Хурим, Хонхны баяр,Одонгийн найр, цолны найр, төрсөн өдөр,хүүхдийн сэвлэг үргээх ёслол , тэмцээн уралдаан, тоглолт гэх мэт олноор цуглах арга хэмжээнүүд зохион байгуулна.
Хүчин чадал: 500 хүртэлх хүн
Хаяг: Нарны гүүрийн урд, Алтай хотхоны чанх зүүн талд
Дэлгэрэнгүй
Утас: 7730-0294
Хүний амьдралд тохиох хамгийн нандин, аз жаргалтай мөчүүдийн нэг бол яахын аргагүй хурим байдаг билээ. Ихэнх бүсгүйчүүд хуримыг цагаан өнгийн даашинз, торон гивлүүр, хуримын бөгжөөр төсөөлдөг шүү дээ. Тэгвэл үнэндээ тэдгээр уламжлалууд хаанаас үүсэлтэй болохыг, мөн өнөөг хүртэл дамжин Азиудад хүртэл хэдийн танил болж, ёс заншлынх нь нэгэн хэсэг мэт болсон байгаа нь нууцлаг. Энэ удаад бид эртнээс дамжин ирсэн хуримын уламжлалууд хаанаас үүсэлтэй болохыг танилцуулж байна
Алмаазан шигтгээтэй бөгж
Сүйн бөгж, хуримын бөгжний утга санаа эртний Египет болон Ромчуудаас үүсэлтэй гэгддэг. Ромын эзэнт гүрний үед, хуримын бөгжийг анх бий болгосон бөгөөд гэрлэх эмэгтэйдээ бөгж зүүж өгдөг байж. Энэ нь өөрийн эмэгтэйгээ омгийн бусад эрд эзэнтэй гэдгийг мэдэгдэх гол хэрэгсэл байжээ. Дараа нь тус заншлын нөлөө Ромчуудын дунд тархаж, тэд сүйт бүсгүйдээ дугариг зүйлсийг өгч эхэлсэн нь хөрөнгийнхөө хагасыг хайртай бүсгүйдээ өмчлүүлж буйн илэрхийлэл болж байв. Харин алмазан бөгжний тухайд, энэ нь эд баялаг, мөнхийн амьдралыг бэлгэддэг байна.
Сүйт бүсгүйн гивлүүрийг сөхөх
Сүйт бүсгүйн торон гивлүүр нь эртний Грек, Ромоос үүсэлтэй. Анхандаа гоёл төдий зүйл биш, сүйт бүсгүйг элдэв чөтгөрийн муу зүйлээс хамгаалж, онгон ариун байдлыг хадгалах үүднээс зүүж байжээ. Түүнчлэн сүйт залуу бүсгүйнхээ гивлүүрийг сөхөж, өөрийн болсон гэдгийг илэрхийлж байсан утгатай юм. Мөн энэхүү уламжлалыг ихэвчлэн сэхээтэн, баян айлын сүйт бүсгүйчүүд хэрэгжүүлдэг байсан аж. Харин өдгөө түүнийг гоёл мэтээр санаж, бүсгүйчүүд төрөл бүрийн загвар хээтэйгээр хуримандаа зүүх болжээ.
Цэцэг шидэх
Сүйт бүсгүй, хуримын ёслолынхоо үеэр барьж байсан баглаа цэцгээ шидэж, түүнийг шүүрэн авсан бүсгүй дараагийн удаа хуримаа хийхийг бэлгэддэг. Тэгвэл энэ нь үнэндээ сүйт бүсгүй, хуримын өмнө сармис, гоньд зэргийн ургамлыг баглаж, түүгээрээ элдэв атаа жөтөө, хорлол, муу зүйлсийг гаргаж байна зүйрлэж, шиддэг байжээ. Энэ нь өдгөө цэцгийн баглаагаар солигдсон юм. Ялангуяа цээнэ, сараана цэцгийн баглаа нь аз жаргал, цэвэр ариун, ёс суртахуунтай гэрлэлтийг бэлгэддэг байна.
Хуримын цагаан даашинз
Хуримын даашинз цагаан өнгөтэй байдгийн шалтгаан нь, цэвэр ариун, онгон байдлыг илтгэдэг байна. Гэвч Библийн сургаалд айлдсанаар Ариун Мэри эхийн даашинз цэнхэр өнгөтэй байдаг. Энэ нь тухайн үедээ цэвэр ариуны бэлгэдэл байсан хэмээгддэг. Харин XV зуунд цагаан өнгийг гашуудлын өнгө хэмээн ихэд цээрлэдэг байжээ. Хожим 1499 оноос Францын хатан хаан өөрийн хуримдаа цагаан өнгийн даашинзыг өмсөж, хуучин заншлыг буцаан авчирсан түүхтэй.
Хөлөндөө чимэг зүүх
Та анзаарч байсан бол сүйт бүсгүйчүүд, хуримын даашинзныхаа дотор буюу гуян тус газраа чимэг зүүдэг. Ийнхүү чимэг зүүх нь, бэрийг хамгаалах нэг арга хэлбэр хэмээн үзэж байв. Эрт үед бүсгүйчүүдийн дотуур хувцас өнөөгийнх шиг гоё ганган байсангүй. Дундад зууны үеийн Англи, Францад шинэхэн сүйт бүсгүйн хөлний гоёлыг нөхөр нь анхны шөнөө шүдээрээ тайлж, өөрийн болсон хэмээн санааг илтгэдэг байсан аж. Энэхүү уламжлал өнөөг хэр нь хэрэгждэг билээ.
Охиноо бэлэглэх
Эртний Грек, Ромд эцгүүд нь өөрсдийн ажил төрөл, эд баялаг, газар нутаг, хэлэлцээ наймаа талуудын эв найрамдалтай харилцааг бататгахын тулд, эсрэг хүндээ охиноо бэлэг болгон бэлэглэдэг байснаас улбаатай. Харин энэхүү уламжлал хожмоо, эртнээс эцгүүд нь хүүхдүүдээ хооронд нь сүй тавьж, нас биед хүрсэн хойно нь хурим хийлгэдэг болсон. Харин сүүлийн үед иймэрхүү уламжлалууд хоцрогдон, эцэг нь өөрийн охиноо хуримын ордонд, нөхөрт нь хүргэж өгдөг болсон юм.
Баатар эр
Эрт цагт эрчүүд, хайртай бүсгүйгээ гэргийгээ болгон авахын тулд, баатарлаг гавьяа байгуулан, өөрийн хүчээр эхнэрээ болгодог байж. Түүнд нь хулгайлах, заагдсан дүрмийг хангаж, баатарлагаар гэргийгээ болгон авах гэх мэт зүйлс багтана… Товчоор хэлбэл тэд бүхнийг илднийхээ үзүүр, гарын бяраар шийддэг байсан гэхэд болно. Харин өнөө үед энэ уламжлал нь залуус бүсгүйнхээ сэтгэлийг нь уяраах, халамжлах аргаар сэтгэлийг нь татаж, амьдралаа холбохоор солигджээ.
Сүйт бүсгүйн гэрчийн даашинз
Эртнээс сүйт бүсгүйн ёслолд өмсөх гэрчийн өмсгөлийг тусгайлан бэлдэж, маш их ач холбогдол өгдөг байсан билээ. Тэр ч утгаараа, өнгө загварт нарийн анхаарч ажилладаг байсан юм. Дундад зууны үед гэрч бүсгүйчүүд хуримандаа ногоон, цэнхэр даашинзыг өмсөх нь элбэг байжээ. Энэ нь тэднийг муу ёр, ад зэтгэрээс хамгаалдаг гэдэгт тэд итгэдэг байна.
Сүйт бүсгүйгээ гар дээрээ тэврэн гэртээ орох
Ромд эртнээс сүйт бүсгүйгээ муу бүхнээс хамгаалахын тулд, эрчүүд нь гар дээрээ өргөн, гэртээ оруулдаг байсан аж. Учир нь тэд цэвэр ариун, онгон бүсгүйг аливаа зүйлээс бузартах вий гэж ийнхүү өргөдөг байсан байна. Өнөө үед бүхий л зүйлс өөрчлөгдөж илүү бодитой, амьдралтай болсон ч энэ уламжлал өдгөө мэр сэр хадгалагдсаар байгаа юм