг төлөөлөн үг хэлж, Оюутны зөвлөлийн дарга О.Хонгорзул, шинээр элсэн орсон нийт оюутнууд “Оюутны тангараг”-аа өргөж, хичээлийн жилийн анхны хонх дуугарснаар ДУДТДС-ийн шинэ хичээлийн жилийн нээлт ёслол төгөлдөр боллоо.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал