Хүүхдийн төрсөн өдрийн захиалга авах ресторан

1. PLUS club
Бяцхан үрсийн төрсөн өдөр, үсний найр зэрэг хүүхдүүд олноор цуглардаг баяр, ёслолуудыг тэмдэглэн өнгөрүүлэхэд ихэнх рестораны дотоод уур амьсгал томчуудад зориулагдсан, нэгэн хэвийн уйтгартай байдаг нь нууц биш. Хэрэв өөрийн хүүхдээ болон уригдан ирсэн зочдоо хором ч уйдаахгүй байлгаж чадахуйц газар хайж байгаа бол PlUS club-ыг санал болгож байна.

Нийтдээ 45 хүртэлх хүн нэг дор хүлээн авах боломжтойгоос гадна томчууд болон багачуудад тус тусд нь тусгайлан гаргасан багц менютэй. Дотроо тоглоомын өрөөтэй бөгөөд хүүхдүүд тусдаа хоол идэх өрөөг шийдэж өгсөн. Ингэснээр эцэг эхчүүдэд хүүхдүүдээ тоглож байх хооронд ярилцангаа тайван хоолоо зооглох боломж олдож байгаа юм. Та өөрт тохирсон том хүний 25000-35000, хүүхдийн 12000-20000 төгрөгний менюнээс сонголтоо хийн цагийн түрээсийн мөнгөө (1цаг=100,000) төлсөн байхад Kinder club-н зүгээс чимэглэл, төрсөн өдрийн малгай, лаа, тоглох тоглоомууд болон хүүхдүүдтэй хамт цагийг хөгжилтэй өнгөрөөх үлгэрийн баатруудын тоглолт гээд бүх зүйлийг цогцоор нь шийдэж өгөх болно.

Хаяг: Encanto town эсрэг тал,
Холбогдох утасны дугаар: 7763-7107

3. Чин Ван Ханддоржийн өргөө
Монгол түмэн хэзээнээс нялх балчир хүүхдийнхээ сэвлэг, даахь үргээх ёслолыг нэн чухал ач холбогдол өгч өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн билээ. Тэгвэл уламжлалт хэв маягаар, монгол, европ бүх төрлийн хоолноос сонголтоо хийн тав тухтай найрлахыг хүсч буй хүмүүсд энэ газар хамгийн сайн тохирно. Хүлээн авалтын “Өргөө” гэр ресторандаа 75 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай. Буфет хоол болон хүн бүр тусдаа хоолоо захиалан идэх боломжтой. Түүнчлэн 4×5 метр Led дэлгэц, Караоке, Ханддоржийн музей зэрэг нүд хужирлах маш олон нэмэлт үйлчилгээнүүдийг санал болгодог гэдгээрээ давуу талтай. Мөн 30 машины зогсоолтойгоос гадна ууц, идээ, уух зүйлс гаднаас оруулах боломжтой.

Менюны сонголтыг өөрсдийн хүссэнээрээ өөрчилж, үнэ тохирох боломжтойгоос гадна менюны үнэнд 3-4 цагийн үнэгүй эрх багтаж байгаа учир түрээсийн төлбөрт илүү мөнгө зарлагадах шаардлагагүй юм. Монголын уламжлал хэв маяг, ур хийцээрээ гайхагдах гайхалтай орчинд хүүхдийнхээ даахь үргээх найр, насны ойг мэргэжлийн, туршлагатай хамт олонд бүрэн даатгаарай.

Хаяг: СБД, 2 хороо, Орос элчингийн замын урд талд

4. Cаle
Гадаад өнгө үзэмжийн хувьд өөрийн гэсэн өвөрмөц шийдэл, гайхалтай харагдац бүхий цөөхөн газруудын нэг гэж хэлж болно. Таны хүүхдэд яг л үлгэрийн шилтгээнд орж байгаа мэт гайхалтай дурсамжийг үлдээх дбайрлах Cale ресторан нь төрсөн өдөр, үсний найрыг сэтгэл ханамжийн өндөр түвшинд зохион байгуулж байна. Давхар бүртээ багтаамж, үйлчилгээ өөр бөгөөд 1-р давхартаа 100-150, 2 давхартаа 30-60, 3 давхартаа 10-25 хүн хүлээн авах хүчин чадалтай. Хүрэлцэн ирэх зочдын тооноосоо хамаарч аль давхарт хийхээ сонгох боломжтой гэсэн үг.

Буфет хоолны меню дунджаар нэг хүний 30,000, хүүхдэд зориулсан меню 18000 төгрөгний үнэтэй төдийгүй нэмээд эхний 4 цаг үнэгүй. Харин VIP zone буюу 3-р давхарын эхнийн гурван цагийн түрээс 150,000 төгрөг. Гуравдугаар давхарт та бүхнийг гайхалтай интерьер шийдэл бүхий орчин хүлээж байгаа төдийгүй эрт цагийн ховор үзмэрүүдийг үзэх боломжтой гэдгээрээ онцлог.

Хаяг: Нарны зам
Холбогдох утасны дугаар:

5. Itera center
Спортлог мөн адал явдалд дуртай эсвэл орчин үеийн амьдралын хэв маягийг илүүд үздэг зөвхөн нэг хэвийн, хоол идээд л гардаг хүлээн авалтаас уйдсан бол танд Интеграг санал болгож байна. Монголдоо анхдагч гэх тодотголтой маш олон сонирхолтой зүйлсийг хийх боломжтой төдийгүй фүүтпүүл буюу аврага том бильярдыг хөлөөрөө тоглох боломж, адал явдалт гольф, RC car буюу удирдлагатай машины талбай гээд адал явдал, амьд харилцааг чухалчлан үздэг хэн бүхний зорих газар юм. Тэр дундаа Интегра төвийн маш чөлөөтэй өвөрц шийдлээр хийгдсэн адал явдалт, аймшгийн, холливүүд гэх мэт 4 өөр төрлийн гольфийн талбайд найзуудтайгаа болон хүүхдүүдтэйгээ хамтдаа тоглож инээд хөөрөөр дүүрэн нэгэн оройг өнгөрүүлвэл ямар вэ.

Нэгэн хэвийн босоо хүлээн авалт, эсвэл томчууд нь суугаад хүүхдүүд нь уйддаг бус бүгдээрээ нийлж тоглодог хамгийн хөгжилтэй, дурсамжтай төрсөн өдрийг бяцхан үрсдээ бэлэглэх боломж. Бас нэг бэлэг нь Интеград монголын анхны удирдлагатай машины төв байрладаг бөгөөд энэ боломжийг ашиглаад удирдлагатай машинаар уран жолоодлого хийж хүүхдүүддээ гайхуулаарай.

Хаяг: Зүүн хүрээ хотхон

6. EnToy Restaurant
Хүүхдийн төрсөн өдрийн захиалга авч байна…
Та бяцхан үрсийнхээ төрсөн өдөр & сэвлэг үргээх ёслолыг хийх тав тухтай, эрүүл хоолтой, хүүхэд тоглох орчинтой ресторан хайж байвал манай г зориорой.
– Хүүхдийн үндсэн меню: 8,000₮
– Том хүний үндсэн меню: 16,000₮-с дээш
– Гэр бүлийн багц меню: 115,000 – 127,000₮
/6 – 8 хүнийх/
Мөн та манай ресторанд хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглээд Unicorn Entertainment MN-ны үлгэрийн баатрын багц тоглолтыг 10%-н хөнгөлөлттэй аваарай.

хүүхдийн төрсөн өдрийн захиалга авах ресторан

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал