Шалыг хийсэн материалынх нь хувьд дараах байдлаар ангилдаг.
-Банзан
-Царсан буюу зүймэл модон (паркет)
-Хулдаасан
-Бетонон
-Асбольтан
-Керамик хавтанцар (плита)
-Ксилолитын шал (цутгамал-мозайкан шал)

Банзан шал:
29мм ба 37мм зузаантай хажуудаа ховилтой банзаар хийдэг. Давуу болон сул талуудтай. Өнгө үзэмж сайтай, дулаан шалны төрөлд багтдаг, харьцангуй зөөлөн. Сул тал нь дуу шингээлт муу, температур болон ус чийг, гал тэсвэрлэлт муу, ашиглалтын үеийн зардал ихтэй, угсрахад хөдөлмөр зарцуулалт ихтэй байдаг.

Царсан буюу зүймэл модон (паркет) шал:
Энэ төрлийн шалыг ихэвчлэн царс, агч мод, яшил зэрэг хатуу модоор хийдэг байсан ч өнөө үед модны үртэс, нийлэг материалаар хийдэг болсон. Паркетан шал нь өнгө үзэмжтэй, механик үйлчлэлд тэсвэртэй, ашиглалтын үеийн хугацааны зардал бага ч ус чийгэнд тэсвэр муутай, температур тэсвэрлэлт муу (түлэгдэх, шатах) сул талтай.

Хулдаасан шал:
Хулдаасан шалны ажилд олон нэр төрлийн нийлэг материалыг хэрэглэдэг боловч хамгийн өргөн хэрэглэдэг нь линолеум шал юм. Энэ төрлийн шал нь хуйлмал ба хуудас хэлбэртэй бах бөгөөд ихэвчлэн бетон болон модон гадаргуу, плитан дээр шууд нааж хэрэглэнэ. Хулдаасан наамал шалыг сүүлийн жилүүдэд өргөн хэрэглэдэг болоод байгаа. Давуу талуудаас дурьдьвал арчиж цэвэрлэхэд хялбар, ус чийгэнд тэсвэртэй, хөдөлмөо зарцуулалт бага, өнгөлөг үзэмжтэй болдог хэдий ч хальтаргаа гулгаа үүсэх магадлал өндөр, халуун тэсварлэлт муу зэрэг сул талуудтай.

Мозайкан шал:
Ийм шалыг олон нийтийн газар хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг. Учир нь үрэлтэд тэсвэртэй, удаан эдэлгээтэй, бат бөх чанартай, ус чийгний тэсвэрлэлт сайтай. Энэ төрлийн шал нь нэг төрлийн өнгөтэй, олон төрлийн өнгөтэй гэж 2 янз байдаг. Ийм шалыг урьдчилан бэлтгэсэн суурин дээр шууд цутгаж хийдэг. Үүнээс гадна барилгын материалын цар хүрээ өргөжиж байгаатай холбоотой олон төрлийн өнгөтэй хийгддэг болсон. Өнгөлгөөний чанараас шалтгаалан гадаргуу ямар байх нь тодорхойлогдддог. Амины орон сууцанд хэрэглэхэд тохиромжгүй. Учир нь дуу чимээ ихтэй, өртөг өндөртэй, хүйтэн шал юм. Авто граж, автозасвар, үзэсгэлэнгийн танхим зэрэг олон нийтийн барилгад ашиглахад тохиромжтой. Мозайкан шалыг зөвхөн шал гэдэг утгаар нь бус хана, гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглаж болно.

Керамик хавтан буюу плитан шал:
Шаварыг өндөр температурт шатаан пааландаж өнгөлөн энэхүү шалны материал бий болдог. Ийм шалыг ердийн элс цементэн зуурмаг, битум, тусгай зориулалтын цавуу зэргээр наана. Шалыг хавтанцраар нааж өнгөлөхөд юуны өмнө наах талбайн гадаргуу бүх чиглэлд шалгаж тэгшлэж засах хэрэгтэй байдаг. Энэ төрлийн шалны давуу тал нь ус чийгэнд тэсвэртэй, угааж арчихад хялбар, механик хүчний үйлчлэлд тэсвэртэй, бат бөх, удаан эдэлгээтэй, ашиглалтын үеийн зардал бага байдаг. Хүйтэн, хатуу, дуу чимээ ихтэй, хальтаргаа гулгаа их зэрэг сул талтай. Энэхүү шалыг амины орон сууц болон орон сууцанд ариун цэврийн өрөөг шаллахад тохиромжтой ба олон нийтийн барилгад хэрэглэвэл тохиромжтой.

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал