Хурим хийх зардал хэрхэн тооцох вэ

Midway Event Center
Хурим, Хонхны баяр,Одонгийн найр, цолны найр, төрсөн өдөр,хүүхдийн сэвлэг үргээх ёслол , тэмцээн уралдаан, тоглолт гэх мэт олноор цуглах арга хэмжээнүүд зохион байгуулна.
Хүчин чадал: 500 хүртэлх хүн
Хаяг: Нарны гүүрийн урд, Алтай хотхоны чанх зүүн талд
Дэлгэрэнгүй

Утас: 7730-0294

Мэдээж хүн болгон хуримаа өөр өөрөөр хийдэг учраас танд яг тэдэн төгрөг зарлагадана гэж хэлэх хүн олдохгүй л болов уу.
Тиймээс та бүхэндээ нэгэн 2024 оны жишээ танилцуулахдаа таатай байна.

1. Гэрлэх ёслолын ордонд гарах зардал:
Хуримын ёслолын захиалга өгөхдөө
-Гэрлэх ёслолын захиалгыг ёслол хийхээс 2 сарын өмнөөс буюу тухайн сарын 1-ний өдрөөс эхлэн өгнө.
-Хуримын ёслол хийх өдөр цагийг та өөрөө сонгон товлож ирэх ба дарааллын дагуу бүртгүүлнэ.

– Гэрлэлтийн гэрчилгээг харъя сум дүүргийн ЗДТГ-ын иргэний бүртгэлийн хэлтэст, гадаад иргэдтэй гэр бүл болж байгаа бол УБЕГазарт бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээгээ авч очно.

-Хосууд иргэний үнэмлэх, гадаад иргэн бол гадаад паспортаа авч очно.

Хуримын ёслолын үйлчилгээний төлбөр нь ажлын болон ажлын бус цагаас шалтгаалан 800.000-1.000.000 төгрөг байна. Балжинням, Дашням давхацсан өдөр буюу Намрын дунд сарын шинийн 17, Намрын адаг сарын 3-ны билэгт сайн өдрийн төлбөр 1,300.000-1.500.000 орчим төгрөг байдаг.

2. Ресторанд орох зардал
Заал түрээсийн үнэ /1цаг/ ойролцоогоор 300,000 орчим
Хуримын меню /1хүний/ 100,000*150=15,000,000/Зарим ресторан сүүн зам ёслол, хуримын бүрэн чимэглэл, аппартур хөгжим, гаднаас юм оруулах гэх мэт урамшууллыг урамшууллыг багтаасан байдаг./

3. Ус, ундаа, жимс, сархад
Ус 700 * 150= 105,000 /дунджаар/
Ундаа 1000* 150= 150,000 /дунджаар/
Сархад 15 хүнд 6 шил сархад / нэг зочинд 300 грамм/ гэвэл нийт 60 шил сархад болно. 60 шил сархад * 30,000=1,800,000 /дунджаар/
Нэг ширээнд 70.000 төгрөгийн жимс гэвэл 15 ширээнд 1,050,000 /дунджаар/

4. Зурагчин=500,000 /дунджаар/

5. Хамтлаг дуучид= 5,000,000 /дунджаар/

5. Бусад зардал= 4,000,000 /дунджаар/

Мэдээж энэ бол ойролцоогоор гаргасан зардал гэдгийг та битгий мартаарай!

хурим хийх зардал хэрхэн тооцох вэ

Бүх төрлийн хүлээн авалт тэмдэглэхэд тохиромжтой шилдэг ресторан, хүлээн авалтын танхимуудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал