Цахимаар компани байгуулах

Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам, зааварчилгаа
❖ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ баримт бичгүүдээ танайд байгаа юу?
❖ Мэргэшсэн ХАБЭА-ын инженерүүдийн боловсруулсан ашиглахад бэлэн багц 65 баримт бичиг. Та татаад аваарай.
Дэлгэрэнгүй

Цахимаар компани байгуулах

“e-Mongolia”| Хуулийн этгээдийн онлайнаар байгуулаарай

Хуулийн этгээд бүртгүүлэхэд иргэн биечлэн эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж, улсын бүртгэлийн газар заавал очих, бүртгэл хийлгэх, оноосон нэр баталгаажуулахад нэрийн давхардал үүсдэг зэрэг асуудлаас болж иргэд дараалалд удаан зогсох, мөн дараа өдөр нь дахин биечлэн ирэх шаардлага цөөнгүй гардаг. Хуулийн этгээдийн нэрээ сонгож баталгаажуулсны дараа арилжааны банканд данс нээлгэх, үйлчилгээний хураамж төлөх, ямагт бөглөх, материал дутуугаас болж банк болон бүртгэлийн байгууллагад олон удаа ирж очиж зэрэг бэрхшээлтэй тулгардаг.

Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын гаргасан судалгаагаар хуулийн этгээдийг бүртгүүлэхэд ажлын 3-5 хоногт ойролцоогоор 20-50 мянган төгрөгийг зарцуулж, 10-13 нэр төрлийн бичиг баримтыг бүрдүүлэн 2-3 удаа ирж, буцах шаардлага тулгардаг талаар дурдсан байна. Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас дээрх үйлчилгээг “e-Mongolia” системд цахимжууллаа.  Та “e-Mongolia” системд нэвтрэн орж, “АЖИЛ БҮТЭЭХЭД ТАНЬ ТУСАЛЪЯ” цэснээс “ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ” гэсэн хэсэгт хандаж, хуулийн этгээд байгуулах багц үйлчилгээ болон мэдээллийг авах боломжтой. Үүнд

Хуулийн этгээдийн оноосон нэр баталгаажуулах
Хязгаарлагдмал хариуцлагатай компани шинээр үүсгэн байгуулах
Нөхөрлөл шинээр үүсгэн байгуулах
Холбоо шинээр үүсгэн байгуулах
Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өөрчлөх
Хуулийн этгээдийн хаяг өөрчлөх
Хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөх
Хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөх
Хууулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим гэрчилгээ зэрэг үйлчилгээ цахимжсан байна.

Ингэснээр та ойролцоогоор 15-60 минутын хугацаанд гэр болон албан байгууллагаасаа гаралгүй  бичиг баримтаа “e-Mongolia” системд PDF файлаар оруулж, бүртгэлийн байгууллын үүд сахихгүйгээр түргэн шуурхай хуулийн этгээдээ байгуулах боломжтой юм.

 

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал