Хөдөлмөрийн дотоод журам гэж юу вэ?

Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам, зааварчилгаа
❖ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ баримт бичгүүдээ танайд байгаа юу?
❖ Мэргэшсэн ХАБЭА-ын инженерүүдийн боловсруулсан ашиглахад бэлэн багц 65 баримт бичиг. Та татаад аваарай.
Дэлгэрэнгүй

Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжинд нийцүүлэн тухайн аж ахуй нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлдэг. Ингэснээр Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм. Хөдөлмөрийн дотоод журам буюу Байгууллагын дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, ажил олгогч болон ажилтан хооронд хууль ёсны эрх ашгийг хамгаалахад ихээхэн ач чухал үүрэгтэй. 

Ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлснээр байгууллагын нийт ажилчдыг нэгдсэн удирдлагаар хангах, ажил олгогч болон ажилтан хооронд  дахь хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг тодорхой, эмх цэгцтэй болгодог. 

Ажилтаны зүгээс Хөдөлмөрийн дотоод журамтай танилцаж түүнийг дагаж мөрдснөөр байгууллагын дотоод онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалахад чухал ач холбогдолтой юм. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан “Сахилгын зөрчил” болон “ноцтой зөрчил” зэргийг Хөдөлмөрийн дотоод журамд нарийвчлан тусгах боломжтой. Ингэснээр ажил олгогч болон ажилтан хоорондын хөдөлмөрийн харилцаа нарийн уялдаатай болох юм. 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал