ЦОЛНЫ НАЙР ХИЙХДЭЭ ЮУГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Midway Event Center
Хурим, Хонхны баяр,Одонгийн найр, цолны найр, төрсөн өдөр,хүүхдийн сэвлэг үргээх ёслол , тэмцээн уралдаан, тоглолт гэх мэт олноор цуглах арга хэмжээнүүд зохион байгуулна.
Хүчин чадал: 500 хүртэлх хүн
Хаяг: Нарны гүүрийн урд, Алтай хотхоны чанх зүүн талд
Дэлгэрэнгүй

Утас: 7730-0294

Өөрийн ажил, мэргэжил, ур чадвар, авъяас билгээрээ тодорч хөдөлмөрийн амжилт гарган нийгэм соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулсан хүмүүсийг төр засаг өндрөөр үнэлэн төрийн дээд шагнал олгодог билээ.

Ямарваа нэгэн шагнал хүртсэн тохиолдолд зочид урин цайллага хийдэг нь бичигдээгүй хууль юм. Монголчууд баяр наадам, найр зэргийг нарийн дэг журамтай хийх талаар олон зуун жилийн арвин туршлагатай ард түмэн билээ. Аливаа найр нарийн дэг ёстой байдаг нь зочин гийчдэд аятай таатай нөхцөл боломжийг олгож буй хэрэг юм.   

⭐⭐⭐ Цайллага хийхэд анхаарах зүйлс:

  1. Цайллага хийхэд тохиромжтой өдрөө тогтох
    Магадгүй цайллага хийхэд хүртэл өдөр судар харах хэрэгтэй гэж үү? хэмээн та бодож магадгүй. Тиймээ мэдээж хэрэгтэй. Монголчууд аливаа юманд дур зоргоороо, хар таамгаараа ханддаггүйтэй л холбоотой юм шүү дээ. Монгол хүн билэг дэмбэрэлээ эхэлж боддог. Билэг дэмбэрэл гэдэг бол “өөдрөгөөр сэтгэж ерөөл талибаж” байгаа хэрэг.
  2. Зочдын тоог гаргах
    Настан буурлууд, үеэл хаяал, найз нөхөд, ажлын хамт олон зэрэг нийт хичнээн хүнийг урихаа сайтар тооцоолон урилга илгээх хэрэгтэй.  Мөн та гэнэтийн зочдоо ч тооцоолох хэрэгтэй шүү.
  3. Ресторанаа сонгох
    Найр наадам, цайллага хийхэд хамгийн гол зүйл нь мэдээж орчин, зай талбай байдаг. Аливаа найр наадам, цайллагыг гэртээ хийх үү? Ресторанд тэмдэглэх үү?  гэдэг нь мэдээж хэрэг хувь хүмүүсийн сонголт. Харин цолны найрыг хаана хийх нь илүү тохиромжтой бол?

Найрыг гэрт хийхэд багтаамж, зай талбай муутай тул зочдын аятай, таатай орчинг бүрдүүлэх тал дээр хүндэрэл тулгардаг. Тиймээс ресторанд хийх нь хамгийн зөв сонголт билээ. Тэгвэл сонголтондоо юуг анхаарч, хэрхэн зөв сонголт хийх вэ?

⭐⭐⭐ Ресторан сонгоход анхаарах зүйлс:

  1. Тансаг орчин
  2. Таатай, дулаан уур амьсгал 
  3. Найрсаг хамт олон
  4. Амт чанартай зоог
  5. Машины зогсоол
  6. Тоног, төхөөрөмж зэргийг цогцлон бүрдүүлсэн ресторан сонгох нь зүйтэй.

Хүлээн авалт хийхэд тохиромжтой шилдэг ресторанууд

⭐⭐⭐ Зохион байгуулалтанд анхаарах зүйлс:

  1. Та тохиромжтой өдрөө товлоод ресторанаа сонгосон бол одоо зохион байгуулалтандаа юуг анхаарах хэрэгтэй вэ?  Тухайн ресторандаа тавгийн идээ, чихэр, жимс зэргийг гаднаас оруулж болдог. Мөн үүнээс гадна цайллаганы ширээний гол идээ болох махаа хүртэл та ресторанд өгснөөр тухайн рестраны чадварлаг тогооч нар таньд чанаж, бэлдээд цайллагны ширээн дээр тавихад бэлэн болгоод өгөх боломжтой. Мэдээж үүнд багахан хэмжээний таны анхаарал хэрэгтэй байж болох л юм.
  2. Ямар ч баяр ёслолд тодорхой хэмжээний сархад байдаг. Сүүлийн жилүүдэд сархадыг соёлтой, ёсолгоо мэтээр тохируулан хэрэглэх болжээ. Гавъяатын цолны найрны ширээн дээр ямар сархад тавих нь хүртэл чухал.
  3. Бас нэгэн чухал зүйл нь ширээний байрлал, нэг ширээнд ямар ямар хүмүүсийг суулгах вэ гэдэг их чухал. Ажил хэргийн хувьд ойрхон сууж, ярилцахад тохиромжтой хүмүүсийг хооронд нь ойрхон суулгах нь тохиромжтой. Учир нь хаана суухаа ч мэдэлгүй, танихгүй нэгэнтэйгээ суусан зочид хоорондоо танилцахаас цаашгүй.
  4. Хундаганы үгийг эртнээс маш сайн бичиж, найруулж, бэлдэж өөрийн болгох хэрэгтэй. Энэ нь олон хүний өмнө таныг эвгүй байдалд орохоос хамгаална.
  5. Хөтлөгч бол найрыг удирдан чиглүүлж, сайхан уур амьсгалыг хадгалах гол хүн нь байдаг. Өмнө нь гавъяатын найрыг хөтөлж байсан туршлагатай, өндөр чадвартай, мэдрэмжтэй хүнийг сонгох нь маш чухал. Магадгүй та хөтөлж байсан хөтлөлтүүдийх нь бичлэгийг үзэж болно шүү дээ. Энэ нь таньд эргэлзээ төрүүлэхгүй байж болох юм.
Та хүлээн авалт хийх ресторан хайж байна уу? Хүлээн авалтаар мэргэшсэн шилдэг ресторануудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал