Хурим, Хонхны баяр,Одонгийн найр, цолны найр, төрсөн өдөр,хүүхдийн сэвлэг үргээх ёслол , тэмцээн уралдаан, тоглолт гэх мэт олноор цуглах арга хэмжээнүүд зохион байгуулна.
Хүчин чадал: 500 хүртэлх хүн
Хаяг: Нарны гүүрийн урд, Алтай хотхоны чанх зүүн талд
Дэлгэрэнгүй
Утас: 7730-0294
Хурим гэдэг бол мэдээж хэрэг хүний амьдралд ганцхан тохиолдох гайхамшиг билээ. Хүн бүхэнд өөрийн гэсэн төсөөлсөн мөрөөдлийн хурим байдаг шүү дээ. Тэгвэл тэрхүү мөрөөдлийн хуримаа хийхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
1. Төлөвлөгөө боловсруулах
Төлөвлөгөө боловсруулах гэдэг бол хамгийн гол хэсэг. Та амьдралдаа ганц тохиолдох хуримаа мартагдашгүй хийхийн тулд маш нарийн төлөвлөгөө зохиох хэрэгтэй. Энэ нь ямар нэг зүйл мартагдах, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх юм.
2. Хуримын ордон болон ресторанд захиалга өгөх
Үүнд маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Хуримын ордон /хуримын ордонд очихдоо авч очих бичиг баримтуудаа мартуузай/ болон ресторандаа 2 сарын өмнөөс захиалгаа өгөх хэрэгтэй. Ачаалал ихтэй намрын улиралд бол түүнээс ч эрт хандах хэрэгтэй. Ресторан сонгох ажилтай цуг зочдын тоог ерөнхийлөн гаргах ажил хамт хийгдэх учиртай юм. Учир нь зочдын нэрс болон тоо рестораны сонголтод нөлөөлөхөөс гадна хэдэн хүнийг хэдэн төгрөгийн төсөвт тааруулан дайлах санхүүгийн баримжаа мөн гарна гэдгийг та бүү мартаарай.
Хурим хийхэд хамгийн тохиромжтой ресторануудын жагсаалтыг ЭНДЭЭС…
3. Хуримын гоёл
Даашинз, эрэгтэй хүрмэний сонголт хийгдэх хэрэгтэй. Учир нь хуримаараа гоё харагдахад судалгаа, сонголт маш чухал. Эртнээс сонголтуудыг бүгдийг үзэж хараад эцсийн мөчид шийдвэрээ гаргаж гоёлоо сонгоорой. Яарч сандарч сонгосон сонголт тийм ч сайн байдаггүй шүү дээ.
4. Урилга
Энэ бол бас нэгэн сонголт юм. Өнгө үзэмж, бичигдэх үг гээд л бүгд чухал. Урилгаа сонгоод бичих сайхан үгтэй байх хэрэгтэй. Урилга өгөх, авах нь их том хүндэтгэл гэж хандах хэрэгтэй. Зочдод урилгыг 14 хоногоос багагүй хугацаанд өгөх хэрэгтэй. Энэ нь нэгдүгээрт зочид танай хуримд бэлдэхэд хэрэгтэй, нөгөөтээгүүр зочид ирэх эсэхийг нягтлахад танд хэрэгтэй.
5. Зураглаач
“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэсэн үг байдаг шүү дээ. Та амьдралдаа ганц тохиолдох мартагдашгүй хүслийн өдрөө гэрэл зургийн хальсанд авч үлдэхийн тулд хамгийн сайн зурагчин сонгох хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд хуримын өглөө гарахдаа бэлтгэсэн бүх зүйлсээ мартуузай.
Бээлий, гивлүүр, гарт барих цэцэг, гутал, нөхрийн зангиа, дээлийн бүс гээд бүгдийг нягтлан нямбайлж урд орой нь сайтар бэлдэж хоноорой.