Хөдөлмөрийн гэрээ гэж юу вэ?

Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам, зааварчилгаа
❖ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ баримт бичгүүдээ танайд байгаа юу?
❖ Мэргэшсэн ХАБЭА-ын инженерүүдийн боловсруулсан ашиглахад бэлэн багц 65 баримт бичиг. Та татаад аваарай.
Дэлгэрэнгүй

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч болон ажилтан хооронд үүсэх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулах зорилгоор байгуулдаг. Ингэснээр талуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой харилцааг эрх тэгш, хуулийн хүрээнд явуулахад чухал үүрэгтэй. 

Ажилтан нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулснаар нь нийгэмд өөрийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг хангаж, өөрийн хөдөлмөрөө үнэнч шударгааг үнэлүүлэх гэх мэт олон чухал ач холбогдолтой юм. 

Ажил олгогчийн зүгээс ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилтанг нэгдсэн удирдлагаар хангах, байгууллагын зорилго, эрх ашгийг хамгаалах, цаашид хөгжин дэвших боломжийг олгодог. Ажил олгогч нь  байгууллагын цаашдын зорилго, ажлын үр дүнгээс хамааран ажилтанд тавигдах нэмэлт шаардлагыг хөдөлмөрийн гэрээнд нэмэлтээр тусгаж болно. 

Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч болон ажилтан хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бүхэлд нь зохицуулдаг тул үүсч болох аливаа асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой юм.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал