Шинэ жилийн гоёл

Шинэ жилийн “гоёл”-оо өмссөн хотууд

Хүн бүрийн удаан хугацааны турш хүлээсэн Зул сар, Шинэ жилийн баяр удахгүй болно. Энэ гайхамшигтай баяруудыг хүн бүр итгэл, догдлол, баяр баясал дүүрэн хүлээсээр. Шинэ жилийн баярыг гоёмсог гэрлэн чимэглэл, гацуур мод, өнгө өнгийн бөмбөлөгөн чимэглүүлэдгүйгээр төсөөлөх аргагүй юм.

Гэрлэн чимэглэлээ асаасан, өндөр сүрлэг гацуурын дэргэдүүр өнгөрөх хүүхэд багачууд байтугай томчууд хүртэл нүд унагаж сэтгэл сэргэмээр гоёхон. Дэлхийн улс орнууд шинэ жилийн баярт зориулан, хотынхоо гудамж талбай, дэлгүүрүүдийг хэрхэн чимэглэснийг сонирхоцгооё.

Австри улс, Вена хот. Хофбургийн шилтгээний шинэ жилийн нүсэр наадмаар Вена алдартай. Австрийн нийслэл, хамгийн том хот нь болох Венад арваннэгдүгээр сараас эхлээд л үлгэр домгийн өнгө төрх цогцолж эхэлдэг. Шинэ жилийн дэлгүүрүүдийн тансаг бараа, бэлэг дурсгалын бүтээлүүд, хоол хүнс нь дэлхийн өөр хаана ч байхгүй.Австри улс, Вена хот. Хофбургийн шилтгээний шинэ жилийн нүсэр наадмаар Вена алдартай. Австрийн нийслэл, хамгийн том хот нь болох Венад арваннэгдүгээр сараас эхлээд л үлгэр домгийн өнгө төрх цогцолж эхэлдэг. Шинэ жилийн дэлгүүрүүдийн тансаг бараа, бэлэг дурсгалын бүтээлүүд, хоол хүнс нь дэлхийн өөр хаана ч байхгүй.

Чех улс, Прага хот. ”Алтан Прага” гэж энэ хотыг зүгээр ч нэг нэрлээгүй юм. Төв Европын хамгийн үзэсгэлэнтэй бас аядуу тайван хот болох Прага хотоос жилийн дөрвөн улиралд жуулчдын хөл татрахгүй. Чех улс, Прага хот. ”Алтан Прага” гэж энэ хотыг зүгээр ч нэг нэрлээгүй юм. Төв Европын хамгийн үзэсгэлэнтэй бас аядуу тайван хот болох Прага хотоос жилийн дөрвөн улиралд жуулчдын хөл татрахгүй.

АНУ, Нью-Йорк хот. Нью-Йорк хотын төвд жил бүр гацуур мод засдаг уламжлал 1933 оноос эхэлсэн түүхтэй. Жил бүр тухайн гацуур модыг чимэглэж дууссаны дараагаар гэрлийг нь асаах арга хэмжээ явагддаг. АНУ, Нью-Йорк хот. Нью-Йорк хотын төвд жил бүр гацуур мод засдаг уламжлал 1933 оноос эхэлсэн түүхтэй. Жил бүр тухайн гацуур модыг чимэглэж дууссаны дараагаар гэрлийг нь асаах арга хэмжээ явагддаг.

Их Британи, Лондон хот. Үдэшлэг цэнгээнээрээ алдартай Англичууд шинэ жилийг ээлж дараалан үргэлжлэх цэнгүүн, тоглоом наадам, уралдаан тэмцээнээр дүүрэн өнгөрүүлдэг. Гудамж талбай нь ч хараа булаам гэрэл чимэглэлээр баян.Их Британи, Лондон хот. Үдэшлэг цэнгээнээрээ алдартай Англичууд шинэ жилийг ээлж дараалан үргэлжлэх цэнгүүн, тоглоом наадам, уралдаан тэмцээнээр дүүрэн өнгөрүүлдэг. Гудамж талбай нь ч хараа булаам гэрэл чимэглэлээр баян.

ОХУ, Москва хот. Оросуудыг шинэ жилийг жинхэнэ утгаар нь тэмдэглэдэг гэлцдэг. Оросын шинэ жилийг оливье салат, бэрсүүт жүрж болон “Ирония судьбы, или с легким паром” кино зэрэггүйгээр төсөөлөхийн аргагүй. ОХУ, Москва хот. Оросуудыг шинэ жилийг жинхэнэ утгаар нь тэмдэглэдэг гэлцдэг. Оросын шинэ жилийг оливье салат, бэрсүүт жүрж болон “Ирония судьбы, или с легким паром” кино зэрэггүйгээр төсөөлөхийн аргагүй.

Франц улс, Парис хот. Хайрын хот гэгддэг Парис зул сарын гэрлэн чимэглэлээ асаалаа. Лондон хот шинэ жилээр улам ч онцгой өнгө төрхтэй болдог. Шинэ жилийн баярт зориулсан дэлгүүр хоршоо, сүрлэг гацуур мод, мөсөн хотхон, морин тэрэгтэй үзүүлбэр гээд л энд үзэж сонирхох зүйл мундахгүй.Франц улс, Парис хот. Хайрын хот гэгддэг Парис зул сарын гэрлэн чимэглэлээ асаалаа. Лондон хот шинэ жилээр улам ч онцгой өнгө төрхтэй болдог. Шинэ жилийн баярт зориулсан дэлгүүр хоршоо, сүрлэг гацуур мод, мөсөн хотхон, морин тэрэгтэй үзүүлбэр гээд л энд үзэж сонирхох зүйл мундахгүй.

Герман, Берлин хот. Берлиний хөшөө дурсгал, гэрэл чимэглэл нь давтагдашгүй онцгой төдийгүй зул сард зориулан 200 гаруй дэлгүүр ажилладаг.Герман, Берлин хот. Берлиний хөшөө дурсгал, гэрэл чимэглэл нь давтагдашгүй онцгой төдийгүй зул сард зориулан 200 гаруй дэлгүүр ажилладаг.

Нидерланд улс, Амстердам хот. Энэ хот шинэ оноо төлөвлөдөггүй хүмүүст яг таарна. Амстердам хотод болж буй баяр нь өөрөө л ундраад байдаг. Зарим газар ёслолын буудлага хийдэгч тэнд баяр цэнгээн өөрөө урсдаг уламжлалтай.Нидерланд улс, Амстердам хот. Энэ хот шинэ оноо төлөвлөдөггүй хүмүүст яг таарна. Амстердам хотод болж буй баяр нь өөрөө л ундраад байдаг. Зарим газар ёслолын буудлага хийдэгч тэнд баяр цэнгээн өөрөө урсдаг уламжлалтай.

Бельги улс, Брюссель хот. Дэлхий ертөнцийн бас нэгэн чимэг болсон Брюссель хот шинэ жилээр сая сая гэрлэн чимэглэл дэлгэж, дуу хуур болцгоон жинхэнэ баярын уур амьсгалыг бүрдүүлдэг байна.Бельги улс, Брюссель хот. Дэлхий ертөнцийн бас нэгэн чимэг болсон Брюссель хот шинэ жилээр сая сая гэрлэн чимэглэл дэлгэж, дуу хуур болцгоон жинхэнэ баярын уур амьсгалыг бүрдүүлдэг байна.

Дани улс, Копенгаген хот. Энэ орон ердөө таван сая хүн амтай, ганц том хоттой. Копенгагенд 800 мянга орчим хүн амьдардаг. Гэвч Дани оронд байсгээд л дэлхийн хэмжээ­ний том үйл явдлууд болж байд­гаараа алдаршсан. Түүнээс гадна энэ үндэстэн байнга нэг шинэ үйл хэрэг бүтээж байдаг тул жуулчдын заавал очиж үзэх газрын нэгт багтжээ. Дани улс, Копенгаген хот. Энэ орон ердөө таван сая хүн амтай, ганц том хоттой. Копенгагенд 800 мянга орчим хүн амьдардаг. Гэвч Дани оронд байсгээд л дэлхийн хэмжээ­ний том үйл явдлууд болж байд­гаараа алдаршсан. Түүнээс гадна энэ үндэстэн байнга нэг шинэ үйл хэрэг бүтээж байдаг тул жуулчдын заавал очиж үзэх газрын нэгт багтжээ.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал