хурим хийх төлөвлөгөө

Midway Event Center
Хурим, Хонхны баяр,Одонгийн найр, цолны найр, төрсөн өдөр,хүүхдийн сэвлэг үргээх ёслол , тэмцээн уралдаан, тоглолт гэх мэт олноор цуглах арга хэмжээнүүд зохион байгуулна.
Хүчин чадал: 500 хүртэлх хүн
Хаяг: Нарны гүүрийн урд, Алтай хотхоны чанх зүүн талд
Дэлгэрэнгүй

Утас: 7730-0294

ХУРИМАА ХИЙХЭЭР БОЛЛОО. ЮУНААС ЭХЛЭХ ВЭ?

1.ҮЗЭГ ЦААС

Та салфетканы өнгөнөөс эхлээд даашинзын загвараа хүртэл бодох хэрэгтэй. Тиймээс аав, ээж, ах, дүү гээд бусдын хүслийг үл харгалзан өөрсдийнхөө мөрөөдөж байгаа хуримаа бич. Энэ хэсэг бол хамгийн чухал шүү.

2. ЗОЧДЫН ТООГ ГАРГАХ

Ойр дотныхоо хүрээнд хиймээр байна уу эсвэл таньдаг бүх хүмүүсээ цуглуулсан нижгэр хурим хиймээр байна уу. Жагсаалт гаргаад урих хүмүүсийнхээ тоог гаргаарай.

3.ХААНА ХИЙХЭЭ ШИЙДЭХ
Ресторанд, гэрлэх ёслолын ордон, монгол гэрт, гадаа задгай талбайд гэх мэт зочид хаана найрлах газрыг сонгох.

4. ЭНТЕРТАЙНМЕНТ

Зочдын тоогоо гаргачихлаа, хаана хийхээ шийдчихлээ. Харин одоо хуримын урилга, үсчин, нүүр будаг, модонхөтлөгч, хамтлаг дуучид, рестораны чимэглэл, зурагчин, зураглаач гэх мэт бүгдийг шийдэж захиалгаа баталгаажуулах.

5. ХУРИМЫН ХУВЦАС

Хуримын өдрийн тансаг костюм, үлгэрийн цагаан даашинз. Худалдаж авах уу , прокатлахуу эртхэн шийдэх хэрэгтэй. Цаг нь тулаад ирэхээр эмэгтэйчүүдэд сонголт хийхэд маш хэцүү болдог.

6. ЗАРДАЛ

Зардлын хэсэг дээр сануулж хэлэх нэг зүйл байна. Урьсан зочид руугаа 3 хоногийн өмнө ” Та хуримд минь ирнэ биз дээ?” гэж эелдгээр асуух. Тэгэхгүй бол 200 хүний ширээтэй 80 зочинтой хурим дээр болох вий.

Та хүлээн авалт хийх ресторан хайж байна уу? Хүлээн авалтаар мэргэшсэн шилдэг ресторануудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал