Цөсний үйл ажиллагааны хямрал гэж юу вэ?

Цөсний үйл ажиллагааны хямрал гэж юу вэ?
Цөс нь элгэнд боловсордог өвөрмөц шингэн бөгөөд өөх тосны шингэцийг сайжруулах, гэдсээр хоол дамжин өнгөрөх явцыг идэвжүүлэх үүрэгтэй. Цөс нь гэдсэнд орохын өмнө нэлээд ээдрээтэй зам туулдаг. Эхлээд элэгнээс элэгний цоргонд ялгаран, тэндээсээ цөсний ерөнхий цоргонд орж тэндээсээ цөсний хүүдий рүү хүүдийт цоргоор дамжин ордог.
Цөсний ерөнхий цоргоны 12 хуруу гэдэстэй нийлэх хэсгийг Фатерийн хөлөг гэж нэрлэдэг. Тэнд цөсийг гэдсэнд орох үйл ажиллагааг зохицуулж байдаг Оддын хуниас нэртэй өвөрмөц булчин байдаг.
Ерөнхий
Цөсний замын хямрал гэдэг нь цөсний хүүдийн болон түүний цоргоны агшилтын алдагдал, Оддын хуниасны ажиллагаанд гарсан алдаанаас болж цөс ялгаруулалтанд асуудал үүсдэг өвчлөл. Статистик мэдээнээс үзвэл цөсний замын хямралаар ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг аж. Цөсний зам -ын агших үйл ажиллагаа ихсэх (ихсэх хөдөлгөөний хямрал) нь ихэвчлэн залуу насанд тохиолддог бол сулрах нь (багасах хөдөлгөөөний хямрал) 40 дээш насны сэтгэцийн тогворгүй байдалтай хүмүүст тохиолддог.
Шалтгаан
Өвчин үүсэхэд дараах зүйлс нөлөөлдөг гэж үздэг.
Үүнд:
Зохисгүй хооллолт (хурц, өөх тос ихтэй хоол, хооллолтын хоорондох завсарлага их байх г.м.),
Ходоод гэдэсний замын өвчин (ходоодны үрэвсэл, ходоод 12 нугаламт гэдэсний шархлаа, нойр булчирхайн үрэвсэл),
Дааврын хямрал,Цэвэршилт.Шимэгч хорхой.Харшил.Мэдрэлийн ядаргаа, стресс.
Явц
Цөсний гэдсэнд орох үйл ажиллагааны хямрал нь хоол боловсруулах үйл ажиллагааны хямралд хүргэдэг. Цөс гэдэс рүү чөлөөтэй орж чадахгүй тохиолдолд цөсний цоргоны даралт ихсэх бөгөөд нь энэ нь баруун хавирганы нумаар өвдөлт өгнө. Цөсний замын үйл ажиллагааны хямрал нь ээлжилсэн хурцдал ба сайжралаас тогтдог. Энэ нь яваандаа цөсний хүүдий ба цооргонд үрэвсэл, эсвэл чулуу үүсэхэд хүргэж мэднэ.
Шинж тэмдэг
Хэрэв өглөөгүүр ам гашуу оргих, сэтгэл санаагаар унах, чадал доройтох нь цөсний замын үйл ажиллагааны алдагдалтай холбоотой байж тун магадгүй юм. Үүний дээр нь түрхэн зуур сандарч тэвдэх, хурц салат идэх зэрэг ялихгүй цочрооны дараа баруун хавирганы нуман доогуур мэнэрч битүү өвдөх, эсвэл хүчтэй хатгуулсан өвдөлт мэдрэгдэж байгаа бол ходоод гэдэсний эмч дээр яаралтай очиж үзүүлэх хэрэгтэй. Цөсний замын үйл ажиллагааны хямрал үүссэн гэх магадлал 70% байна. Эдгээрээс гадна хоолны дуршил буурах, бэлгийн дур муудах, сарын тэмдгийн мөчлөг (эмэгтэйд) алдагдах зэрэг шинж давхар ажиглагдаж болно.
Оношлогоо
Зөв оношлохын тулд зовиур шаналгааг сонсоод нэмэлт шинжилгээ хийх хэрэгтэй болно.
• Цусны биохимийн шинжилгээ.
Илэрхий хурцдалын үед элэгний ферментүүд ихсэнэ (шүлтлэг фосфатаза болон бусад).
• Элэг цөсийг чанд авиагаар харах нь цөсний хүүдий ба түүний цоргоны байдалд дүгнэлт өгч, чулуу бий эсэхийг тодорхойлно.
• Арван хоёр нугалам гэдсэнд хаймсуур тавих шинжилгээг ходоодны зондын тусламжтайгаар хийж цөсийг шинжилнэ. Энэ ажилбарыг эмчилгээний зорилгоор хийж цөс зогсонгоших үед цөс ялгаруулах замыг угаана.
• Тусгай бэлдмэл ашиглах сорил. Цөсний боловсролтыг түргэсгэдэг эмийн бодисыг (жишээ нь: секретин) тарина. Хэрэв өвчин байвал цөс гэдэс рүү ялгарахгүй, цөсний хүүдий ба цоргонд хуримтлагдана. Өргөссөн цорго ба томорсон цөсний хүүдийг чанд авиагаар харж оношлоно.
Эмчилгээ
Цөсний замын үйл ажиллагааны хямралын өвчний үед эхний ээлжинд сувиллын хоолны дэглэм барих хэрэгтэй. Өөх тос багатай, хурц биш хоолыг бага иднэ. өвчин намдаахад но-шпа тусална.
Харин цөс хөөх эм (сорбит, магнийн сульфат, аллохол, хологон), эмийн ургамал (эрдэн шиш, нохойн хошуу зэрэг) өгөөд хэрэггүй. Дээр дурдсан зүйлс тус болоогүй тохиолдолд зонд ашиглан цөсний замыг угаана.
Урьдчилан сэргийлэлт
Хоолны дэглэм сахиж, хоолыг зохицуулан идэж бай (өдөрт 4-өөс цөөнгүй).
Биеийн хүчний ба сэтгэцийн хэт ачааллас зайлсхийх

Хоол боловсруулах замын өвчин эмгэгийг цаг тухайд нь гүйцэд эмчлүүлж байх.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал