Хүүхдийн Тоглоом / huuhdiin togloom

Хүүхдийн хүмүүжилд тоглоом ихээхэн нөлөө үзүүлдэг болохыг судлаачид тогтоосон байна. 

Тоглоом нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж, зөв хүмүүжилтэй болох, эрүүл, чийрэг, сэргэлэн цовоо өсөж, хүмүүжихэд нь ихээхэн чухал үүрэгтэй байдаг.

Мөн тоглоом нь хүүхэд мөлхөх,  явах, гүйх, харайх, авирах хөдөлгөөнд сургаж, дадлагажуулах, зориг самбаатай, тэсвэр хатуужилтай, өөрийн хүчинд итгэдэг болгох, аливаа зүйлсийн мөн чанар, өнгийг таньж мэдэх зэрэгт тус болохоос гадна бусад хүүхэдтэй ойртож нөхөрлөх, өөрийнхөө хөдөлгөөнийг залж сурах, янз бүрийн зүйлсийг тааварлах, авъяас сонирхлыг нь хөгжүүлэх зэрэгт тусалдаг байна.

ТОГЛООМЫГ ҮҮРЭГ ЗОРИУЛАЛТААР НЬ ДАРААХ БАЙДЛААР АНГИЛДАГ. ҮҮНД: 

  • Танин мэдэхүйн
  • Биеийн хөгжил
  • Хөдөлгөөнийг хөгжүүлэх
  • Орчин тойрон болон байгаль, шинжлэх ухаан, техникийн элементүүдтэй танилцуулах
  • Зохион бүтээх, урлаг, хөгжим, уран сайхныг нь хөгжүүлэх

ХҮҮХДИЙН ТОГЛООМ ДАРААХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙХ ЁСТОЙ. ҮҮНД:

  • Биед нь харшлах ямар нэгэн хорт бодисын нөлөөгүй
  • Угааж цэвэрлэхэд хялбар материалаар хийгдсэн
  • Хүүхдийнгар, нүүр, нүдийг гэмтээх хурц үзүүргүй
  • Сэтгэхүйг хөгжүүлэхэд зориулагдсан байх шаардлагатай.

Хөгжингүй орнуудад тоглоомны импортын асуудалд онцгой анхаарч, лабораторийн шинжилгээнд хамруулан, хүүхдэд хор хөнөөлгүй гэж үзсэний үндсэн дээр өөрийн улсын стандартад нийцвэл импортлох, худалдаалах зөвшөөрөл олгодог байна.

Хүүхэд аливаа химийн бодисын нөлөөлөлд илүү өртөмтгий байдаг бөгөөд бага хэмжээний хортой зүйл байсан нь ч хүүхдийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлөөд зогсохгүй, харшилтай болгох улмаар хүүхэд эрүүл мэндээр хохироход хүргэдэг.

Хүүхэлдэй: 

Охидуудын тоглодог хүүхэлдэйнүүд ихэвчлэн хуванцраар хийгддэг бөгөөд химийн бодис ихээр агуулдаг. Тухайлбал тэдгээрийн хувцас, гоёл чимэглэлийн хэрэгсэл цахилгаан эд ангиудыг агуулсан байдаг.

Зөвлөгөө

–  Жижиг хүүхэлдэй худалдан авахаас зайлсхий! Тэд ихэвчлэн чимэглэлийн гэсэн ангилалд хамаардаг учир химийн бодисын хууль эрх зүйн хязгаарлалтад хамаарагддаггүй байна.

–  Худалдан авах гэж буй хүүхэлдээний шошгон дээр “Эко” гэсэн тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай.

–  Хэрэглэхийн өмнө хүүхэлдэй болон түүний чимэглэлүүдийг  сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй.

2.  Чихмэл тоглоом: Энэ ангилалд Teddy баавгай болон бусад төрлийн чихмэл тоглоом орно. Урт ширхэгтэй нийлэг үслэг даавуугаар хийсэн чихмэл тоглоом ихэвчлэн харшил үүсгэдэг бөгөөд даавууны нарийн үс ширхэгийг хүүхэд  залгих  аюултай.

Зөвлөгөө

–  Байгалийн гаралтай болон органик үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд “Эко” шошго байгаа эсэхийг шалгах

–  Хэрэглэхийн өмнө угааж, агаарт хатаах

–  Үнэгүй, бэлэг дурсгалын тоглоомноос зайлсхийх.

3.  Модон тоглоом: Модон тоглоомонд таавар, эвлүүлдэг тоглоом, хүүхэлдэйн байшин, угсардаг тоглоомууд багтдаг. Будаггүй, хатуу модон тоглоомын зарим нь аюулгүй боловч зарим нь аюултай байж болно. Цавуу агуулсан модон тоглоом нь хорт хавдар үүсгэгч химийн бодис формалдегид агуулж байх магадлалтай учир илүү аюултайд тооцогддог. Лак болон хүнд металл түүний дотор хар тугалга агуулж болох модон тоглоомноос болгоомжлох  хэрэгтэй.

Зөвлөгөө

–  Наасан хэсгүүд нь аль болох цөөн бүрдсэн хатуу, модон тоглоом худалдаж авах.

–  Лакдаагүй, будаггүй эсвэл байгалийн будаг, өнгөлгөөтэй химийн хоргүй тоглоом худалдан авах.

4.  Хуванцар тоглоом: Зөөлөн хуванцар тоглоомонд синтетик резин тоглоом, шаар, зөөлөн хуванцар гэх мэт тоглоомнууд багтах бөгөөд эдгээр нь дааврын тогтолцоонд нөлөөлөх фталат нэгдлийг агуулж болно. Хатуу хуванцар тоглоом нь фталат бага агуулах магадлалтай учраас аюул багатай байдаг. Гэсэн хэдий ч, тэдгээр тоглоомнууд нь заримдаа хүнд металл болон бусад аюултай бодисыг агуулж болно.

Зөвлөгөө

–  Байгалийн резинэн тоглоом сонгох

–  Шошгон дээр PVC-free, Free phthalate гэсэн бичигтэйполивинилхлор болон фталат агуулаагүй бүтээгдэхүүнийг сонгох

–  Химийн бодис хүчтэй үнэртэж буй бүтээгдэхүүнээс зайлсхийх

5.  Гоо сайхны  болон будгийн хэрэгсэл: Энэ ангилалд тосон будаг, будгийн харандаа,  усан будаг, баримлын шавар, гарын болон нүүрний усан будаг, гоо сайхны будгийн иж бүрдэл зэрэг багтана. Гоо сайхны иж бүрдэл нь хар тугалга, формальдегид болон фталат агуулдаг. 2009 онд Канадын Засгийн газрын Эрүүл мэндийн холбооноос  хүүхдийн нүүрний будганд хар тугалга, хүнцэл, мөнгөн ус, кадьми,  сурьма зэрэг хүнд металл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн болохыг мэдээлсэн байна.

Зөвлөгөө

–  Гоо сайхны тоглоом нь насан туршид эдгэрэшгүй харшил үүсгэж болзошгүй тул худалдаж авахгүй байх

–  Хүнсний болон ургамлын будагтай бүтээгдэхүүн сонгох

6.  Цахилгаан үүсгүүртэй тоглоом: Энэ хэсэгт зайгаар болон цахилгаанаар ажилладаг тоглоомууд багтдаг. Тухайлбал DVD тоглоом, цахим тоглоом, гар утас, цахилгаан машин, галт тэрэг, компьютер зэрэг электрон бараа бүтээгдэхүүн багтна. Эдгээр тоглоомны зай гоожсоноос үүсэх бромт нэгдлийн хордлогын эрсдэлтэй.

Зөвлөгөө

Бага насны хүүхдүүдэд цахим болон зайгаар ажилладаг тоглоомуудыг худалдан авч өгөхөөс зайлсхийх.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал