Цахим ном үнэгүй татах

21 зуун гарснаар дэлхий даяарчлагдан интернэт хэрэглээ ихэссэн энэ цаг үед номыг уламжлалт хэлбэрээр бус цахим хэлбэрээр хэрэглэх нь ихэссэн билээ. Мэдээж цахим ном хэрэглэх нь мэдээж овор хэмжээ, та хүссэн газар луугаа өөрийн хайртай хэдэн зуун номоо авч явснаас зүгээр л ном уншигч эсвэл гар утас, лаптопдоо хадгалчхаж болно. Мөн та номоо алга болгочих вий гэж санаа зовох ямар ч шаардлага байхгүй, санаандгүй устчихлаа гэж бодоход буцаагаад л сэргээчих боломжтой. Эдгээрээс гадна бас нэг том шалтгаан нь таны хэтэвчинд хэмнэлттэй байдал юм. Цаасан номонд хэдэн зуун мянган төгрөгөөр цаасан ном авснаас та дараах сайтуудаас хүссэн хэмжээгээрээ үнэгүй цахим ном татах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.

  1. http://www.gutenberg.org/
    Энэхүү сайтын гол онцлог нь цахим ном зарж олсон мөнгөө буяны байгууллагад хандивладаг юм. Хэрвээ та буяны ажилд оролцохыг хүсвэл багахан мөнгө төлөөд татаж авах боломжтой. Харин үнэгүй татахыг хүсвэл нийт 53000 орчим үнэгүй цахим номоос сонгож татах боломжтой юм.
  2. http://www.feedbooks.com/
    Мөн л маш олон тооны үнэгүй номын цуглуулгатай. Та ном унших гэж буй төхөөрөмж болон уншигчдаа тааруулаад EPUB, MOBI, PDFгээд бүхий л өргөтгөлөөр татан авч унших боломжтой
  3. https://manybooks.net/
    Дэлхийн шилдэг 33000 гаруй номтой. Та өөрийн сонирхож байгаа төрлөөрөө эсвэл дуртай зохиолчийнхоо нэрээр хайгаад хүссэн номоо олж, татан авж унших боломжтой.
  4. https://www.facebook.com/groups/Monbookclub
    “Monbook” клуб 2008 онд байгуулагдсан. Ихэвчлэн Монгол болон гадаад орны утга зохиол уншиж, харилцан ярилцах төдийгүй хэлэлцүүлэг өрнүүлдэг. Мөн та энэ групп-н file хэсэгт оруулсан номнуудаас сонгон унших боломжтой
  5. https://www.facebook.com/groups/shireeniinom
    Ширээний ном бүлэг бол номын тухай санал сэтгэгдэл, шүүмж, хэлэлцүүлгийн талбар юм. Мөн та энэ групп-н file хэсэгт оруулсан номнуудаас сонгон унших боломжтой
  6. https://www.facebook.com/groups/233442266754895
    Номыг номоор сольж, оюуны цангаагаа тайлах групп. Мөн та энэ групп-н file хэсэгт оруулсан номнуудаас сонгон унших боломжтой
  7. http://www.tat.mn/ 
    Энэ сайтаас та бүх төрлийн ном болон тоглоом, компьютерийн программ зэргийг ердөө 440₮ төлөн татаж авах боложмтой
  8. http://peak.mn/news/kindle-eer-unegui-nom-unshikh-arga 
    Хэрвээ та Kindle хэрэглэдэг бол энэ линкээр орон үнэгүй ном татан авч уншаарай
  9. https://hulug.wordpress.com/2019/01/11/pdf-%D0%BD%D0%BE%D0%BC-%D1%82%D0%B0%D1%82%D0%B0%D1%85-%D0%BB%D0%B8%D0%BD%D0%BA/ 
    Та дээрх холбоосоор орон 200 гаруй номыг татан авч унших боломжтой

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал