Цусны биохимийн шинжилгээ

ЮУ БИ ЛАБ
Манай байгууллага нь аж ахуй нэгж, албан байгууллагын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж шинжилгээ хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 8023-2425

 

Цусны биохимийн шинжилгээ /ЦБШ/ нь элэг, бөөр, нойр булчирхай зэрэг олон дотор эрхтэний үйл ажиллагааг дүгнэх боломж олгодог лабораторийн шинжилгээний арга юм. Үүнээс гадна ЦБШ нь хүний биед ямар төрлийн бичил элементүүд дутагдаж байгааг харуулна.


Оношилгооны өргөн боломжтой болохоор ЦБШ-ийг эмэгтэйчүүд, зүрх судас, бөөр шээсний зам г.м. анагаах ухааны олон салбаруудад ашигладаг.

ЦБШ нь өвчний гадна илрэх шинж тэмдэггүй үед дотор эрхтэний үйл ажиллагааны согогыг илрүүлэх боломж олгодог. Өөрөөр хэлбэл эрхтэний бүтэц нь өөрчлөгдөөгүй, согог нь үйл ажиллагааны түвшинд байгаа үед ч цусан дах өөрчлөлтийг харуулна.

ЦБШ авахын тулд тохойны нугаламын хураагуур судаснаас 5-6 мл цус авдаг. Ингэж авсан судалгааны материал буюу хүний цусны биохимийн үзүүлэлтүүдийг тодорхойлдог.

Биохимийн шинжилгээгээр цусны дараах үзүүлэлтүүдийг лабораторийн аргаар судлан үздэг.

Хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Альбумин. Альбумины биохимийн шинжилгээ

Альбумин нь цусны үндсэн уураг бөгөөд элгэнд бий болдог. Альбуминуудыг уургийн фракц гэж нэрлэгддэг уургийн тусгай бүлэг болгон ялгадаг. Шинжилгээгээр гарсан альбумины хэмжээг элэг, бөөр, хэрлэгийн гаралтай болон хавдрын өвчний оношлогооонд ашигладаг.

Цусанд агуулагдах альбумины хэвийн хэмжээ

Нас     Альбумины хэмжээ г/л

14 хүртэлх насны хүүхэд   38-54

14-60 насныхан    35-50

60-аас дээш насныхан   34-48

Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд болон тамхи татдаг хүмүүсийн цуснаас авсан биохимийн шинжилгээгээр альбумины хэмжээ бага зэрэг буурсныг харуулж болно.

Шингэн дутагдах, шингэн алдах үед цусан дахь альбумины хэмжээ ихэсдэг.

Шинжилгээгээр цусан дахь альбумины хэмжээ буурсан нь тогтоогдох нь эмчийн хувьд дараах төрлийн өвчин байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлэх сэжүүр болж өгдөг. Үүнд:

  • элэгний архаг эмгэг
  • сепсис /үжил/, халдварт өвчин, идээд үйл явц
  • хэрлэг
  • түлэгдэлт
  • халуурал
  • өмөн
  • зүрхний дутмагшил
  • эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн

Мөн цусан дахь альбумины хэмжээ буурсан байх нь өлсөх, хоол хүнсээр хангалттай хэмжээний уураг орж ирэхгүй байх, эм бэлгийн даавар болон жирэмслэлтээс сэргийлэх эм уух, стероид үйлчилгээтэй даавар хэрэглэхтэй холбоотой байдаг.

Энэ мэтээр цусан дахь альбумины хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийгилтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Ерөнхий уураг. Уургийн биохими

Энгийн уураг нь олон тоноы амин хүчлээс бүрдсэн полимер юм. Уураг нь олон янз бөгөөд хүний биеийн биохимийн бүх л урвалд катализатор болох, янз бүрийн бодисыг тээвэрлэх, дархлааны хамгаалтанд оролцох г.м. маш олон чухал үүргийн гүйцэтгэдэг.

Цусны сийвэнд агуулагдаж байгаа уургуудын нийлбэрийг “ерөнхий уураг” гэсэн ойлголтоор тодорхойлдог. Энэ нь цусны сийвэн дэх альбумин болон глобулин гэсэн уургийн агуулгын нийлбэр. Ерөнхий уураг нь бие мабодид дараах үүргий гүйцэтгэдэг, үүнд: цусны бүлэгнэлд оролцох, цусны хүчил шүлтийг тэнцвэрийг тогтоох барих, янз бүрийн бодисыг тээвэрлэх, дархлааны хариу урвалд оролцох г.м.

Элэг, бөөр, хавдрын өвчин, тэжээлийн дутагдал, хүнд түлэгдэлт зэргийн оношлогоонд үед цусны сийвэн дэх уургийн тодорхойлолтыг ашигладаг.

Цусан дахь уургийн хэвийн хэмжээ

Нас     Ерөнхий уургийн хэвийн хэмжээ г/л

Нярай хүүхэд    48-73

1 ой хүртэлх хүүхэд    47-72

1-4 настай хүүхэд    61-75

5-7 настай хүүхэд    52-78

8-15 настай хүүхэд    58-76

Насанд хүрэгчид    64-83

Гүйлгэх, гэдэсний түгжрээ, их хэмжээний түлэгдэлт, булчин задрах тахлын үед хүүхдийн цусан дахь уургийн хэмжээ их байдаг. Насан хүрэгчид болон хүүхдийн цусан дахь уургийн хэмжээ дараах тохиолдолд их байдаг, үүнд:

  • хурц болон архаг халдварт өвчин
  • хэрлэгийн гаралтай артрит /үетэс/, хэрлэг
  • хавдрын өвчин

Хэрэв ЦБШ-ээр уургийн хэмжээ багассан гарвал эмчийн хувьд дараах төрлийн эмгэг байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлэх сэжүүр болдог, үүнд:

  • нойр булчирхайн үрэвсэл
  • элэгний эмгэг
  • хурц болон архаг цус алдалт
  • шээсээр ихээхэн хэмжээний уураг алдагдал дагалдсан бөөрний эмгэг
  • элгэн дэх уургийн нийлэгжил багассан
  • цус алдалт, түлэгдэлт, гэмтэл, хаван, хурц болон архаг үрэвслийн улмаас уургийн алдагдлын хэмжээ ихэссэн
  • хоол боловсруулах замын үйл ажиллагаа алдагдсан
  • хавдрын өвчин

Өлсөх, биеийн хүчний хүчнд ачааллын үед уургийн шинжилгээгээр цусан дахь уургийн хэмжээ бага гарч болно.

Ерөнхий уургийн хэмжээ нь энэ мэтээр маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

С-реактив уураг. С-реактив уургийн биохимийн шинжилгээ

С-реактив уураг буюу СРУ нь эдийн гэмтэлд бусдаасаа илүү хурдан хариу өгдөг цусны тун мэдрэмтгий элемент. Цусны сийвэнд реактив уураг байгаа нь үрэвслийн үйл явц, гэмтэл, биед бактери, шимэгч, мөөгөнцөр зэрэг гадны бичил биетүүд орсны шинж тэмдэг. С-реактив уураг нь хүний биеийн хамгаалах хариу үйлдлийг өдөөж, дархлааг идэвхжүүлдэг.

Цусны сийвэнд С-реактив уураг 0,5 мг/л хэмжээтэй агуулагдахыг хэвийн гэж үздэг. Хүний биед халдвар орсноос 4-6 цагийн дараа гэхэд л үрэвслийн үйл явц эхлэх бөгөөд энэ үед СРУ-ийн түвшин нэмэгдэж эхэлдэг. Үрэвслийн үйл явц хэдий чинээ хурц, өвчин идэвхтэй байх тусам цусны ийлдэс дэх СРУ-ийн агуулга өндөр байна. Харин архаг хэлбэрийн өвчин намжмал шатандаа ороход цусан дахь СРУ агуулга эрс буураад, сэдрэхэд нь ахин нэмэгддэг.

Хурц халдварт өвчин болон хавдрын оношлогоонд СРУ-ийн хариуг ашигладаг. Мөн СРУ-ийн шинжилгээг эмчигээний үйл явц, бактерийн эсрэг эмчилгээний үр дүнг хянах г.м. ашигладаг.

СРУ-ийн биохимийн шинжилгээгээр дараах тохиолдолд С-реактив уургийн цусан дахь агуулга нэмэгдсэн гарч болно, үүнд:

– хэрлэгийн гаралтай эмгэгүүд

– хоол боловсруулах замын эмгэг

– зүрхний шигдээс

– нярай хүүхдийн сепсис

– сүрьеэ

– менингит

– хагалгааны дараах хүндрэл

Мөн эм бэлгийн даавар, жирэмслэлтээс сэргийлэх эм уух үед СРУ-ийн хэмжээ нэмэддэг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Гемоглобин. Гликожсон гемоглобин. Цусан дахь гемаглабины агуулга

Гемоглобин нь эритроцитын бүрэлдэхүүнд ордог нийлэг уураг бөгөөд уураг /глобин/ ба төмрийн нэгдэл /гема/ гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Энэхүү төмрийн атомууд буюу гема нь цусыг улаан өнгөтэй болгож байдаг.

Гемоглобин нь хүчил төрөгч ба нүүрсхүчлийн хийг уушиг болон бусад эрхтэнүүдийн эсүүдийн хооронд тээвэрлэх үйл явцад оролцон, цусны хүчил шүлтийн тэнцвэрийг тогтоон барьж байдаг. Цусан дахь гемоглобины хэмжээ хангалтгүй үед хүчилтөрөгчийг эд эрхтэнд хүргэх явцад хүндрэл үүсч эсүүд хангалттай хүчил төрөгч авч чадахаа байснаас үүдэн бодисын солилцоо болон үйл ажиллагаа нь алдагддаг.

Гемоглобины хэлбэрүүд

Гемоглобины уурагт глюкоз нэгдэх үед гликожсон гемоглобин бий болно.

Чихрийн шижингийн үед цусанд глюкозын илүүдэл үүсэх үед ийм төрлийн уургийн түвшин нэмэгддэг.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу гликожсон гемоглобины түвшинг тогтоох шинжилгээ нь чихрийн шижинг оношлоход ашиглагддаг хамгийн үр дүнтэй бөгөөд зайлшгүй шаардлагатай арга юм. Чихрийн шижинтэй хүмүүс ийм шинжилгээг улиралд нэгээс цөөнгүй удаа өгч байхыг зөвлөдөг.

Мөн феталь гемоглобин гэсэн бас нэгэн өөр хэлбэрийн гемоглобин байдаг. Энэ нь ердийн бүтэц болон чанарын хувьд ердийн гемоглобиноос ялгаатай. Энэ гемоглобин нь нярай хүүхдийнх бөгөөд тэдний цусан дахь агуулга нь 80% хүртэл байдаг. Гэвч нэг ой гэхэд феталь гемоглобин нь задарсаар бараг 100% насанд хүрэгчдийн гемоглобиноор солигддог. Феталь гемоглобин насанд хүрэгчдийн цусанд агуулагдаж байгаа тохиолдолд хүнд өвчний шинж тэмдэг болдог. Нярай хүүхдийн гемоглобины агуулгын тодорхойлох шинжилгээг цусны болон хавдрын өвчний үед хийдэг.

Гемоглобины хэвийн хэмжээ

Хүйс     Гемоглобины хэвийн хэмжээ г/л

Эрэгтэйчүүд   135-160

Эмэгтэйчүүд   120-140

Эрэгтэйчүүдийн цусан дахь гемоглобины хэмжээ нь эмэгтэйчүүдийнхээс өндөр байдаг. 1 ой хүртэлх насны хүүхлдийн гемоглобины хэмжээ нь бага байдаг.

Гликожсон гемоглобины хэвийн хэмжээ нь цусан дахь чөлөөт гемоглобины түвшингийн 4-6,5%. Ингэхдээ гликожсон гемоглобины түвшин нь цусан дахь гемоглобины хэмжээнээс хамаараагүй баж болно. Насанд хүрэгчдийн цусан дахь феталь гемоглобины хэвийн хэмжээ нь 1% хүртэл.

Гемоглобины хэмжээ өндөр байх нь дараах өвчний шинж тэмдэг байж болно, үүнд:

– эритроцитоз /цусан дахь эритроцитуудын хэмжээ ихэсдэг өвчин/

– цус өтгөрөх

– зүрхний төрөлхийн эмгэг

– гэдэсний түгжрэл

– түлэгдэлт

– уушиг зүрхний дутмагшил

Гликожсон гемоглобины хэмжээ өндөр байх нь чихрийн шижин, төмрийн дутагдлын шинж тэмдэг.

Мөн биеийн хүчний ачаалал авах, уулчид болон нисгэгчид өндөрт гарах, авирах. Уулархаг нутагт амьдардаг хүмүүсийн цусан дахь гемоглобины хэмжээ өндөр байдаг. Үүнээс гадна цэвэр агаарт гарсны дараа ч гэсэн цусан дахь гемоглобины хэмжээ нэмэгдэж болно.

Бие махбодид өөрчлөлт гарсны улмаас цусан дахь гемоглобины хэмжээ буурахыг анеми гэдэг /цус багадал/. Анеми цус алдах, эритроцитын задрал дагалдсан цусны өвчин зэргийн улмаас гемоглобин алдагдасны улмаас үүсч болно. Мөн цус сэлбэсний дараа гемоглобины түвшин буурдаг.

Гемоглабин болон эритроцитыг нийлэгжихэд шаардлагатай төмөр, эсвэл В12, фолийн хүчил зэрэг амин дэм дутагдаснаас гемоглобины түвин буурч болно.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн гемоглобины хэмжээ буурах нь цөөнгүй. Учир нь хэвийн үед хоногт 5-15 мг төмөр хангалттай байдаг байхад жирэмсэн үед энэ хэрэгцээ нь нэмэгдэж 15-18 мг болдог.

Энэ мэтээр гемоглобины хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж, бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Миоглобин. Миоглобины шинжилгээ

Миоглобин гэдэг нь бүтэц болон үүргээрээ гемоглобинтой төстэй уураг бөгөөд яс, зүрхни булчинд агуулагддаг. Миоглобин нь ясны булчинд хүчил төрөгч хүргэдэг.Миоглобин нь хүний биеэс шээсээ гадагшилдаг болохоор түвшин нь бөөрний үйл ажиллагаанаас шалтгаалдаг. Цусан дахь миоглобины хэмжээ нэмэгдэх нь бөөрний үйл ажиллагааны согогтой холбоотой байж болно.

Зүрхний болон ясны булчингийн эмгэгийн оношлогоонд миоглобины шинжилгээг ашигладаг.

Миоглобины хэвийн хэмжээ

Хүйс    Миоглобины хэвийн хэмжээ мкг/л

Эмэгтэй    12-76

Эрэгтэй    19-92

Зүрхний булчин, эсвэл ясны булчингийн бүх төрлийн гэмтлийн үед миоглобин нь цусан ялгарч эхэлдэг тул түүний агуулга өндөр байх нь дараах эмгэг байж магадгүй илтгэж болно:

– зүрхний шигдээс

– бөөрний дутагдал

– гэмтэл

– шөрмөс таталт

Мөн спортоор хичээллэх, цахилгаан импульсийн эмчилгээ хийх зэрэг үед булчин агшихын дагалдан миоглобины цусан дахь хэмжээ нэмэгддэг.

Миоглобины хэмжээ бага байх нь бие махбодид дараах өөрчлөлт гарсны үр дагавар байж болно, үүнд:

– миоглобины эсрэг ауто эсрэг биетүүд

– полимиозит /булчингуудын үрэвсэл/

– хэрлэгийн гаралтай үетэс

– миастени /булчин сулдах/

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Цус багадалтын оношилгоо. Трансферрин, ферритин, сийвэнгийн төмөртэй нэгдэх чадвар

Анеми буюу цус багадалтын үед цусны эзлэхүүний нэгж дэх эритроцитуудын тоо болон гемоглобины хэмжээ буурснаар эд, эсүүдэд хүрэх хүчил төрөгчийн хэмжээ буурдаг. Гемоглобин үүсэх, эритроцитийг ялгаруулах явцад согог гарснаас үүдэлтэй ба эритроцитын задралын хэмжээ нэмэгдсэнээс үүдэлтэй өвчин гэж хоёр ялгадаг.

Цус багадалт нь тусдаа бие даасан өвчин байж, эсвэл өөр өвчний илрэл, шинж тэмдэг нь байж болно. Бие махбодь хүчил төрөгчийн дутагдалд ороход дараах шинж тэмдэг илэрдэг, үүнд: бие сульдах, толгой эргэх, чих шуугих, нүдэнд оч бутрах, зүрхний цохилт хурдасах, амьсгал давчдах, арьс цонхийх.

Цус багадалтыг оношлох явцад цусанд биохимийн шинжилгээ хийхдээ дараах зүйлсийг анхаардаг, үүнд:

– цусны сийвэн дэх төмрийн шинжилгээ

– цусны сийвэнгийн төмөртэй нэгдэх чадвар

– трансферин

– ферритний шинжилгээ.

Эдгээр шинжилгээний хариу нь цогцдоо цус багадалтыг оношлогоонд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Бодит шалтгааныг тодруулж зөв онош тавих боломж зөвхөн мэргэжлийн эмчид байдаг гэдгийг анхаараарай.

Трансферрин

Трансферин нь цусийн сийвэнгийн уураг бөгөөд төмрийн гол тээвэрлэгч нь юм. Трансферин нь элгэнд нийлэгждэг түвшин нь бөгөөд бие дэх төмрийн агуулгаас хамаардаг. Трансфериний шинжилгээгээр элэгний үйл ажиллагааны чадварын талаар дүгнэлт гаргаж болно.

Цусан дахь трансфериний хэвийн хэмжээ нь 2,0-4,0 г/л. Эмэгтэйчүүдийн цусан дахь трансфериний агуулга нь эрэгтэйчүүдийнхээс 10% илүү байдаг бөгөөд жирэмслэх үед нэмэгдэж, ахимаг настай хүмүүсийн хувьд багасдаг.

Трансфериний хэмжээ өндөр байх нь төмөр дутагдаж байгаагийн шинж. Гэхдээ эм бэлгийн даавар, жирэмслэлтээс сэргийлэх эм уухад трансфериний хэмжээ нь мөн адил нэмэгддэг.

Дараах тохиолдлуудад цусны сийвэн дэх трансфериний агуулга бага байж болно, үүнд:

– гемохроматоз

– элэгний цирроз

– түлэгдэлт

– өмөн

– төмрийн илүүдэл

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Эр бэлгийн даавар болон глюкокортикоидуудын хэрэглэх үед трансфериний агуулга нэмэгддэг.

Цусны сийвэнгийн төмөртэй нэгдэх чадвар

Төмөр нь хүний биед трансферин гэдэг уурагтай нэгдсэн байдалтай байдаг. Цусны сийвэнгийн төмөртэй нэгдэх чадвар гэдэг нь трансфериний цусан дахь нягтралыг харуулдаг. Хүний бие дэх төмрийн тээвэрлэлт, задрал, солилцоо алдагдах үед цусны сийвэнгийн төмөртэй нэгдэх чадвар нь өөрчлөгддөг.

Цус багадалтыг оношлохдоо цусны сийвэнгийн төмөртэй нэгдэх латент чадварыг тодорхойлдог. Хэвийн үед энэ нь 20-62 мкмоль/л байна.

Төмрийн дутагдал, төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт, хурц гепатит, жирэмсний сүүлийн долоо хоногт энэ үзүүлэлт нь нэмэгддэг.

Харин өлсгөлөх, хавдар зэргээс сийвэн дэх уургийн хэмжээ багасах, архаг халдварт өвчин, цирроз, гемахроматоз зэрэг өвчний үе энэ үзүүлэлт нь багасдаг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

{mospagebreak}

Ферритин

Ферритин нь төмрийг биологийн хувьд ашигтай хэлбэрт байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүний бие дэх төмрийн нөөцний үндсэн үзүүлэлт юм. Ферритиний орцонд нь төмрийн фосфат байдаг. Ферритин нь биеийн бүх эс, шингэнд агуулагдаж байдаг.

Ферритин нь насанд хүрсэн эрэгтэй хүний цусанд хэвийн үедээ 20-250 мкг/л байдаг бол эмэгтэй хүний цусанд 10-120 мкг/л байдаг.

Дараа тохиолдолд цусан дахь ферритиний агуулга өндөр байдаг, үүнд:

– гемохроматозын үеийн төмрийн илүүдэл

– алкголийн хордлогын гепатит болон элэгний бусад эмгэг

– лейкоз

– халдварт үрэвслийн хурц болон архаг өвчин

– хөхний булчирхайн өмөн

Мөн өлсөх, жирэмслэлтээс сэргийлэх эм уух үед ферритиний агуулга өндөр байна.

Ферритиний агуулга бага байх нь төмрийн дутагдлын үр дагавар.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Хэрлэг төст фактор /хүчин зүйл/

Хэрлэг төст хүчин гэдэг нь G – IgG ангиллын иммунноглобулины эсрэг хүний өөрийн дархлалын системийн ялгаруулдаг онцгой төрлийн уураг юм.

Хэрлэг төст үетэс зэрэг зарим өвчний үед хүний дархлалын систем нь өөрийн биеийн бүтцийг гадны биет гэж таниад тэднийг гадны биетийн адил устгадаг эсрэг биетүүд ялгаруулж эхэлдэг байдал үүсдэг.

Хэрлэг төст хүчин зүйл нь хэрлэгийн гаралтай үетэсийн үед ийм өөрийн эсийг устгадаг эсрэг биет болдог бөгөөд хүний биеийн өөрийнх нь ялгаруулсан G – IgG ангиллын иммунноглобулиныг устгаж эхэлдэг.

Хэрлэг төст хүчин зүйл нь үенд үүсдэг бөгөөд тэндээсээ цусанд орно. Хэрлэг төст хүчин зүйл нь эерэг бол хэвийн үедээ 10 ед/мл хүртэл байна. Хэрлэгийн хүчин зүйлийн хэмжээ ихсэх нь хүний биед дараах төрлийн таагүй үйл явц явагдаж байгаагийн шинж байж болно, үүнд:

– хэрлэг төст үетэс

– полимиозит, дерматомиозит

– элэгний цирроз

– хорт хавдар

– зүрхний өвчин

– чонон яр

– халдварт өвчин, вирусын гаралтай өвчин

Гэхдээ дан ганц хэрлэг төст хүчин зүйлийг тодорхойлсноор үетэс зэрэг бусад өвчнийг оношлох боломжгүй. Бодит шалтгааныг тодруулж зөв онош тавих боломж зөвхөн мэргэжлийн эмчид байдаг гэдгийг анхаараарай.

{mospagebreak}

Аланинаминотрансфераз. АлАТ (АЛТ)

АлАТ (АЛТ)  нь амин хvчлийн солилцоонд оролцон элэгний фермент юм. Энэ фермент нь аспартатаминотрансфераз /АСТ/ гэдэг өөр нэг ферментийн хамтаар элэг, зүрхний булчин, ясны булчинд их хэмжээгээр агуулагддаг.

Эдгээр эрхтэний эсүүд нв янз бүрийн эмгэг үйл явцын үр дүнд задрах үед АЛТ нь цусанд ялгардаг тул шинжилгээгээр цусан дахь агуулга нь өндөр гардаг.

АЛТ /АЛаТ/-ын хэвийн хэмжээ

Эрэгтэйчүүдэд 41Ед/л хүртэл, эмэгтэйчүүдэд 31 Ед/л хүртэл байна.

АЛаТ-ын шинжилгээгээр АЛТ нь өндөр гарсан тохиолдолд дараах төрлийн эмгэгүүд байж болзошгүй:

– вирусын гаралта гепаптит

– хордлогын улмаас элэг гэмтсэн

– элэгний цирроз

– архины архаг дон

– эм бэлдмэл элгийг хордуулсан

– шар

– зүрхний дутмагшил

– миокардит

– нойр булчирхайн үрэвсэл

– зүрхний шигдээс

– шок

– түлэгдэлт

– ясны булчингийн гэмтэл, үхжил

– инфаркт

Харин элэгний цирроз болон үхжил зэрэг хүнд эмгэгийн үед шинжилгээгээр АЛТ-ийн түвшин бага гардаг. Мөн В6 амин дэмийн дутагдлын үед шинжилгээгээр АЛТ бага гардаг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

{mospagebreak}

Аспартатаминотрансфераз. АСТ (АсАТ)

АСТ (АсАТ) буюу аспартатаминотрансфераз нь амин хүчлийн солилцоонд оролцдог эсийн фермент юм. АСТ нь зүрх, элэг, бөөр, мэдрэлийн эд, ясны булчин болон бусад эрхтэний эдүүдэд агуулагддаг. Эдгээр эрхтэний эдүүдэд их хэмжээгээр агуулагддаг болохоор цусан дахь АСТ-ийн шинжилгээ нь зүрхний булчин, элэг, ясны булчингийн эмгэгийг оношлогоонд ашиглагддаг.

АСТ –ийн хэвийн хэмжээ

Эмэгтэйчүүд  -31 Ед/л хүртэл.

Эрэгтэйчүүд – 41 Ед/л хүртэл

АСТ-ийн шинжилгээгээр цусан дахь АСаТ-ын хэмжээ ихэссэн гарвал дараах төрлийн эмгэгүүд байж болзошгүй, үүнд:

– зүрхний шигдээс

– стенокарди

– хурц панкреатит  /нойр булчирхайн үрэвсэл/

– элэгний өмөн

– хурц ревмокардит

– биеийн хүчний өндөр ачаалал

– зүрхний дутмагшил

Мөн ясны булчин гэмтсэн, түлэгдсэн, зүрхний мэс заслын дараа АСТ өндөр байдаг.

Харин хүнд өвчин, элэг задарсан, В6 амин дэмийн дутагдал зэргийн үед шинжилгээгээр АСТ-ын цусан дахь хэмжээ багссан гардаг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

ГГТ. Гамма ГТ (глутамилтранспептидаз)

ГГТ буюу гамма глутамилтранспептидаза (гамма ГТ)  нь амин хүчлийн солилцоонд оролцдог фермент юм. Гол төлөв элэг, бөөр, нойр булчирхайнд агуулагддаг.

Эрүүл хүний цусан дахь ГГТ-ийн агуулга нь бага. Хэвийн хэмжээ нь эмэгтэйчүүдэд 323Ед/л хүртэл, эрэгтэйчүүдэд 49 Ед/л хүртэл. Нярай хүүхдийн цусан дахь ГТТ-ийн агуулга нь насанд хүрэгчдийнхээс 2-4 дахин өндөр байдаг.

Дараах эмгэгүүдийн үед цусан дахь ГТТ-ийн хэмжээ нэмэгддэг, үүнд:

– цөсний чулуу

– вирусын гаралтай хурц болон архаг гепатит

– хордлогын улмаас элэг гэмтэх

– хурц болон архаг нойр булчирхайн үрэвсэл

– архинд донтох

– нойр булчирхайн өвчин

– бамбай булчирхайн хэт ажиллагаа

– архаг гломерулонефрит болон пиелонефрит сэдрэх

– нойр булчирхайн өмөн

– түрүү булчирхайн өмөн

– элэгний өмөн

Мөн зарим төрлийн эм бэлдмэл, эм бэлгийн даавар, жирэмслэлтээс сэргийлэх эм уух үед ГГТ нь ихэсч болно.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Альфа-амилаз. Панкреатик /нойр булчирхайн/ амилаз. Диастаз

Альфа-Амилаз (Диастаз) нь шүлсний булчирхай, нойр булчирхайнд үүсдэг.

Мөн 12 хуруу гэдсэнд крамал болон бусад нүүрусыг задлахад оролцдог панкреатик амилаз гэсэн өөр нэг фермент нь нойр булчирхайнд үүсдэг.

Амилаз нь крахмал болон бусад нүүр усыг задладгаараа хоолны нүүр усны шингээдэг.Амилаз нь бөөрөөр дамжин шээсээр гадагшилдаг. Нойр булчирхай болон шүлсний булчирхайн эмгэг, гэдсээр өвдүүлэхийн шалтгааныг тодорхойлох зэрэгт амилазын идэвхийг тодорхойлох шинжилгээ хийдэг.

Альфа-амилазын /диастазын хэвийн хэмжээ/ цусан дахь хэвийн хэмжээ нь 28-100 Ед/л. Нойр булчирхайн амилазын цусан дахь хэвийн хэмжээ нь 0-50 Ед/л.

Альфа-амилазын хэмжээ ихсэхийг дараах эмгэгийн шинж гэж үздэг, үүнд:

– панкреатит хурц болон архаг  /нойр булчирхайн үрэвсэл/

– нойр булчирхайн киста, цөсний цорго чулуу, хавдартай

– тахалт гахайн хавдар

– хурц перитонит /хэвэлтэс/

– холецистит, цөсний цоргын эмгэг

– бөөрний дутмагшил

Мөн гэдэсний гэмтэл болон жирэмслэлтийг тасласны дараа амилазын түвшин нэмэгддэг.

Нойр булчирхайн хурц үрэвсэл, нойр булчирхайн архаг үрэвсэл сэдрэх, тахалт гахайн хавдар зэргийн үед нойр булчирхайн амилазын цусан дахь хэмжээ 10 дахин нэмэгддэг. Цусан дахь панкреатик /нойр булчирхайн/ амилаз огцом нэмэгдэх нь нойр булчирхайн үрэвсэл, нойр булчирхайн цоргыг киста, эсвэл хавдар, эсвэл чулуу бөглөхтэй холбоотой байж болно.

Харин цусан дахь амилазын түвшнийг тодорхойлох биохимийн шинжилгээгээр амилазын хэмжээ тэг гарах нь нойр булчирхайн үйл ажиллагаа хангалтгүй, хурц болон архаг гепатиттай холбоотой. Жирэмсний хордлогын үед цусан дахь амилазын түвшин хэвийн хэмжээнээсээ буурдаг.

Амилаз ферментийн түвшинг тодорхойлохдоо шээсэнд шинжилгээ хийдэг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Лактатдегидрогеназ. ЛДГ. Лактат. Сүүн хүчил

ЛДГ буюу лактатдегидрогеназа, лактат нь глюкозыг исэлдүүлэн сүүн хүчил үүсэх явцад оролцдог фермент.

Лактат (сүүн хүчлийн давс)  нь амьсгалах явцад эсийн дотор үүсдэг. ЛДГ хүний бараг бүх эд, эрхтэнд агуулагддагаас ясны булчинд хамгийн их байдаг.

Хүчил төрөгчийн хангамж хэвийн үед лактат нь цусанд хуримтлагддаггүй бөгөөд саармаг бодис болтол задраад гадагшлуулагддаг. Харин хүчилт төрөгчийн дутагдлын үед хуримтлагддаг бөгөөд булчин цуцах мэдрэмжийн төрүүлэн эдийн амьсгалах үйл явцыг алдагдуулдаг.

Зүрхний булчин, элэг, хавдрын өвчнийг оношлох үедп цусан дахь ЛДГ-ийн хэмжээг тогтоох биохимийн шинжилгээ хийдэг.

ЛДГ нь хэвийн хэмжээ нь нярай хүүхдүүдэд   2000 Ед/л хүртэл байдаг. 2 ой хүртэлх насны хүүхдүүдэд  430 Ед/л, 2 ойтойгоос 12 нас хүртэл  295 Ед/л., 12 –оос дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгчдэд  250 Ед/л байна.

Дараах тохиолдолд цусан дахь ЛДГ-ийн хэмжээ ихэснэ, үүнд:

– элэгний эмгэгүүд

– зүрний шигдээс, уушигны шигдээс

– цусны системийн эмгэг

– ясны булчингийн гэмтэл, хатингаршил

– нойр булчирхайн хурц үрэвсэл

– бөөрний эмгэг

– янз бүрийн эрхтэний өмөн

– хүчилт төрөгчийн дутагдал

Жирэмслэлт, нярай хүүхэд, биеийн хүчний ачааллын дараа гэсэн үед ЛДГ нь их байдаг. Мөн согтууруулах ундаа уусны дараа болон зарим төрлийн эм бэлдмэлийн хэрэглэсний дараа цусан дахь ЛДГ-ийн хэмжээ нэмэгддэг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

{mospagebreak}

Креатинкиназ. Креатинфоскиназ

Креатинкиназ (креатинфосфокиназ) нь ясны булчинд агуулагддаг, гөлгөр булчин болон тархинд арай бага хэмжээгээр агуулагддаг фермент юм. Зүрхний булчин буюу миокардад креатинкеназын онцгой хэлбэр креатинкеназ МВ агуулагддаг.

Булчин гэмтэхэд фермент эсээс гарч цусанд орсноор цусан дахь креатинкиназын түвшин нэмэгддэг. Иймд зүрхний шигдээсийн эрт үеийн оношлогоонод креатинфосфокиназ болон креатинкиназ МВ-ийн цусан дахь түвшин тогтоох биохимийн шинжилгээг өргөнөөр хэрэглэдэг. Зүрхний хурц шигдээсээс 2-4 цаг дараа гэхэд л креатинкиназ МВ-ийн цусан дахь түвшин нэлээд нэмэгддэг. Ийм үед креатинкиназ МВ-ийн түвшнийг тогтоох шинжилгээ хийснээр зүрхний шигдээсийг 100% баталгаатайгаар оношлох боломжтой.

Креатинкиназын хэвийн хэмжээ

Хүйс     Нас    Креатинкиназын түвшин Ед/л

Хүүхдүүд    2-5 хоногтой   < 652

5 хоногоос 6 сар хүртэл  < 295

6-12 сартай   < 203

12 сараас 3 нас хүртэл  < 228

3-6 настай    < 149

Эмэгтэйчүүд   6-12 настай   < 154

12-17 настай   < 123

17 наснаас дээш   < 167

Эрэгтэйчүүд   6-12 настай   < 247

12-17 настай   < 270

17 наснаас дээш   < 190

Креатинкиназ МВ –ийн цусан дахь агуулга нь хэвийн үед 0-24 Ед/л.

Дараах эмгэгүүдийн үед цусан дахь креатинкиназын түвшин нэмэгддэг, үүнд:

– Зүрхний шигдээс

– Миокардит /зүрхний булчинтас/

– Зүрхний булчингийн тэжээлийн дутагдал

– Зүрхний дутмагшил

– Тахикарди /зүрхний цохилт түргэсэх/

– Гипотериоз /бамбай булчирхайн дутагдал/

– Архины цагаан солио

– Төв мэдрэлийн системийн өвчин

– Хорт хавдар

Мөн зүрхэнд мэс засал болон оношилгооны ажилбар хийсний дараа, зарим төрлийн эм бэлдмэл уусны дараа, биеийн хүчний өндөр ачааллын дараа креатинфосфокиназын түвшин нэмэгдэж болно.

Харин булчингийн масс буурах, хөдөлгөөн багатай амьдралын хэв маягтай үед креатинкиназын түвшин буурдаг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Шүлтлэг фосфатаз

Шүлтлэг фосфатаз нь фосфорын хүчлийг органик нэгдлүүдээс салган фосфорыг тээвэрлэхэд оролцдог. Шүлтлэг фосфатаз нь ясны эд, гэдэсний салст бүрхүүл, ихэс, сүү ялгаруулж байгаа хєхний булчирхайд хамгийн ихээр агуулагддаг.

Шүлтлэг фосфатаз цусан дахь хэвийн хэмжээ нь эмэгтэй хүнд 240 Ед/л хүртэл, эрэгтэй хүнд 270 Ед/л хүртэл байна. Шүлтлэг фосфатаз ясны өсөлтөнд нөлөөлдөг болохоор хүүхдийн цусан дахь хэмжээ нь насанд хүрэгчдийнхээс өндөр байдаг.

Цусан дахь ясны систем, элэг, цөсний цорго, бөөрний эмгэгийг оношлогоонд цусан дахь шүлтлэг фосфатазын шинжилгээг хийдэг.

Цусан дахь шүлтлэг фосфатазын агуулга өндөр байх нь эмчийн хувьд дараах онош тавих нөхцөл болж болно, үүнд:

– гиперпаратиреоз /хос бамбай томрох/

– миеломын өвчин

– ясыг гэмтээсэн лимфогранулематоз /тунгалаг гүвгэр эстэх/

– халдварт мононуклеоз /ганц цөмтөх/

– рахит

– элэгний өвчин

– цөсний цоргоны өвчин

– уушигний шигдээс, бөөрний шигдээс

Мөн жирэмсний сүүлийн арав хоног, цэвэршилтийн дараа, хоолонд кальци болон фосфат дутагдах, С амин дэмийн тунг хэтрүүлэн хэрэглэх, зарим төрлийн эм, бэлдмэлийг хэрэглэсний дараа шүлтлэг фосфатазын агуулга нэмэгддэг.

Бамбай булчирай томрох, ясны өсөлтөнд өөрчлөлт гарах, цайр, магни, В12 витамин, эсвэл С витамин хүнсэнд дутагдах, цус багадах үед шүлтлэг фосфатазын хэмжээ бага байдаг. Жирэмсний үед ихэсийн хөгжил дутуу үед шүлтлэг фосфатазын идэвх буурдаг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Липаз

Липаз нь саармаг өөх тос буюу триглецирдуудыг задлахын тулд олон эд, эрхтэний ялгаруулдаг фермент юм. Эдгээрээс нойр булчирхайн ялгаруулдаг панкреатик липаз нь оношлогоонд онцгой чухал ач холбогдолтой. Липаз нь арван хоёр хуруу гэдэс, нарийн гэдсэнд идэвхтэй хэлбэрээр ялгаран триглецридуудыг глицерин болон дээд тослог хүчил болгон задалдаг. Нойр булчирхайн өвчний үед липазын идэвх нь мэдэгдэхүйц нэмэгддэг бөгөөд цусанд их хэмжээгээр ялгарч эхэлдэг.

Насанд хүрэгчдийн цусан дахь липазын хэвийн хэмжээ нь 0-190 Ед/мл.

Цусан дахь липаз болон а-амилазын хэмжээг тогтоох нь нойр булчирхайн үрэвслийн оношлогооны гол хэсэг нь байдаг.

Цусан дахь липазын түвшин нэмэгдэх нь дараах эмгэгүүдийн шинж тэмдэг байж болно, үүнд:

– нойр булчирхайн үрэвсэл

– цөсний архаг эмгэг, цөсөөр хатгуулах

– шигдээс, гэдэсний түгжрэл, перитонит

– ясны хугарал, зөөлөн эдийн шарх

– хөхний булчирхайн өмөн

– бөөрний дутмагшил

– бодисын солилцоо, түүний дотор липидийн солилцооны алдагдал дагалдуулсан эмгэг /таргалалт, чихрийн шижин, тулай г.м./

– тахалт гахайн хавдар

Үүнээс гадна зарим төрлийн эм бэлдмэлийг хэрэглэсний дараа липазын түвшин нэмэгдэж болно.

Харин хавдрын өвчний үед липазын түвшин буурдаг ч нойр булчирхайн өмөн, буруу хооллолтын үед буурдаггүй.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

{mospagebreak}

Холинэстераз. Сийвэнгийн холинэстераз

Холинэстераз  /ХЭ/ нь элгэн үүсдэг фермент юм. Холинэстераз эд, ясны булчинд агуулагддаг. Сийвэнгийн гэгддэг холинэстераз нь элэг, нойр булчирхайнд байдаг бөгөөд элгээр цусанд ордог.

Шавьжны хоронд хордсон байж болзошгүй тохиолдол болон элэгний үйл ажиллагааг тодорхойлоход холинэстеразын түвшинг тогтоох шинжилгээ хийдэг. Мөн мэс ажилбарын үед хүндрэл үүсч болзошгүй эрсдлийг тодорхойлоход цусан дахь холинэстеразын түвшин тогтоох биохимийн шинжилгээ хийдэг.

Холинэстеразын хэвийн хэмжээ  нь 5300 – 12900 Ед/л

Холинэстеразын цусан дахь хэмжээ нь элэгний архаг өвчний үед огцом буурч эхэлдэг.

Цусан дахь холинэстеразын хэмжээ бага байх нь дараах эмгэгийн шинж тэмдэг байж болзошгүй, үүнд:

– элэгний өвчин //чирроз, гепатит, өмөн/

– зүрхний шигдээс

– хавдрын өвчин

Мөн жирэмсний сүүлээр, мэс заслын дараа, зарим төрлийн эм бэлдмэл хэрэглэсний дараа холинэстеразын түвшин буурдаг.

Цусан дахь холинэстеразын түвшин өндөр байх нь дараах эмгэгийн шинж тэмдэг байж болзошгүй, үүнд:

– артерийн даралт ихсэх

– нефроз /бөөрний шаналгаа/

– хөхний булчирхайн өмөн

– таргалалт

– чихрийн шижин

– татран

– хэлбэлзэлт солио

– сэтгэл гутралтай невроз

Мөн жирэмсний эхэн үед цусан дахь холинэстеразын түвшин нэмэгддэг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Холестерин

Холестерин буюу холестерол нь хөө тосны солилцоонд оролцдог маш чухал органик нэгдэл юм.

Холестерин нь хүний биед дараах үүргийг гүйцэтгэдэг, үүнд:

– эсийн гадаргыг байгуулахад холестеринийг ашигладаг

– элгэн дэх холестеринаас цөсийг гаргаж авдаг

– бэлгийн даавар, Д амин дэмийн нийлэгжилтэнд оролцдог

Холестерин нь цусанд дараах хэлбэрээр оршдог, үүнд:

– ерөнхий холестерин

– бага нягтралтай липопротеины /БНЛП/ холестерин

– өндөр нягтралтай липопротеины /ӨНЛП/ холестерин

Бага нягтралтай липопротеин буюу БНЛП-ы холестрерин нь ерөнхий холестеринийг тээвэрлэх үндсэн хэлбэр нь юм. БНЛП –ы холестерин нь ерөнхий холестеринийг эд, эрхтэнүүдэд хүргэдэг. БНЛП холестеринийг цусан дахь холестериний хэмжээг тодорхойлохын тулд шинжилдэг. Судасны эмгэгийн үед судасны хананд холестерин хуримтлагдахын гол эх үүсвэр нь БНЛП –ы холестерин байдаг. Судасны хатуурал, зүрхний ишеми үүсэх эрсдэл нь ерөнхий холестерин гэхээсээ илүүтэйгээр БНЛП-ы холестеринтэй холбоотой байдаг.

Өндөр нягтралтай липопротеин буюу ӨНЛП-ы холестерин нь өөх тос, тэдгээрийн дотор холестеринийг нэг бүлэг эсээс өөр бүлэгт тээвэрлэдэг бөгөөд хүргэснийхээ дараа ӨНЛП –ы холестерин нь тэндээ хадгалагдаж, эсвэл задардаг. ӨНЛП-ы холестерин нь зүрхний судас, зүрхний булчин, тархины тараагуур судас болон бусад эрхтэнээс холестеринийг тээвэрлэн элгэнд хүргэдэг бөгөөд элгэнд холестеринээс цөс боловсордог. ӨНЛП-ы холестерин нь биеийн эсүүдээс илүүдэл холестеринийг гадагшлуулдаг.

Хүний бие нь холестеролын өөрө боловсруулан ялгаруулдаг. Энэ нь элгэнд /50-80%/ болдог бөгөөд арьс, бөөрний булчирхай, гэдэсний хананд мөн тодорхой хэмжээний холестрол боловсордог. Өөр хэсэг холестерин нь хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний биед ордог. Холестерин нь өөхтэй мах, загас, цөцгийн тос, өндөг, сүү зэрэг амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.

Холестериний хэвийн хэмжээ

Цусан дахь холестериний хэвийн хэмжээ нь 3,0-6,0 ммоль/л.

БНЛП-ы холестериний цусан дахь хэвийн хэмжээ нь эрэгтэйчүүдэд 2,25-4,82 ммоль/л, эмэгтэйчүүдэд 1,92-4,51 ммоль/л.

ӨНЛП-ы холестериний цусан дахь хэвийн хэмжээ нь эрэгтэйчүүдэд 0,7-1,73 ммоль/л, эмэгтэйчүүдэд 0,86-2,28 ммоль/л.

Холестеринийг хэмжээг

Зүрх судасны системийн эмгэг, атеросклероз /судасны хананд өөхөн гүвэн үүсэх/, элэгний өвчнийг оношлох үед цусан дахь холестериний хэмжээг тодорхойлох биохимийн шинжилгээг заавал хийдэг.

Цусан дахь холестерин болон триглицеридуудын хэмжээ өндөр байхыг эмч нар гиперлипидеми гэдэг. Төрөл садны хүмүүсийн дотор 50 наснаас өмнө зүрхний шигдээс, тархинд цус харвах тохиолдол гарч байсан бол гиперлипидеми нь удамшлын гаралтай байж болно.

Цусан дахь холестериний хэмжээ өндөр буюу гиперхолестеринеми нь судас хатуурлын товруу үүсэхэд нөлөөлдөг. Ийм үед холестерин нь судасны хананд наалдан доторх зайг нь багасгадаг. Ийм товруун дээр тромб /бүлэн/ үүсч, цаашдаа гэнэт товруун дээрээс ховхорч цусны урсгалыг даган цаашлахдаа янз бүрийн эрхтэн, эдийн судсыг бөглөх аюултай. Ингэж бөглөвөл зүрхний шигдээс г.м. ноцтой үр дагавартай байдаг.

Ханасан тос, нүүрс усаар баялаг хоол иддэг хүмүүсийн цусан дахь холестериний хэмжээ өндөр байдаг. Ийм тохиолдолд өөр хүнсний бүтээгдэхүүнээр орлуулах замаар цусан дахь холестериний хэмжээг бууруулах боломжтой. Үүний тулд чихэрлэг зүйл, өндөг, цөцгийн тос зэрэг холестерин агуулдаг бүтээгдэхүүний хэрэглээг багасгана. Мөн насан тослог хүчлийг ханаагүйгээр орлуулах хэрэгтэй. Ханаагүй тослог хүчил нь  ургамлын тос, загасны тосонд агуулагддаг.

Гэхдээ дараах тохиолдолд цусан дахь холестериний өндөр хэмжээг эмчийн туслалцаагүйгээр бие даан бууруулах нь үр дүнгүй байдаг. Үүнд:

– зүрхний ишеми өвчин, зүрхний шигдээс /холестериний хэмжээ нь 6,22 ммоль/л-ээс дээш/

– атеросклероз

– элэгний эмгэг

– бөөрний эмгэг

– архаг  нойр булчирхайн үрэвсэл, нойр булчирхайн өмөн

– чихрийн шижин

– гипотиреоз /бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал/

– таргалалт

– соматроп дааврын дутагдал

– тулай өвчин

– архинд донтох өвчин

Мэдрэлийн анорексийн үед ӨНЛП-ы холестериний хэмжээ нэмэгддэг.

Мөн бэлгийн даавар, эсвэл жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл уусны дараа цусан дахь холестериний хэмжээ нэмэгдэж болно. Жирэмсний үед холестериний түвшин нь гол төлөв өндөр байдаг. Стресстэй, тамхи татдаг, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь холестеролын хэмжээ өндөр байдаг.

Цусан дахь холестеролын хэмжээ буурах нь хүний эрүүл мэндэд арай бага хор учруулдаг. Дараахь тохиолдолд цусан дахь холестериний хэмжээ буурдаг, үүнд:

– гипертериоз /бамбай булчирхайн хэт үйл ажиллагаа/

– зүрхний архаг дутмагшил

– мегабласт анеми

– талассеми /цус цайж багадах/

– элэгний циррозын төгсгөлийн шатанд, элэгний өмөн

– уушигны архаг эмгэг, уушигны сүрьеэ

Мөн ханасан тос, холестирин бага агуулсан хүсний бүтээгдэхүүн хэрэглэх, зарим төрлийн эм бэлдмэлийг уусны дараа цусан дахь холестериний хэмжээ багасдаг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

{mospagebreak}

Тригилецридууд

Триглицеридууд (ТГ) буюу саармаг өөх тос нь глицерин болон дээд тослог хүчлүүдийн үүсмэл юм. ТГ нь хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний биед орохоос гадна өөхөн эд, элэг, гэдсэнд нийлэгждэг. ТГ-ын цусан дахь хэмжээ нь хүний наснаас хамаардаг.

Триглицеридуудын хэвийн хэмжээ

Нас  Хэмжээ ммоль/л Эрэгтэйчүүд Эмэгтэйчүүд

10 хүртэлх   0,34 – 1,13  0,40 – 1,24

10 – 15    0,36 – 1,41  0,42 – 1,48

15 – 20    0,45 – 1,81  0,40 – 1,53

20 – 25    0,50 – 2,27  0,41 – 1,48

25 – 30    0,52 – 2,81  0,42 – 1,63

30 – 35    0,56 – 3,01  0,44 – 1,70

35 – 40    0,61 – 3,62  0,45 – 1,99

40 – 45    0,62 – 3,61  0,51 – 2,16

45 – 50    0,65 – 3,70  0,52 – 2,42

50 – 55     0,65 – 3,61  0,59 – 2,63

55 – 60    0,65 – 3,23  0,62 -2,96

60 – 65    0,65 – 3,29  0,63 – 2,70

65 – 70    0,62 – 2,94  0,68 – 2,71

Хэрэв ТГ-ын хэмжээ өндөр байх нь дараах эмгэгүүдийн шинж тэмдэг байж болно, үүнд:

– зүрхний ишеми өвчин, зүрхний шигдээс, даралт ихсэх өвчин

– атеросклероз

– бөөрний архаг дутмагшил

– тархины судасны бөглөрөл

– таргалалт

– вирусын гаралтай гепатит, элэгний цирроз

– тулай өвчин

– талассеми

– Дауны хам шинж

– элэгний эмгэг

– мэдрэлийн анорекси

– чихрийн шижин

– гипотиреоз /бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал/

– чихрийн шижингийн өмнөх үе

– архинд донтох өвчин

– нойр булчирхайн архаг болон хурц үрэвсэл

– гиперкальцеми /кальцийн хэт өндөр агуулга/

Дараах тохиолдлуудад триглицеридуудын хэмжээ бага байдаг, үүнд:

– тархины шигдээс

– гипертиреоз /бамбай булчирхайн хэт ажиллагаа/

– бөөрний эдийн гэмтэл

– миастени /булчин сулрах/

– гэмтэл, түлэгдэл

– хоолны дутагдал

– С амин дэм уусан

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Глюкоз

Глюкоз нь нүүрс усны солилцооны байдлыг харуулагч гол үзүүлэлт болж өгдөг. Хүний зарцуулж байдаг нийт энергийн талаас илүү нь глюкозыг исэлдэсний үр дүнд үүсдэг. Цусан дахь глюкозын түвшнийг тодорхойлох нь чихрийн шижингийн оношлогоонд заавал хийгддэг.

Цусан дахь глюкозын агуулгыг инсулин гэдэг даавар тохируулдаг. Инсулин нь нойр булчирхайн үндсэн даавар юм. Түүний дутагдал үүсэхэд цусан дахь түвшин нэмэгдэж эсүүд “өлсөж” эхэлдэг.

Глюкозын хэвийн хэмжээ

14 хүртэлх насны хүүхдүүдэд 3,33-5,55 ммоль/л, насанд хүрэгчдийнх 3,89-5,83 ммоль/л, 60 наснаас эхлээд 6,38 ммоль/л хүртэл нэмэгддэг. Жирэмсний үед 3,3-6,6 ммоль/л.

Цусан дахь глюкозын хэмжээ ихэссэн байх нь дараах өвчний шинж тэмдэг байж болно, үүнд:

– чихрийн шижин

– дотоод шүүрлийн согог

– нойр булчирхайн архаг болон хурц үрэвсэл, муковисцидоз

– элэг болон бөөрний архаг эмгэгүүд

– тархинд цус харвах

– зүрхний шигдээс

Мөн хүчтэй сэтгэл хөдлөл, стресс, тамхи татах, буруу хооллолтын үед глюкозын түвшин нэмэгддэг.

Глюкозын түвшин бага байх буюу гипогликеми нь дараах эмгэгийн үед илэрдэг шинж тэмдэг, үүнд:

– нойр булчирхайн эмгэгүүд

– гипотиреоз /бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал/

– элэгний эмгэгүүд

– бөөрний булчирхайн өмөн, ходоодны өмөн

– согтууруулах ундаа, хүнцэл болон зарим эм бэлдмэлд хордох

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Фруктозамин

Фруктозамин нь глюкозыг цусны уургууд, тэдгээрээс альбуминтай харилцан үйлчлэлд орсны дүнд бий болдог. Фруктозамин нь цусан дахь глюкозын хэмжээг заагч үзүүлэлт юм. Чихрийн шижингийн оношлогоо, эмчилгээний үр нөлөөг хянахад фруктозамины хэмжээг тодорхойлох шинжилгээг ашигладаг. Фруктозамин нь хэмжилт хийхээс 2-3 долоо хоногийн өмнө цусан дахь глюкозын дундаж хэмжээг заадаг.

Цусан дахь глюкозын хэмжээг түр хугацаанд хянахад фруктозаминыг шинжилгээг ашигладаг нь жирэмсэн эмэгтэйчүүд, нярай хүүхдүүдийн хувьд маш чухал юм.

Фруктоазмины хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь 205-258 мкмоль/л байна. Хүүхдүүдийн фруктозамин нь насанд хүрэгчдийнхээс арай бага байдаг.

Цусан дахь фруктозамины хэмжээ өндөр байх нь дараах эмгэгүүдийн шинж тэмдэг байж болно, үүнд:

– чихрийн шижин

– бөөрний дутмагшил

– гипотериоз /бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал/

– IgA өндөр байх

Фруктозамины хэмжээ багасах нь дараах байдалд ажиглагддаг, үүнд:

– гипоальбуминеми

– гипертериоз /бамбай булчирхайн хэт үйл ажиллагаа/

– шижингийн гаралтай бөөрний өвчин

Мөн аскорбины хүчлийн уусны дараа цусан дахь фруктозамины хэмжээ буурдаг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Билирубин

Билирубин  нь гемоглобин г.м. цусны зарим бүрэлдэхүүн хэсгүүдийн задралын бүтээгдэхүүн бөгөөд шаравтар улаан өнгөтэй пигмент /будагч бодис/ юм.. Билирубины шинжилгээ нь хүний элэгний үйл ажиллагааг харуулдгаас гадна хоол боловсруулах замын олон эмгэгийн оношлогоонд ашиглагддаг. Цусны сийвэнд билирубин нь дараахь хэлбэрээр агуулагдаж байдаг, үүнд:

– шулуун билирубин

– шулуун бус билирубин

Энэ хоёр хэлбэр нь нийлээд цусны ерөнхий билирубины үзүүлэлт болдог. Ерөнхий билирубиныг тодорхойлох нь лабораторийн шинжилгээ нь чухал үүрэгтэй байдаг.

Билирубины хэвийн хэмжээ

Ерөнхий билирубины хэвийн хэмжээ нь хүүхдүүд болон насанд хүрэгчдэд 3,4-17,1мкмоль/л байдаг. Гэхдээ нярай хүүхдүүдийн билирубины хэмжээ үргэлж өндөр байдаг бөгөөд үүнийг физиологийн шарлалт гэдэг.

Тэгш билирубины хэмжээ нь 0-3,4 мкмоль/л

Дийлэнх тохиолдолд цусан дахь билирубины хэмжээнд өөрчлөлт гарах нь ноцтой эмгэгийн шинж тэмдэг байдаг.

Хүний биед дараах төрлийн гаж өөрчлөлтүүд гарах үед цусан дахь билирубины хэмжээ өндөр байдаг, үүнд:

– В12 амин дэмийн дутагдал

– Элэгний хурц болон архаг өвчин

– Элэгний өмөн

– Гепатит

– Элэгний анхдагч цирроз

– Элэгний хордлого

– Цөс чулуужих өвчин

Хэрэв тэгш билирубины хэмжээ өндөр байвал дараах эмгэгийг шинж тэмдэг байж болно, үүнд:

– вирусын гаралтай, эсвэл хордлогын хурц гепатит

– цитомегалвирусийн гаралтай элэгний халдварт эмгэг, хоёрдогч болон гуравдагч тэмбүү

– жирэмсний үеийн шарлалт

– нярай хүүхдийн бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Креатинин

Креатинин нь уургийн солилцооны бүтээгдэхүүн юм. Креатинин нь элгэнд үүсээд дараа нь цусанд ялгардаг.Креатинин нь булчингийн болон бусад эдийн энергийн солилцоонд оролцдог. Креатининийг бөөр ялган шээсээр гадагшлуулдаг тул креатинин нь бөөрний үйл ажиллагааны янз байдлыг тодорхойлогч чухал үзүүлэлт юм.

Креатинины цусан дахь хэмжээ нь булчингийн массаас шалтгаалдаг тул эрэгтэйчүүдийн цусан дахь хэвийн хэмжээ нь эмэгтэйчүүдийнхээс гол төлөв өндөр байдаг. Мөн булчингийн масс богино хугацаанд хурдан өөрчлөгддөггүй болохоор креатининий цусан дахь хэмжээ нь хангалттай тогтвортой хэмжигдэхүүн юм.

Креатинины хэвийн хэмжээ

Эмэгтэйчүүдэд 53-97 мкмоль/л, эрэгтэйчүүдэд 62-115 мкмоль/л. Нэг ой хүртэлх насны хүүхдэд 18-35 мкмоль/л, Нэг ойтойгоос 14 хүртэлх насны хүүхдэд 27-62 мкмоль/л.

Бөөр, ясны булчингийн байдлыг оношлоход цусан дахь креатининыг хэмжээг тодорхойлох шинжилгээ хийдэг.

Креатинины хэмжээ нэмэгдсэн байх нь бөөрний архаг болон хурц дутмагшил, туяаны өвчин, бамбай булчирхайн хэт ажиллагааны шинж тэмдэг байж болно. Мөн зарим төрлийн эм уух, шингэн дутагдах, механик гэмтэл, эсвэл мэс заслын улмаас булчин гэмтэхэд креатининий хэмжээ нэмэгддэг. Мөн мах, махан бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь креатинины хэмжээ өндөр байж болно.

Харин өлсөх, цагаан хоолны дэглэм барих, булчин масс буурах, жирэмсний 1-2 үе, кортикостероид уусны дараа креатининий хэмжээ буурсан гарч болно.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Шээсний хүчил

Шээсний хүчил нь азотын илүүдлийг гадагшлуулдаг. Шээсний хүчил нь элгэнд үүсдэг бөгөөд цусны сийвэнд натрийн давс хэлбэрээр агуулагдаж байдаг.

Шээсний хүчлийг бөөр нь цуснаас гаргадаг. Бөөрний үйл ажиллагаа алдагдах үед шээсний хүчлийн солилцоонд өөрчлөлт гардаг. Энэ нь цусанд натрийн давс хуримтлагдах, шээсний хүчлийн хэмжээ ихсэн эд, эрхтэнийг гэмтээх зэрэг үр дагавартай байдаг.

Шээсний хүчлийн хэвийн хэмжээ

14 хүртэлх насны хүүхдэд 120-320 мкмоль/л, насанд хүрсэн эмэгтэйчүүдэд 150-350 мкмоль/л. Насанд хүрсэн эрэгтэйчүүдэд 210-420 мкмоль/л байна.

Шээсний хүчлийн хэмжээ ихсэх шалтгаан

Цусан дахь шээсний хүчлийн хэмжээ ихсэхийг гиперурикеми гэдэг бөгөөд энэ нь анхдагч ба хоёрдагч тулай/туулайтах өвчний үндсэн шинж тэмдэг юм.

Анхдагч тулай нь зөвхөн шээсний хүчлийн түвшин ихсэх байдлаар илрээд өөр ямар нэг шинж тэмдэггүй байж болно. Хоёрдогч тулай нь бөөрний үйл ажиллагаанд доголдол гарсан, хорт хавдар, эдийн гэмтэл, эсвэл өлсгөлөнгөөс үүдэлтэй байж болно. Анхдагч тулай нь шээсний хүчлийн биенээс гадагшлах үйл явц нь удааширсан, эсвэл шээсний хүчлийн нийлэгжүүлэлт хэт ихэдсэн нөхцөлтэйгээр даамжирдаг. Шээсний хүчлийн талстууд нь үе мөч, арьсны доорх эсүүд, бөөрөнд тунадасжин хуримтлагддаг. Үүний үр дүнд тулай өвчин, архаг үетэс үүсдэг.

Хоёрдахгч тулай өвчнөөс үүдэлтэй гиперурикеми нь дараах эмгэгүүдийн үед ажиглагддаг, үүнд:

– лейкоз, лимфом

– В12 амин дэмийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт

– Зарим төрлийн хурц халдварт өвчин

– Элэг, цөсний замын эмгэг

– Чихрийн шижин

– Архаг экзем

– Хайрст үлд

– Харшил

– Бөөрний эмгэг

– Жирэмсний хордлого

– Ацидоз

– Архины хурц хордлого

Биеийн хүч шаардсан ачаалал, согтууруулах ундаа уух, удаан хугацаанд өлсөх зэрэг цусан дахь шээсний хүчлийн түвшин нэмэгддэг.

Шээсний хүчлийн түвшин буурах буюу гипоурикеми нь дараах тохиолдолд ажиглагддаг, үүнд:

– Вильсон-Коноваловын өвчин

– Фанконигийн хам шинж

– Нуклеиний хүчлээр дутмаг хоол, хүнс

Мөн зарим төрлийн эм бэлдмэлийг хэрэглэхэд шээсний хүчлийн хэмжээ буурч, эсвэл нэмэгдэж болно.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Цусны мочевин

Мочевин нь уургийн задралын үндсэн бүтээгдэхүүн юм. Элэг нь  мочевиныг аммиакаас гарган авдаг. Мочевин нь шээсийг төвлөрүүлэх явцад оролцдог.

Мочевиныг гаргаж авах явцад хүний биед маш хортой нөлөө үзүүлдэг аммиак гэдэг бодисыг саармагждаг. Мочевин нь биенээс шээсээ гадагшилдаг. Иймд цусан дахь мочевиныг гадагшлуулах үйл явц тааруу байх нь бөөрний ялгаруулах үйл ажиллагаанд өөрчлөлт гарсныг зааж өгдөг.

Мочевины хэвийн хэмжээ

14 хүртэлх насны хүүхдэд 1,8-6,4 ммоль/л, насанд хүрэгчдэд 2,5-6,4 ммоль/л, 60-аас дээш насныханд 2,9-7,5 ммоль/л байна.

Цусан дахь мочевины хэмжээ өндөр байх нь дараах эмгэгийг шинж тэмдэг байдаг, үүнд:

– бөөрний өвчин

– зүрхний дутмагшил

– шээс гадагшлах замын согог

– лейкоз, өмөн

– хүчтэй цус алдалт

– шок, хүчтэй халуурал

– түлэгдэлт

– шээсний замыг битүүрэл

– зүрхний хурц шигдээс

Мөн биеийн хүч шаардсан ачаалал, эр бэлгий даавар, глюкокортикостероидуудыг хэрэглэсний дараа мочевины хэмжээ нэмэгддэг.

Харин шинжилгээгээр цусан дахь мочевины хэмжээ буурах элэгний үрэвсэл, цирроз, элэгний ком зэрэг элэгний үйл ажиллагааны хямралтай холбоотой байдаг. Мөн жирэмсний үед, фосфор, эсвэл хүнцэлээр хордох үед мочевины хэмжээ буурдаг.

Цусан дахь мочевины концентрац /нягтрал, төвлөрөл/ нь тухайн хүний хооллолтоос шалтгаалж болно. Мах, загас, өндөг, сүүн бүтээгдэхүүн зэрэг уургийн агуулга өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэх үед цусан дахь мочевины хэмжээ нэмэгддэг. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хооллох үед мочевины хэмжээ буурдаг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Төмөр

Төмөр (Fe) нь хүчилтөрөгчийг холбох, тээвэрлэх, хүргэх явц оролцдог. Төмөр нь исэлдүүлэгч чанартай ч хүчилтөрөгчийг исэлдүүлдэггүй төдийгүй эд, эрхтэнийг амин чухал шаардлагатай хүчилтөрөгчөөр хангахад нь цусанд туслаж байдаг хосгүй чанартай бичил элемент юм. Төмрийн ионууд нь миоглобин, гемоглобинын молекулын найрлаганд ордог бөгөөд цусыг улаан өнгөтэй болгож байдаг. Мөн эдийн амьсгалад явцад оролцон цус төлжүүлэх үйл явцад маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хоол, хүнсний бүтээгдэхүүн дэх төмөр нь гэдсэнд шимэгдээд судсаар дамжин тараагддагаас цусны улаан эс буюу эритроцитийг үйлдвэрлэдэг чөмгөнд дийлэнх нь очдог.

Цусан агуулагдаж байгаа төмрийн дийлэнх нь гемоглобины найрлагын хэсэг байдаг бөгөөд тодорхой хэмжээний төмрийг эд, дотор эрхтэнүүд нөөцлөдгөөс дийлэнх нь элэг, дэлүүнд байдаг.

Төмрийн хэвийн хэмжээ

Төмөр нь хүний биед бага хэмжээгээр байдаг. Төмрийн нийт хэмжээ нь гемоглобин, хүний өндөр, жин, хүйс, наснаас хамааран ялгаатай байдаг.

Нас    Төмрийн хэмжээ, мкмоль/л

12 сар хүртэлх   7,16 – 17,90

12 сараас -14 нас   8,95 – 21,48

Эмэгтэйчүүд, 14 наснаас дээш  8,95 – 30,43

Эрэгтэйчүүд, 14 наснаас дээш   11,64 – 30,43

Цусан дахь төмөр дутагдах нь гемоглобины тоо бууран төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт үүсэхэд хүргэдэг. Цус багадалтын улмаас хүүхдийн хөгжил оройтох, дархлаа сулрах, арьс цонхийх, амьсгаадах, зүрхний цохилтын тоо олшрох г.м. олон таагүй өөрчлөлтүүд гардаг.

Хүн төмөр агуулсан бүтээгдэхүүнээр төмрийн алдагдлыг тогтмол нөхөж байх ёстой. Үүнээс 20% нь хүн махан бүтээгдхүүнээс  авдаг. Мөн гахайн болон хонины элэг, элэгний нухаш, тахианы өндөг, сүү, вандуй, шош, улаан буудай, гурил зэрэгт агуулагддаг. Төмөр нь мөн хүнсний ногоо, жимс жимсгэнд агуулагддаг.

Эмэгтэйчүүдийн төмрийн хэрэгцээ нь эрэгтэйчүүдийнхээс бараг хоёр дахин өндөр байдаг. Учир нь эмэгтэй хүн биеийн юм ирэх үед ихээхэн хэмжээний төмрийг алддаг. Жирэмсний үед төмрийн хэрэгцээн нь ердийн үеийнхээс 1,5 дахин өндөр байдаг. Иймд төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтаас сэргийлэхийн тулд жирэмсний үед болон хүүхдээ хөхөөр хооллохдоо төмрийн бэлдмэл уухыг эмч нар зөвлөдөг. Мөн хүүхдийн хурдацтай өсч байгаа эдүүдэд төмөр ихээр шаардлагатай байдаг тул хэрэгцээ нь ч өндөр байдаг.

Янз бүрийн гаралтай цус багадалтыг оношлох, эмчилгээний явцыг хянах, хурц болон архаг халдварт өвчнийг илрүүлэх, амин дэмийн дутагдал болон ихдэлтийг тогтоох, хоол боловсруулах замын үйл ажиллагааны согогыг илрүүлэх явцад цусан дахь төмрийн хэмжээг тодорхойлох биохимийн шинжилгээг хийдэг. Мөн төмөр агуулсан бэлдмэлийн хордлого, хооллолтын өөрчлөлтийг илрүүлэхэд ашигладаг.

Дараах тохиолдолд цусан дахь төмрийн агуулга

хэвийн хэмжээнээсээ өндөр байж болно, үүнд:

– гемохроматоз

– гемолитик цус багадалт

– төмрийн бэлдмэлд хордох

– гипо- и апластик цус багадалт

– элэгний эмгэг

– хурц лейкеми

– тугалганд хордох

Мөн зарим төрлийн эм бэлдмэлийг хэрэглэсний дараа цусан дахь төмрийн хэмжээ ихсэж болно.

Дараах төрлийн эмгэгийн үед төмрийн хэмжээ багасч болно, үүнд:

– төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт

– В12 витамины дутагдал

– Архаг болон хурц цус алдалт

– Архаг болон хурц халдварт өвчин

– Ходоод, гэдэсний өвчин

– Бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал

– Элэгний архаг эмгэг

Мөн ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хооллох, зарим төрлийн эм бэлдмэл уух, биеийн хүчний хүнд ачааллын дараа төмрийн дутагдал үүсч болно.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Кали

Potassium, кали нь эсийн дотор агуулагддаг бөгөөд биеийн усны тэнцвэрийг тогтоон барих, зүрхний хэмнэлийг хэвийн болгох үйлчилгээтэй. Мөн ухаан санаа саруул байхад нөлөөлөх, тархийг хүчилтөрөгчөөр хангахад оролцох, биенээс шаараг гаргахад туслах, дархлал сэргээгчийн нөлөө үзүүлэх, даралт буурахад нөлөөлөх гээд олон үйлчилгээтэй.

Хоол хүнснээс авах, хүний биенд хуваарьлагдах ба биенээс гадагшлуулагдах гэсэн явцаас хүний бие дэх калийн хэмжээ нь хамаарч байдаг. Кали нь хүний биенд хуримтлагдаггүй болохоор бага зэргийн дутагдал нь л мэдрэл, булчингийн эдийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулан, гэдэсний түгжрэл, шээсний хэмжээ ихсэх г.м. таагүй үр дагаварт хүргэдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд калигаар баялаг хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Кали нь нимбэг, жүрж, зэрэг жимс, ногоон навчтай бүх хүнсний ногоонд, гаа, наран цэцгийн үр, гадил/банан, төмсөнд агуулагддаг. Үүнээс гадна биен дэх калийн агуулгыг нэмэгдүүлэх зориулалттай тусгай бэлдмэлүүд байдаг. Гэвч ийм бэлдмэлүүдийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Учир нь байх ёстой хэмжээнээсээ давч гарсан өндөр агуулга нь хүнийг хордуулдаг.

Калийн хэвийн хэмжээ

Нас   Цусан дахь калийн хэмжээ, ммоль/л

12 сар хүртэлх   4,1 – 5,3

12 сараас 14 нас хүртэл  3,4 – 4,7

14-өөс дээш нас  3,5 – 5,5

Цусан дахь калийн агуулга хэвийн хэмжээнээсээ хэтэрсэн байхыг гиперкаликеми гэдэг бөгөөд дараах эмгэг өөрчлөлтийн шинж тэмдэг байж болно, үүнд:

– эсийн гэмтэл /цусын эс задрах, удаан хугацаанд өлсөх, шөрмөс татах, хүнд гэмтэл, гүн түлэгдэлт/

– шингэний дутагдал

– шок

– ацидоз /биеийн эд эс дэх хүчлийн агуулга өндөрсөх/

– бөөрний хурц дутмагшил

– бөөрний булчирхайн дутмагшил

– шингэж байгаа калийн давсны хэмжээ ихсэх

Мөн хавдрын эсрэг, үрэвслийн эсрэг болон бусад үйлчилгээтэй зарим эм, бэлдмэлийг уусны дараа калийн түвшин өндөрсдөг.

Сэтгэл санааны болон биеийн хэт ачаалал нь калийн дутагдалд хүргэж болно. Мөн этилийн спирт, кофе, сахар, шээс хөөх үйлчилгээтэй бэлдмэлүүд нь калийн үйлчилгээг буруулдаг. Мөн чихэрлэг зүйл хэт их иддэг, хоол сойх дээр суурилсан янз бүрийн хоолны дэглэм барих үед калийн дутагдал үүсч болно. Кали агуулсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх замаар калийн дутагдлыг нөхөх боломжтой.

Үүнээс гадна дараах эмгэг өөрчлөлтийн үед цусан дахь калийн түвшин нь хэвийн хэмжээнээсээ багассан /калийн дутагдлыг гипокалиеми гэнэ/ байдаг , үүнд:

– гипогликеми /цусан дахь глюкозын дутагдал/

– усан хаван

– гэдэсний цоорхой

– өлсгөлөн

– удаан хугацаанд бөөлжих, гүйлгэх

– бөөрний үйл ажиллагааны дутагдал, бөөрний дутмагшил

– бөөрний булчирхайн ялгаруулдаг дааврын түвшин хэвийн хэмжээнээс өндөр байх

– магнийн дутагдал

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Кальци

Кальци (Са, Calcium) нь хүний биенд хамгийн ихээр агуулагддаг органик бус элемент.

Кальцийн ач холбогдол

Кальци нь биологийн хувьд хүний биенд олон чухал үүрэг гүйцэтгэдэг, үүнд:

– зүрхний хэвийн хэмнэлийг тогтоон барих, зүрхний судасны системийн хэвийн ажиллагааг хангах

– төмрийн солилцоонд оролцдог, ферментийн идэвхийг зохицуулдаг

– мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад, мэдрэлийн импульсийг дамжуулахад оролцдог

– фосфор, кальци хоёр нь ясыг бат бэх, шүдийн эрүүл байлгадаг

– цусны бүлэгнэлд оролцдог, эсийн гадаргын нэвчимтгий чадварыг зохицуулдаг

– дотоод шүүрлийн зарим булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгодог

– нойргүйдлээс салахад тусладаг

– булчингийн агшилтанд оролцдог

Кальци нь хүн биенд хоол хүнснээс шингээгдэн ороод ясанд солилцоонд ороод бөөрөөр дамжин гадагшлуулагддаг.

Паратгормон г.м. дааврууд болон кальцитриол буюу витамин Д3 нь кальцийг шингэлт, гадагшлуултыг зохицуулж байдаг. Кальцийг шингээний тулд хүний биенд хангалттай хэмжээний Д амин дэм агуулагдаж байх ёстой.

Кальцийн цусан дахь хэвийн хэмжээ

Хүний бие дэх дийлэнх кальци нь буюу 99% шүд, ясанд байдаг бол ердөө 1% цусны сийвэнд агуулагддаг. Цусанд кальци нь дараах байдлаар байдаг, үүнд:

– чөлөөт буюу ионжсон кальци

– кальцийн лактат, кальцийн фосфат г.м. кальцийн нэгдлүүд

– альбуминтай холбогдсон кальци

Хүний цусанд 2,15-2,50 ммоль/л кальци агуулагдаж байхыг хэвийн гэж үзнэ.

Насанд хүрсэн хүн өдөрт 1 гр орчим кальцийг хоолоороо авч байх ёстой гэж үздэг. Кальци нь ээдэм, сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, шош, самар, хушга, наран цэцгийн самар, ногоон өнгөтэй хүнсний ногоо, сармис зэрэг бүтээгдэхүүнд агуулагддаг. Гэхдээ шоколад, их хэмжээний өөх тос, үр тариа зэрэг нь кальцийн шингэлтэнд саад болдог.

Жирэмсний үеийн кальцийн хэрэгцээ

Жирэмсний үед хоногт кальцийн хэрэгцээ нь 1000-1200 мг болж нэмэгддэг. Жирэмсний үед кальци дутагдах нь ирээдүйн ээжийн шүд, яс нь хэврэгшиж цаашид шүдний эмгэг, яс сийрэгжих эмгэг эрт үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн заалтын дагуу витамины, эрдэс бодисын комплексийг уух ёстой. Мөн цусан дахь кальцийн хэмжээг тодорхойлох шинжилгээг өгч байх хэрэгтэй.

Гэхдээ кальцийн хоногийн хэмжээг 2000мг –аас хэтрүүлбэл хордлогод орох аюултайг санаж, эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой.

Кальцийн илүүдэл буюу гиперкальцеми нь яс дараах эмгэгийн шинж тэмдэг байж болно, үүнд:

– бамбай булчирхайн анхдагч хэт ажиллагаа

– ясны гэмтэл дагалдуулсан өмөн

– Д амин дэмийн хэт өндөр агуулга

– Бамбай булчирхайн хордлого

– Нугасны сvрье

– Бөөрний архаг дутмагшил

Кальцийн дутмагшил буюу гипокальцеми нь дараах өвчний үед илэрдэг шинж тэмдэг, үүнд:

– рахит

– остеопороз /яс сийрэгжих/

– остеомаляци /яс зөөлрөх/

– бамбай булчирхайн үйл ажиллагаа буурах

– бөөрний архаг дутмагшил

– магнийн дутагдал

– механик шалтгаантай шар, элэгний дутмагшил

– кахекси /сульдах/

Мөн хавдрын эсрэг болон шөрмөс таталтын эсрэг эм бэлдмэл хэрэглэсний нөлөөгөөр кальцийн дутмагшил үүсч болно.

Кальцийн дутагдал нь шөрмөс татах, нойргүйдэх, сэтгэл таагүйтэх г.м. шинэ тэмдгээр илэрнэ.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Натри

Натри (Na, Sodium) нь эсийн гаднах шингэний үндсэн бүрдүүлэгч юм. Натри болон кали нь эсийн гаднах шингэний хэмжээ,  осмотик даралтыг тохируулдаг.

Na нь хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг. Натри нь хэвийн өсөлтөн шаардлагатай, мэдрэлийн эс булчингийн хэвийн ажиллагаанд хэрэгтэй, кальци болон бусад эрдэс бодисыг цусанд уусмал байдлаар хадгалахад хэрэгтэй. Мөн хэт халах, наранд цохиулахаас сэргийлэхэд оролцдог, устөрөгчийн ионуудыг тээвэрлэхэд оролцдог.

Цусан дахь натрийн хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь  136 – 145 ммоль/л байна.

Хоол хүнсээр орж ирж байгаа натри, бие махбодийн доторх натрийн тээвэрлэлт ба бөөр болон хөлсний булчирхайгаар гадагшлах гэсэн үйл явцаас натрийн цусан дахь агуулга хамаарч байдаг.

Натрий нь хүнсний давс, далайн хавч, лууван, үхрийн борц, тархи, бөөр, утсан маханд агуулагддаг. Гэвч цусан дахь натрийн хэмжээг ихэсгэх хялбар боловч багасагх нь хавьгүй хүнд байдаг. Хоол боловсруулах зам, бөөр, бөөрний булчирхай эмгэг, шингэн их хэмжээгээр алдах, шингэний дутагдалд орох зэргийн оношлогоонд цусны сийвэн дэх натрийн хэмжээг тодорхойлох оношлогоог хийдэг.

Сийвэнгийн натрийн хэмжээ ихсэн буюу гипернатриеми нь дараах тохиолдолд үүсдэг, үүнд:

– бие махбодид ус дутагдах

– бөөрний булчирхайн хэт үйл ажиллагаа

– ком, харааны товгорын гажиг

– бөөрний Na хуримтлагдах, чихрийн бус шижингийн vед шээс ялгаралт нэмэгдэх

– натрийн давсны хэмжээ хэт өндөр байх

Мөн зарим төрлийн эм бэлдмэл хэрэглэсний дараа болон хүнсний давс хэтрүүлэн хэрэглэх үед цусан дахь натрийн хэмжээ нэмэгддэг. Иймд утсан болон давсалсан мах, зайдас, кетчуп, гич, хурц сүмс зэргийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа даралт ихтэй хүмүүс хүнсний давсны хэрэглээнд маш анхааралтай хандах хэрэгтэй.

Сийвэн дэх натрийн хэмжээ буурах буюу гипонатриеми нь дараах тохиолдолд ажиглагддаг, үүнд:

– хүнсэнд натрий дутагдах

– хэт хөлрөмтгий үед хөлсөөр, амьсгаадах үед уушгаар, гүйлгэх, бөөлжих үед хоол боловсруулах замаар их хэмжээний шингэн алдах

– шээс хөөлгөх үйлчилгээтэй эмийн тунг хэтрүүлэх

– бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал

– чихрийн шижин

– хаван

– бөөрний дутагдал, нефротик хам шинж

– бөөрний архаг дутмагшил

– элэгний цирроз, элэгний дутмагшил

Зарим төрлийн эм бэлдмэл хэрэглэсний улмаас натрийн хэмжээ багас болно.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Хлор

Хлор (Cl, Chloride) нь эс гаднах шингэн болон ходоодны хүчлийн гол фермент юм.и Хлор нь осмотик даралтыг тогтворжуулах, цусны хүчил шүлтийн баланасыг тохируулах гээд олон янзын чухал үүрэг гүйцэтгэдэг. Хлорын давсны нэгдэл хэлбэрээр хүний биед орж ирдэг. Хлор нь биеийн усны тэнцвэрийг тогтоон барьдаг, шаармагийг биеэ гадагшуулах чанартай г.м.

Бөөрний эмгэг, чихрийн бус шижин, бөөрний булчирхайн гажигийн үеийн оношлогоо, эмчилгээний үр дүнг хянахад цусан дахь хлорын хэмжээг тодорхойлох шнжилгээ өгөх заалтыг эмч өгнө.

Цусны сийвэн дэх хлорын хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь 98 – 107 ммоль/л.

Хлор нь хүнсний давс чидун жимс /олив/-д агуулагддаг. Хлоыг 15 граммаас илүүгээр хэрэглэх үед гаж нөлөө илэрч болзошгүй.

Цусны сийвэн дэх хлорын хэмжээ нь нөхцлийн улмаас нэмэгдэж болно, үүнд:

– усны дутагдалд орох

– бөөрний хурц дутмагшил

– чихрийн бус шижин

– алкалоз /шүлтлэг элемент түүний дотор хлорын агуулга нэмэгдэхтэй холбоотой өвчин/

– бөөрний булчирхайн хэт ажиллагаа

Харин цусан дахь хлорын хэмжээ дутагдах нь ходоод угаах, туулга уух, шингэний хэмжээ ихсэхтйэ холбоотой байж болохын сацуу бие махбодийн үйл ажиллагааны янз бүрийн өөрчлөлтийн үед үүсч болдог, үүнд:

– хэт хөлрөх

– бөөлжүүлэх

– үс, шүд унах

– ацидоз /хлор нь бөөрөөр хэт их хэмжээгээр ялгарахтай холбоотой өвчин/

– шээс хөөлгөх үйлчилгээтэй  эмийн тунг хэтрүүлэх

– бөөрний дутмагшил

– толгойн гэмтэл

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Магни

Магний (Мg, Magnesium) нь олон тооны ферментийн найрлагад ордог бөгөөд эсийн дотор идэвхтэй элемент юм. Мөн эритроцит, булцин, элэг г.м. бусад эд, эрхтэнд агуулагддаг. Магни нь зүрх, мэдрэл болон булчингийн эдийн хэвийн үйл ажиллагаан илүү чухал хэрэгтэй байдаг.

Насанд хүрсэн хүн хоногт 300-400 мг магни хэрэглэж байх ёстой гэж үздэг. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн магнийн хэрэгцээ нь үүнээс хэд дахин өндөр байна.

Магни нь нимбэг /лимон/ грейпфрут, самар, хар ногоон өнгийн хүнсний ногоо, алиманд агуулагддаг. Харин согтууруулах ундаа, шээс хөөлгөх бэлдмэл, жирэмслэлтээс сэргийлэх эм уух зэрэг магни нь шингэхгүй байж болно.

Магнийн цусны плазм дахь хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь насанд хүрэгчдэд  0,65 – 1,05 ммоль/л

Магнийн цусан дахь хэмжээг тодорхойлох шинжилгээг мэдрэлийн гаралтай гажиг, бөөр болон бөөрний булчирайн дутмагшил, зүрхний хэмнэл алдагдал, бамбай булчирайн байдлыг тодорхойлох зэрэг хийдэг.

Цусан дахь магнийн хэмжээ өндөр байх нь дараах өөрчлөлтүүдийн шинж тэмдэг, үүнд:

– шингэний дутагдал

– бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал

– бөөрний дутмагшил

– бөөрний булчирхайн дутмагшил

– миелом

– магнийн бэлдмэлийн тунг хэтрүүлэх

Магний агуулсан бүтээгдэхүүн нь цусан дахь магнийн хэвийн хэмжээг барихад хангалтгүй байх нь бий. Магний дутагдал нь дараах тохиолдолд үүсдэг, үүнд:

– өлсөх, хоолны дэглэм барих зэргээс үүдэлтэйгээр хоол хүнсээр орж ирэх магний дутагдах

– магнийн шингэлт алдагдах

– бамбайн дайвар булчирайн үйл ажиллагааны дутагдал

– бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал

– архаг архинд донтолт

– шижингийн гаралтай ацидоз

– фосфорын дутагдлаас үүдэлтэй хүүхдийн рахит

– удамшлын гаралтай фосфорын дутмагшил

– кальцийн илүүдэл

– бөөрний дутмагшил

– сүү хэт их ялгарах

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Фосфор

Фосфор (Р) нь эсийн доторх фермент юм. Төв мэдрэлийн системийн хэвийн ажиллагаанд зайлшгүй шаардлагатай элемент юм.

Фосфорын нэгдлүүд нь хүний биеийн эс болгонд байдаг бөгөөд физиологийн химийн бараг бүх урвалд оролцдог.

Органик бус элемент фосфор нь хүний биед органик бус фосфатууд, липидүүд, нуклеотидуудын хэлбэрээр хүний биед байдаг.

Хүний бие дэх фосфорын агуулгыг паратгормон, кальцитонин болон Д амин дэм зохицуулж байдаг.

Фосфор нь хүний биед хоол, хүнсээр орж ирдэг бөгөөд загас, мах, өндөх, самар, үр зэрэг агуулагддаг.

Хангалттай хэмжээний кальци, витамин Д байж байж фосфор хэвийн үзүүлэх нөлөө хэвийн байдаг. Кальци ба фосфорын харьцаа нь 2:1 байх ёстой. Төмөр, хөнгөн цагаан, магнийн илүүдэл нь фосфорын үзүүлэх нөлөөг үр дүн багатай болгодог.

Фосфорын цусан дахь хэвийн хэмжээ

Нас    Цусан дахь фосфорын хэмжээ, ммоль/л

2 хүртэлх ойтой  1,45 -2,16

2  – 12 настай  1,45 – 1,78

12 – 60 настай  0,87 – 1,45

60 дээш насны эмэгтэй 0,90 – 1,32

60 дээш насны эрэгтэй 0,74 – 1,2

Насанд хүрсэн хүний фосфорын хоногийн хэрэгцээ нь 800-1200 мг. Жирэмсэн, хөхүүл эхчүүдийн фосфорын хэрэгцээ нь илүү өндөр байдаг.

Яс, бөөр, бамбай булчирхайн дааврын өвчнийг оношлогоонд цусан дахь фосфорын хэмжээг тодорхойлох шинжилгээг хийдэг.

Цусан дахь фосфорын хэмжээ ихсэх нь дараах өөрчлөлтүүдийн  дүнд үүсч болно, үүнд:

– ясны эд гэмтэх

– Д амин дэмий хэт их хэмжээ

– Ясны хугарал эдгэх

– Бамбай булчирхайн дааврын үйл ажиллагааны дутагдал

– Бөөрний архаг болон хурц дутмагшил

– Яс сийрэгжих

– Ацидоз

– Цирроз

Мөн хавдрын эсрэг үйлчилгээтэй эм, бэлдмэл хэрэглэсний дараа фосфорын хэмжээ нэмэгддэг.

Цусан дахь фосфорын хэмжээ нь дараах тохиолдолд багасч болно, үүнд:

– өсөлтийн гормоны дутагдал

– рахит

– пародонтоз

– фосфорын шингээлт алдагдах, гүйлгэх, бөөлжих

– цусан дахь кальцийн хэмжээ ихсэх

– бамбай булчирхайн дайврын хэт ажиллагаа

– тулай

– гиперинсулинеми /чихрийн шижингийн эмчилгээний үед/

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Витамин В12

Витамин В12 (цианокобаламин, кобаламин) орлуулашгүй эрдэсийн элементүүдийг агуулж байдаг амин дэм юм.

Энэ амин дэм нь хүний биед нийлэгждэггүй болохоор хүнсний бүтээгдэхүүн зэргээр зөвхөн гаднаас авах боломжтой.

В12 амин дэмийн хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ  180 – 900 пг/мл

Насанд хүрэгчдийн хоногийн хэрэгцээ нь 3 мкг

В12 амин дэмийн дутагдал нь эрүүл мэндэд ноцтой үр дагавартай В12 –ийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт. Энэ эмгэг нь өндөг, мах, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийдэг хүмүүст өргөн тохиолддог.

В12-ын дутагдлын үед чөмөгний эс, амны хөндий, хэл, хоол боловсруулах замын эсүүдэд өөрчлөлт гарснаар цус төлжих, сэтгэцийн өөрчлөлт, нугас гэмтэх г.м. эмгэг үүсч болзошгүй. Мөн В12-ын дутагдлаас үүдэлтэй цус багадалт нь элэг, бөөрний өвчин, цусны өвчин, хавдрын өвчин, лейкоз үүсгэж болзошгүй.

В12 амин дэмийн цусан дахь хэмжээ багасах нь дараах эмгэгийн шинж тэмдэг байж болно, үүнд:

– В12 амин дэмийн шингэлт, тээвэрлэлт, задрал алдагдсан

– Архинд донтолт

– Ходоод тайрах, нарийн гэдэс тайрах

– Нарийн гэдэсний архаг үрэвслэлт өвчин, гажиг.

– Альцгеймерийн өвчин

– Фолийн хүчлийн дутагдал

В12 амин дэмийн илүүдэл нь дараах тохиолдолд ажиглагддаг, үүнд:

– элэгний эмгэгүүд

– хурц лейкоз

– хорт хавдар элгэнд үсэрхийлэх

– бөөрний архаг дутмагшил

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Фолийн хүчил

Фолийн хүчил нь (Folic Acid, фолацин) В-ийн бүлгийн усанд уусдаг амин дэм.

Фолийн хүчлийн хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь 3 – 17 нг/мл

Насанд хүрэгчдийн хоногийн хэрэгцээ нь 400 мкг. Жирэмсний үед энэ хэрэгцээ нь 800 мкг болтол нэмэддэг.

Фолийн хүчлийн эх үүсвэр нь гэдэсний бичил биетүүд.

Фолийн хүчил нь ногоон өнгөтэй хүсний ногоонд ихээр агуулагддаг. Ийм ч учраас латин хэлний фолиум буюу навч гэсэн үгнээс нэрээ авчээ.

Цусан дахь фолийн хүчлийн хэмжээ дутагдалтай байх нь дараах өөрчлөлтүүдийн шинж тэмдэг байдаг.

– хоол, тэжээлийн дутагдал

– фолийн хүчлийн шингэлт алдагдах /ходоод, гэдсийг тайруулсны дараа/

– В12 амин дэмийн дутагдал

– Архинд донтох

– Халуурал

– Гемолитик анеми

– Хорт хавдар

– Хүүхдийн бамбай булчирхайн хэт ажиллагаа

– Элэгний эмгэг

– Анорекси

Мөн аспирин, бисептол, эстроген г.м. эм бэлдмэлүүд нь фолийн хүчлийн хэмжээг бууруулдаг.

Зөвхөн ургамлын гаралтай хүсний бүтээгдэхүүн хоолондоо хэрэглэх, нарийн гэдэний эмгэгийн үед фолийн хүчлийн хэмжээ ихэсдэг.

cr: @103.mn

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал