Сэтгэл татам хоолны ширээний нууц

Монгол нүнжиг
Бүх төрлийн монгол хоол хүргэлтийн үйлчилгээ.
– Хуушуур 30ш – 35000₮
– Бууз 40ш – 35000₮
– Хос толгой – 35000₮
– Адууны хавирга 2-3 хүн – 50000₮
– Үхрийн хавирга 2-3 хүн –  50000₮
Дэлгэрэнгүй
Утас: 7740-0161

Монгол хоол хүргэлт
Мини хуушуур 30ширхэг 44900(гараар татсан мах)
Махан цуглуулга 2-3хүн -54900
Махан цуглуулга 3-4 хүн-74900
Будаа , зайдас , шарсан төмс , өндөг , 2 төрлийн салат дагалдана./
Үхэрийн чанасан хавирга 2-3 хүн-54900
Үхэрийн чанасан хавирга 3-4 хүн-74900
Дэлгэрэнгүй
Утас: 9559-6103, 8884-4999

Монгол хоол хүргэлт 24 цаг
Мини хуушуур (гараар татсан мах)
Махан цуглуулга 2-3хүн, 3-4 хүн
Үхрийн чанасан хавирга 2-3 хүн, 3-4 хүн
Хорхог 2-3 хүн, 3-4 хүн
Цуйван 2кг /салат/
Бууз (гараар татсан махтай)
Утас: 7740-0279

Солонгос Хоол Хүргэлт
24 цагаар ажиллаж байна.
– 3-4 хүн Жэюүг 69,900₮ /будаа 2 хачиртай/
– 3-4 хүн Тагтуритан 69,900₮ /Будаа хачиртай/
Чир дагалдана.
☎️ Утас: 7730-0352

Бид тэмдэглэлт баярууд, үдэшлэг, болзоо, төрсөн өдөр гэх мэт мөчүүдэд л тансаг ресторан, зоогийн газарт орж хооллохдоо гоёмсог зассан ширээнд сууж хооллодог. Ширээ болгонд янз бүрийн хэлбэр дүрстэй сонирхолтой нугалсан амны алчуур, салфеткууд байдгийг та анзаардаг байх. Тийм орчинд хоол идэх цаанаа л сэтгэл сэргэмээр байдаг шүү дээ. Тэгвэл заавал баяр, ёслолын үеийг хүлээх хэрэг юу байна аа?Оройн хоол гэдэг гэр бүлээрээ байх хамгийн гоё мөч байдаг гэрийн эзэгтэй та оройн хоолны үеэр эсвэл, найз нөхөд хамаатан садан гээд дотно хүмүүсээ гэртээ урьж тэдгээрт гоёмсог зассан ширээн дээр өөрийн амтат зоогийг барихад тань тусламж хэрэгтэй байвал та доорх мэдээллийг сонирхоорой. Эхлээд мэдээж танд хоолны ширээг зөв засах энгийн дүрмүүд хэрэгтэй. Мөн хоолны ширээгээ зөв засахдаа сэтгэл татам харагдуулах аргуудыг танд зааж өгье.

Та дараах энгийн заавруудыг дагаарай:

  1. Даавуугаар бүтээ. Ширээгээ хулдаасны оронд чамин даавуугаар бүтээ. Гэгээлэг өнгийн даавуу нь ямар ч ширээг амь оруулж, бат бөх, нүнжигтэй, цэвэрхэн харагдуулдаг. Зочиндоо өөрийнхөө гарын хоолыг илүү баялаг, амттай харагдуулахыг хүсвэл ширээгээ цайвар даавуугаар бүтээж, түүнд тохирох тод өнгийн даавуугаар амны алчуур бэлдэж тавиарай. Амны алчуур, салфеткаа хэрхэн бүтээлч байдлаар бэлдэхийг доор дурдъя.
  2. Шаазан эдлэл хэрэглэ. Ширээ засалтад хэрэглэх аяга таваг нэлээд чухал үүргийг гүйцэтгэдэг. Хээ сайтай, хүнд, чанартай шаазан хэрэглээрэй. Хоолонд чинь өнгө оруулахаас гадна эдэлгээ сайтай учир удаан “амьдарна”.
  3. Бүтээлч чимэглэл. Сайхан ширээний голд анхаарал татахуйц сайхан чимэглэл байх хэрэгтэй. Ямар төрлийн хоол хийж байгаагаас шалтгаалаад голын чимэглэлийг янз бүрээр сэтгэж болно. Европ хоол хийх бол романтик лаа, ваартай цэцэг, том сувинер байж болох юм. Ази хоол хийх бол дэнлүү, янз бүрийн урт ургамал зэрэг байж болно. Мөн шилэн саванд олон өнгийн бөмбөлөг, дээр нь хиймэл цэцэг тавьчхаж болно. Чимэглэл нь чиний мэдрэмжээс л шалтгаална.
  4. Нэрийг нь заах. Хэрэв чи төрсөн өдрийнхөө, эсвэл үдэшлэгийнхээ зочдыг эвтэйхэн байрлалын дагуу суугаасай гэж хүсэж байвал суудлынх нь өмнө нэрүүдийг нь хэвлүүлж тавиарай. Энэ нь тэдэнд үзүүлж буй хүндэтгэлийн илрэл юм.
  5. Улаан, цагаан хундага. Чиний тавих сэрээ, халбага чинь нэг төрлийх байвал сайн. Мөн улаан дарсанд зориулсан /улаан/, цагаан дарсанд зориулсан /цагаан/ хундагануудыг хольж өрөөрэй. Энэ нь сонгосон дарсыг чинь улам үнэтэй, сонгодог харагдуулна. Мөн яггүй ширээний чимэглэл болох болно.
  6. Лаа тавь. Лааны гэрэлд зоог барих нь хүний амтлах мэдрэхүйг дээшлүүлдэг нь тогтоогдсон. Мөн хоолны ширээн дээр лаа асаавал илүү дотно, дулаан мэдрэмж төрдөг.
  7. Өнгөний талаар бүү санаа зов. Эцэст нь, өнгөөр наадхаас болгоомжлох хэрэггүй. Цайвар ягаан бүтээлэг, цайвар цэнхэр амны алчуур тавих юм уу, хар бүтээлэг цагаан амны алчуур тавьж болно. Улаан лаа, улаан хээтэй бүтээлэг, улаан зурагтай шаазан тавих сонголтыг ч бас бодолцоорой. Хоолтойгоо ямар өнгө хамгийн сайн зохицохыг бодож байгаад сонгоорой.

Ингээд сэтгэл татам зоогийн ширээ, амттай хоолонд тань ганц л зүйл дутаж байна.

Тэр нь юу вэ?

Сайхан зассан хоолны ширээ нь гэрийн эзэгтэй, үдэшлэг уулзалтын эзний мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ, зочид, ойр дотны хүмүүсээ хүндэтгэх хүндэтгэл, зохион байгуулалтыг илтгэдэг. Эрт дээр үед хооллож ундалсны дараа ширээний бүтээлгэний хормойгоор зочид ам гар халбага хутгаа арчдаг байжээ. Энэ нь халдварт өвчин гарах болон бусдад дамжихад нөлөөлдөг байжээ. Харин орчин үед цаасан салфеткийг хэрэглэдэг болсон ба нэг хүнд 2-3н салфетка зориулан тавганд хийж эсвэл төрөл бүрийн хэлбэрт оруулан тавгны урд юм уу хажуу талд тавидаг болсон байна.

Эх сурвалж: http://family.anungoo.mn/home/сэтгэл-татам-хоолны-ширээний-нууц

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал