ХҮРЭЭ АЯЛАЛ
Бид танд хамгийн ГОЁ хөтөлбөртэй аялал санал болгож байна.
✔️ВЬЕТНАМ АЯЛАЛ
Ханой – Халонг – Данан аялал
Аялалд гарах хугацаа: ( 8 өдөр, 7 шөнө)
6/30-7/7 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/21-7/28 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/28-8/4 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
✔️ ИСТАНБУЛ
Хөтөлбөртэй ШОППИНГ аялал
Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр
Аялал гарах хугацаа: 4 сарын 27, 5 сарын 4
✔️ ТАЙЛАНД АЯЛАЛ
Бангкок – Паттаяа – Ко Лан
Аялалын хугацаа: 8 өдөр 7 шөнө
Аялал гарах хугацаа: 2022 оны 8/27-9/3, 2022 оны 8/3-8/10
Дэлгэрэнгүй
Утас: 7740-0513
Бид монгол орны үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөж буй аялагчиддаа зориулан аймаг бүрийн байгалийн үзэсгэлэнт газруудын талаарх мэдээллийг цуврал болгон хүргэж байгаа билээ. Энэ удаад эзэн Чингис хааны өлгий нутаг гэгддэг Хэнтий аймгийн /Хэнтий аймгийн үзэсгэлэнт газрууд/ байгалийн өвөрмөц тогтоцтой түүхэн дурсгалт газруудын мэдээллийг хүргэж байна.
Хэнтий аймаг
Хэнтий аймаг Монгол улсын ууган 4 аймгийн нэг бөгөөд эдийн засгийн Дорнод бүсэд хамаарагддаг бөгөөд газар нутгийн байдлаараа Хэнтийн уулархаг нутгийн ихэнхийг эзэлж, Хэрлэн Онон голын сав нутагт оршин, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ аймаг ОХУ-тай хил залгадаг.
Манай нутагт археологийн ач холбогдол бvхий 800 гаруй булш бунхан болон Ихсийн хориг, Бурхан Халдун уул, Балдан Бэрээвэн хийд, Дэлүүн болдог, Хар зүрхний хөх нуур, Хэрлэнгийн хөдөө арал, Аварга тосон, Өглөгчийн хэрэм, Рашаан хад, Дуурлиг нарсны Хүннүгийн булш зэрэг тvvх соёлын олон дурсгалт газрууд байдаг.
Одоогоор Хэнтий аймаг 18 сум, 5 тосгон, 88 багтай. Аймгийн төвийг 2013 оноос Их Эзэн хааныхаа нэрээр “Чингис хот” хэмээн нэрлэсэн.
1. Бурхан Халдун уул
Бурхан Халдун уул нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Хэрлэн голын баруун талын 1-р цутгал гол болох Богдын голын эхэнд, Дтд 2361м өндөрт оршдог ба Улаанбаатар хотоос 186 км, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас шулуунаар 75 кмт оршдог.
2. Балдан Бэрээвэн хийд
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Балдан Бэрээвэн хийд нь Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт, Бат нуурын хойд талд байгалийн үзэсгэлэнт газар 1777 онд Богдын долоон цоржийн нэг Цэвээндорж байгуулснаар суурь нь тавигдсан гэж үздэг.
Хэнтий аймгийн амралтын газруудын мэдээллийг ЭНДЭЭС аваарай!
3. Чингисийн гэрэлт хөшөө
Чингисийн гэрэлт хөшөө бол Монголчуудын их хаандаа зориулан босгосон анхны хөшөө юм. Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын амралтын газрын ойролцоо Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор босгосон цагаан гантиг чулуун хөшөө байдаг. 4. Дэлүүн болдог
Хэнтий аймгийн Дадал сумын “Гурван нуур “ рашаан сувиллын орчимд байдаг Дэлүүн болдог хэмээх газрыг монголчууд өдгөө ч шүтэн биширч байдаг. Учир нь тэнд Их эзэн Чингис хаан мэндэлсэн гэдэг. Түүхэнд энэ газрыг Есүхэй баатрын гэрийн буурь байсан Болдог толгой хэмээсэн байдаг аж.
Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт газруудын мэдээллийг ЭНДЭЭС аваарай!
5. Хар зүрхний хөх нуур
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм.
6. Хэрлэнгийн хөдөө арал
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг. Хэрлэн мөрөн Хэнтий ханаас эх авч урсаад зүүн тийш эргэсэн их тохойд оршино. Зүүн талаараа Цэнхэрийн гол, хойд талаараа Ар цэнхэрийн ус / Сэнгүр горхи /-аар хязгаарлагдсан 4000 орчим ам дөрвөлжин км нутгийг эзэлсэн уул тал хөндий хосолсон хээрийн бүс нутаг. 7. Өглөгчийн хэрэм
Хэнтий аймгийн Батширээт сумаас баруун урагш 45 км, Баян гол өглөгчийн голд нийлэх бэлчрээс 10 км орчим зайд, Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын амнаа шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан хэрмийг өглөгчийн хэрэм гэдэг. 8. Рашаан хад
Рашаан хад нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт Биндэр уулын зүүн урд хормойн цохио бүхий үзүүрт оршдог. Рашаан хад нь чулуун зэвсгийн үеэс эхлээд XVI зууны үе хүртэлх он цаг үед хамаарах Монголын дорнод хэсгийн түүх соёлын дурсгалт цогцолбор юм. Энэ хадны орчимд чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг, түүхэн дурсгалууд болон булш олон байдаг аж.
9. Дуурлиг нарсны Хүннүгийн булш
Энэ дурсгалт газар нь УБ-аас зvvн хойд зvгт 500 орчим км зайд, Хэнтий аймгийн Баян-Алдрага сумын нутагт байрладаг. Сумын урдах нарсан ойг Дуурлиг нарс гэх ба сумын төвөөс 1 км зайд модон дотор эртний Хүннүгийн үеийн 200 гаруй булшнууд байдаг ба эдгээрийг язгууртны булш бунхан гэж үздэг.