Хурим, Хонхны баяр,Одонгийн найр, цолны найр, төрсөн өдөр,хүүхдийн сэвлэг үргээх ёслол , тэмцээн уралдаан, тоглолт гэх мэт олноор цуглах арга хэмжээнүүд зохион байгуулна.
Хүчин чадал: 500 хүртэлх хүн
Хаяг: Нарны гүүрийн урд, Алтай хотхоны чанх зүүн талд
Дэлгэрэнгүй
Утас: 7730-0294
1. Гэрлэх ёслолын ордонд гарах зардал:
Хуримын ёслолын захиалга өгөхдөө
-Гэрлэх ёслолын захиалгыг ёслол хийхээс 2 сарын өмнөөс буюу тухайн сарын 1-ний өдрөөс эхлэн өгнө.
-Хуримын ёслол хийх өдөр цагийг та өөрөө сонгон товлож ирэх ба дарааллын дагуу бүртгүүлнэ.
– Гэрлэлтийн гэрчилгээг харъя сум дүүргийн ЗДТГ-ын иргэний бүртгэлийн хэлтэст, гадаад иргэдтэй гэр бүл болж байгаа бол УБЕГазарт бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээгээ авч очно.
-Хосууд иргэний үнэмлэх, гадаад иргэн бол гадаад паспортаа авч очно.
Хуримын ёслолын үйлчилгээний төлбөр нь ажлын болон ажлын бус цагаас шалтгаалан 800.000-1.000.000 төгрөг байна. Балжинням, Дашням давхацсан өдөр буюу Намрын дунд сарын шинийн 17, Намрын адаг сарын 3-ны билэгт сайн өдрийн төлбөр 1,300.000-1.500.000 орчим төгрөг байдаг.
2. Ресторанд орох зардал
Заал түрээсийн үнэ /1цаг/ ойролцоогоор 300,000 орчим
Хуримын меню /1хүний/ 100,000*150=15,000,000/Зарим ресторан сүүн зам ёслол, хуримын бүрэн чимэглэл, аппартур хөгжим, гаднаас юм оруулах гэх мэт урамшууллыг урамшууллыг багтаасан байдаг./
3. Ус, ундаа, жимс, сархад
Ус 700 * 150= 105,000 /дунджаар/
Ундаа 1000* 150= 150,000 /дунджаар/
Сархад 15 хүнд 6 шил сархад / нэг зочинд 300 грамм/ гэвэл нийт 60 шил сархад болно. 60 шил сархад * 30,000=1,800,000 /дунджаар/
Нэг ширээнд 70.000 төгрөгийн жимс гэвэл 15 ширээнд 1,050,000 /дунджаар/
4. Зурагчин=500,000 /дунджаар/
5. Хамтлаг дуучид= 5,000,000 /дунджаар/
5. Бусад зардал= 4,000,000 /дунджаар/
Нийт зардал=30,081,000 төгрөг / Мэдээж энэ бол ойролцоогоор гаргасан зардал гэдгийг та битгий мартаарай!/