Хүн бүрийн компьютер дээр байх хэрэгтэй програм

1. “LibreOffice”- Office программын өөр нэгэн хувилбар
“Microsoft Office”-ийн иж бүрэн программ компьютер бүрд зайлшгүй байх ёстой. Бага ангийн хүүхдээс эхлээд тэтгэврийн насныхан хүртэл цахим орчинд багагүй цаг зарцуулдаг болсон өнөө үед Office-ийн программуудыг хэрхэн ашиглахыг хүн бүр мэддэг байх шаардлага тулгарч байна. Тийм ч учраас Microsoft компани Office-ийн хэрэглээний иж бүрэн үйлчилгээг багтаасан “Office 365” программыг нэвтрүүлсэн. Уг программ нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан байдаг тул хүмүүс үүний өөр хувилбарыг хайх болсон.

Аз болоход, “The Document Foundation” хэмээх программ хангамжийн ашгийн бус байгууллага нь хүмүүст нээлттэй эх сурвалж бүхий оффисийн бүх програмуудыг нэг дор багтаасан “LibreOffice”-ийг бүтээжээ. “Libre Office” бол “Microsoft Office”-ийн бүх програмуудтай ижил үйлдэлтэй (text editor, slideshows, spreadsheets гэх мэт) оффисийн үнэгүй иж бүрэн программ юм. Хамгийн гол нь та “LibreOffice” дээр бэлтгэсэн файлаа “Microsoft Office” дээр ашиглаж болохоос гадна дараа нь аль ч компьютер дээрээс файлаа харж, засвар хийх боломжтой.

2. “VLC” Медиа тоглуулагч
Ихэнх компьютеруудад медиа файл унших, тоглуулах програм дагалддаг ч тэд нар нь хэдхэн төрлийн файл л тоглуулах хязгаартай байдаг. Тэгвэл “VideoLan” төслийн хүрээнд бүх төрлийн медиа тоглуулагчийг нэг дор багтаасан “VLC” хэмээх үнэгүй програмыг нэвтрүүлсэн. “VLC” програмаар дуу, бичлэг, шууд дамжуулалт гээд ямар ч медиа файлыг нээж үзэх боломжтой юм. Үүнээс гадна, цаг үеэ даган үргэлж шинэчлэлт хийгдэж байдаг учир хамгийн сүүлийн үеийн өндөр нягтаршилтай медиа файлуудыг үзэхэд асуудал ямар ч хүндрэл гарахгүй. Түүнчлэн VLC програмд шаардлагатай нэмэлт програмуудыг суулгаж болдог учир та өөрийнхөө хэрэгцээнд бүрэн нийцүүлэн ашиглах боломжтой юм. Товчхондоо, VLC нь үнэ төлбөргүй, олон үйлдэлт медиа тоглуулагч юм.

3. GIMP – Зураг засах програм
Олон нийтийн сүлжээ нийгмийн статус, нэр хүндээ өсгөхөд үлэмж нөлөө үзүүлэх болсон энэ үед фэйсбүүк, инстаграмдаа гайхалтай зураг тавих хэрэгцээ хүн бүрд тулгарч байгаа билээ. Ихэнх хүмүүс зураг засварлахдаа Microsoft Paint-ыг ашигладаг. Тэгвэл эдгээрээс хавь илүү үйлдэлтэй, ашиглахад хялбар “GIMP” хэмээх програм байдаг юм шүү. GIMP нь Adobe Photoshop, Lightroom зэрэг төлбөртэй програм хангамжийн хийдэг үйлдлийг үнэгүй ашиглаж болох шилдэг арга юм. GIMP-ийн тусламжтайгаар та урлагийн шинэ бүтээл туурвих, зураг засварлах болон бусад дизайны элементүүдийг ч хийх боломжтой. VLC-тэй адил үнэгүй, нээлттэй эх сурвалжтай тул өөрт тохируулан дурын нэмэлт хэсгүүд суулган ашиглах боломжтой.

4. 7Zip – Файл нэгтгэгч/задлагч
Та өмнө нь энэ тэмдгийг харж байсан уу? Энэ нь файлуудыг RAR формат дээр нэгтгэсэн байгааг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, файл болон хавтасны хэмжээг багасган бусадтай хуваалцахад илүү хялбар болгохын тулд өөр өөр форматтай файлуудыг нэгтгэн нэг фолдерт байршуулдаг бөгөөд үүнтэй ижил төрлийн файл задлах, нэгтгэх үйлчилгээтэй олон төрлийн програм байдаг. Гэвч Windows-ын програмууд уг програм дээр бүрэн ажиллаж чадахгүй байлаа. Иймээс олон төрлийн форматтай файлуудыг нэгтгэх, задлах боломжтой 7Zip гарсан юм. Ерөнхийдөө, болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэхүү програмыг ашигладаг бөгөөд та үүн дотор байгаа файлуудыг бусад руу илгээснийхээ дараа ч буцааж авах боломжтой юм.

5. f.lux – Өнгө тохируулагч
“f.lux” нь байршил, цаг хугацаа зэргээс хамааран компьютерын дэлгэцийн өнгийг тохируулах үйлчилгээтэй програм юм. Энэхүү програм нь шөнийн цагаар компьютер ашиглах үед нүдний ачааллыг бууруулах, нойрны алдагдлыг багасгах зорилгоор бүтээгдсэн. Iphone хэрэглэгчдийн хувьд Night Shift зэрэг үүнтэй адил тохиргоо байдаг. f.lux нь шөнийн цагаар ажилладаг хүмүүс эсвэл олон цагаар компьютер дээр ажилладаг хүмүүст нэн тустай. Хэдий та шөнө дунд компьютэрээ хэрэглээгүй байсан ч энэ програм нь нар жаргах үед ажиллаж эхлэх тохиргоотой байдаг байна.

6. Бусад чөлөөт, нээлттэй эхийн (FOSS) шилдэг програмуудаас дурдвал:
Krita – Дижитал зураг, график засварлах
Notepad++ – Төрөл бүрийн текст файлыг нээх, засварлах
TestDisk – Устгасан файл сэргээх
Search Everything – Системд нарийвчилсан хайлт хийх
Bleach bit – Хэрэггүй файлуудыг цэвэрлэх
Audacity – Дууны файл дээр ажиллах, засварлах
Keepass – Нууц үг хадгалах
SumatraPDF – PDF файл нээх
Handbrake – Видео файл дээр ажиллах, DVD дээр шарах
Revo Uninstaller – Програмыг устгах

хүн бүрийн компьютер дээр байх хэрэгтэй програм

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал