Цанийн баазуудын мэдээлэл

1. Цанын баазад ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ 

Ерөнхий зураг төслийг Францын “МАС Лимитэд”, цас хийх системийг Италийн “Техно Алфин” компаниуд тус тус хийж гүйцэтгэсэн олон улсын стандартын цанын баазад уулын болон гүйлтийн цана, сноубоардаа гулгах боломжтой. Бид “ХЭЭД” болон “Розигнол” брэндийн цанын хэрэгсэл болон зориулалтын цасны хувцасны түрээсийн үйлчилгээг үзүүлж байна. Өвлийн улиралд нар эрт жаргадаг ч шөнийн гулгалт хийхийг хүссэн үйлчлүүлэгчдэдээ зориулан зориулалтын гэрэлтүүлэг суурилуулсан.
-Цана, чаргаар гулгах гулгалтын талбай /500-800 метр урт/
-Мөсөн гулгалтын талбай /60×30 хэмжээтэй/
-Морин чарга
-Мөсний сурын талбай
-Байгууллага хамт олны цасны баяр захиалгаар тэмдэглэх
Үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадал, багтаамж: 300-аас дээш хүн /нэг удаа/
Утас: 89107748, 99187448

2. SKY RESORT

Богдxан уулын тусгай xамгаалалттай газар нутагт байрлаx “Скай Резорт” аялал жуулчлалын цогцолбортой xамт олноороо танилцан нэгэн өдрийн дурсамж дүүрэн өнгөрөөx боломжийг бид олгож байна.

Улаанбаатар хотын хамгийн их баяр баяслаар дүүрэн газар бол Sky Resort цанын бааз. Та бүхнийг хотоос хамгийн ойр зайд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо зочлон цэвэр агаарт цана чарга, сноубоардаар гулгаж, амтат хоол, халуун ундаа зооглон энэ өвлийн хамгийн сайхан цаг мөчүүдийг хамтдаа өнгөрөөхийг урьж байна.

Үйлчилгээ:

  • УУЛЫН ЦАНА
  • СНОУБОАРД
  • ХИЙЛДЭГ ЧАРГА
  • ЧАРГА
  • ЦАНЫН РЕСТОРАН
  • ЦАНЫН СУРГАЛТ
  • ЦАНЫН ХЭРЭГЛЭЛИЙН ДЭЛГҮҮР, ТҮРЭЭС

Утас: 7700 0909

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал