Шинэ жилийн тухай таны мэдэх ёстой бүх зүйлс А-Я

  • А БОЛ АНАНАСТАЙ ТАХИА
    Шинэ жилийн зоогийн газрын ширээг ананастай тахиагүйгээр төсөөлөхийн аргагүй, тийм ээ. Ресторан бүрийн урдаа барьдаг, байгууллага болгоны шинэ жилийн ширээн дээр байдаг уламжлалт хоолны цэс. Жил бүр л сошиал шүүмжлэгч, хоржоонтой нөхдийн хэл амны бай болдог, хийсэн гэмгүй ананастай тахиа олон жил баярын цэнгүүнд өрсөлдөгчгүй явж ирсэн билээ. Энэ жил хэдэн ананастай тахиа зооглосноо бидэнтэй хуваалцаарай.
  • Б БОЛ БАЯРЫН ШИРЭЭ
    Шинэ жилийг өнгө алагласан, амттай шимттэй хоолоор дүүрэн баярын ширээгүйгээр төсөөлөхийн аргагүй. Халуун ам бүлээрээ цуглаад өдөржин баярын ширээн дээрх зоогоо бэлдсэн ч бөөндөө сууж идэхээсээ өмнө цадчихдаг тийм нэг бичигдээгүй хууль шинэ жилээр үйлчилнэ. Гэсэн ч гэрийн ахлах тогоочийн гараа гарган бэлтгэсэн, бүрэн бүрэлдэхүүнээрээ зооглосон гүнцэг хамгийн амттай нь. Энэ жил та ямар хоол туршиж үзэх гэж байна даа?
  • В БОЛ ВАЛЬС
    Магадгүй шинэ жилийн хамгийн тансаг, хамгийн үзэсгэлэнтэй хэсэг нь вальс байж мэднэ. Өнгө алагласан гоёлын даашинз, инээд цацруулсан дулаан уур амьсгал, бүжих хосуудын итгэлтэй харц вальсыг төгс болгоно.
  • Г БОЛ ГЭРТЭЭ ГАНЦААРАА
    Та мэдэх үү?: 1990 онд анх дэлгэцнээ гарсан “Гэртээ ганцаараа” нь 2017 оныг хүртэл 27 жилийн турш инээдмийн киноны төрөлд жилд олсон ашгаараа тэргүүлжээ.
  • Д БОЛ ДУЛААН БЭЛЭГ
    Ямар ч сэтгэл хөдөлгөм үйл явдлыг амтат шоколадгүйгээр төсөөлөхийн аргагүй. Жаран жилийн тэртээ Бельги улсын шоколад үйлдвэрлэгч Guy Foubert хайрт бүсгүй Liliane-тайгаа гэр бүл болсноор өөрсдийн нэрийн “Guylian” шоколадыг бий болгожээ. Мөнхийн хайрын гэрч Guylian брэнд удалгүй алдарт далайн морь хэлбэртэй шоколадаа үйлдвэрлэсэн нь өдгөө дэлхий дахинаа шоколадны эх орон Бельги улсын нэрийн хуудас болох амттаны нэг болсон билээ.
  • Е БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
    Он солигдох мөчид ерөнхийлөгчийнхөө мэндчилгээг сонсож, өнгөрсөн жилийн ололт амжилтаа хэлэлцэж, ирэх жилийн төлөвлөгөөгөө хуваалцдаг сайхан уламжлал бидэнд бий. Дараа нь төрийн дууллаа сонсоод, шампанскаа задалж, бие биедээ амжилт хүсэх шиг гайхалтай агшин тийм ч их биш байх.
  • Ё БОЛ ЁОЛК
    Айл бүрийн хойморт торойх ногоон гацуур, төрөл бүрийн тоглоомууд, гэрэл цацруулсан чимэглэлүүд шинэ жилийн уур амьсгалыг шууд л танд бэлэглэнэ. Айлд орохдоо бэлэн мөнгөгүй орох гэж байгаа биш биз? Байз, яг одоо зогсоод АТМ ор. Зочлох айлынхаа ёолкон дээр мөнгө тавилгүй гарвал алдас болно шүү. Уламжлал шүү дээ
  • Ж БОЛ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ
    Аз жаргал цацруулсан жаргалтай гэр бүлийн цуглаан шинэ жилийн баярын хамгийн тодхон дурсамж болж хоцордог. Гуниг гомдол, бухимдал харууслаа орхиж, зөвхөн баяр хөөр, итгэл найдварын талаар ярилцах халуун яриа биднийг үргэлж тэтгэн байдаг билээ. Өвөө эмээ, ээж аав, найз нөхөд дээрээ очоод бэлэг аваад буцах бас л урамтай даа. Энэ жил бид жаргалтай гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан, Q Education Group-ээс эрхлэн гаргасан “EQ KiddyZ” багц номыг санал болгож байна. Орчин цагт тун чухалд тавигдаж буй EQ-ийн чадваруудыг хүүхдэд сонирхолтой хэлбэрээр ойлгуулах таван багц ном томчууд биднийг ч дурлуулж мэдэх өхөөрдөм дүрслэл, үлгэр, дасгал ажлуудтай юм билээ.
  • З БОЛ ЗОРИЛГО, ЗОРИЛТ
    “Шинэ он, шинэ би”. Шинэ оныг эрчтэй эхлүүлэхээр бэлдэж байгаа сая сая хүмүүсийн нэг нь та мөн биз? Бүх зүйл бүтэх мэт мэдрэмжийг өгдөг шинэ оны эхний өдрөөс хамтдаа хичээцгээе.
  • И БОЛ ИНСТАГРАМ СТОРИ
    Орой бүр сошиал ертөнцийг энд тэндхийн шинэ жилийн стори, зургууд бүрэн эзлэх болсон нь зарим хүнд баярын “настри” оруулж байгаа гэнэ шүү. Бараг хэн хаана баярлаж байгаа, ямар хөтөлбөртэй байгаа, хэн дуулж байгаа зэргийг ч тааж болох мэт.
  • Й БОЛ ЙОО…
    Йоо ямар гоё юм бэ.. Йоо ийм бэлэг өгнө гэж бодсонгүй. Йоо палааж таарахгүй байна. Йооо дотор эвгүй болчлоо. Йооо үнэн тасархай.. Йоо Йоооо… Шинэ жил дөхөөд, энэ мэт уулга алдалтыг бид өдөр тутам л сонсож байна даа
  • К БОЛ КАРАОКЕ АЖИЛЛАГАА
    Шинэ жилийн цэнгүүний дараа үргэлжлүүлэх эрч хүчтэй үлдсэн “шонхрууд”-ын хамгийн эхний хувилбар бол караоке. Дуулах нь дуулж, ярих нь ярьж, бүжих нь бүжээд элдэв хөтөлбөр, зураг авалт, хөтлөгчийн шахаагүйгээр чөлөөтэй хөгжилдөх боломжтой байдаг учраас л тэр шүү дээ.
  • Л БОЛ ЛИФТЭНД ГАЦАХ
    Шинэ оныг гэр бүлтэйгээ хамтдаа угтах нь энэ баярын хамгийн гол утга учир билээ. Он гарах тэр л агшинд зам дээр түгжрэх, лифтэнд гацах гэх мэт өөрөөс шалтгаалахгүй, гэнэтийн саад тохиож, шинэ оноо гэртээ гаргаж чадаагүй бүтэлгүй ч гэх үү, хөгжилтэй ч гэх үү тохиолдлууд цөөнгүй байдаг. Иймд шинэ жилийн үеэр цагаа маш сайн төлөвлөөрэй.
  • М БОЛ МОНИТА
    Бүх л хүн монитагаа мэдрэмжтэй, бүтээлч байгаасай гэж хүсдэг
  • Н БОЛ НИЙСЛЭЛ САЛАТ
    Салат бэлэн бол баяр бэлэн л гэсэн үг. Шинэ жил, Цагаан сар гээд монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг баяр ёслолын хамгийн тэргүүн эгнээнд “заларч”, түмэн олны гэдсийг цатгадаг буянтай хүнс бол яах аргагүй нийслэл салат шүү дээ. Он гарахын өмнөх өдрүүдэд айл бүрийн гал тогоонд хэчнээн сая төмс “нүцгэрдгийг” бид таашгүй. Гэр бүлийн бүх гишүүний оролцсон, тэргүүн тогоочоор удирдуулсан баг гал тогооны өрөөнд бужигнах ч хөөрхөн шүү
  • О БОЛ ОРГИЛУУН ДАРС
    Баярын ширээний гол чимэг оргилуун дарсны тухай бяцхан түүх өгүүлье. Есөн зуун жилийн тэртээгээс амтат усан үзмийн дарсны үйлдвэрлэл эрхэлсэн Maison Mumm-ын гэр бүл 1827 оноос оргилуун дарсны эх нутаг болох Францын “Шампанск” мужид нэгэн дээд зэрэглэлийн чамин амт бүхий дарсыг анхлан бий болгож, өөрсдийн нэрээр нэрлэжээ.
  • Ө БОЛ ӨВЛИЙН ӨВГӨН
    Шинэ жилийн баярын гол бэлгэ тэмдгүүдийн нэг бол яалт ч үгүй өвлийн өвгөн билээ. Хүн бүрд бэлэг бэлдэж, баяр баяслыг түгээж явдаг тэрээр улс орон бүрд өөр өөрийн онцлогтойгоор нутагшсан байдаг. Ер нь өвлийн өвгөнөөс бэлэг хүлээж өсөөгүй хүн манай Монголд лавтайяа байхгүй байх аа даа.
  • П БОЛ ПАЛААЖ
    Эмэгтэйчүүдийн хувцас загварын амин сүнс болсон даашинзны тренд хэдэн зууны турш газар шүргэсэн уртаас өвдөс шүргэсэн богино болтлоо хэчнээн удаа өөрчлөгдсөн гэж санана. Аль ч шинэ жилийн баярын цэнгүүнээс дэлхийн түүх, соёлыг илтгэх чиг хандлагыг тольдож болно гээд бодоод үз. Ганц даавуу тэргүүтнээс ийм их дата мэдээлэл цуглуулж болно гэдэг гайхалтай шүү.
  • Р БОЛ РОМАНТИК
    Хамгийн романтик баяр юу вэ? Валентиныг март. Төрсөн өдрийг алгас. Ойн баяр ч биш. Энэ бол зул сар. Зарим оронд зул сарын үдэш бие биедээ хайраа илчилж, хамтдаа шарсан тахиа иддэг уламжлал ч байна. Энэ жил хэн нэгэнд сэтгэлээ илчлэхийг төлөвлөж байвал яг одоо төгс цаг нь шүү, найз аа.
  • С БОЛ САНХҮҮГИЙН ХЯМРАЛ
    Хөөрч догдолж, баярлаж цэнгэх юутай сайхан. Даанч түүнийг дагаад зардал ундарч, санхүүгийн хямрал нүүрлэдэг нь харамсалтай. Энэ жилийн баярын улирлаар санхүүгийн сахилга баттай байж, хоосон карт, дийлж барахгүй өртэй өнгөрүүлэхгүй байхыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Шинэ жилийн дараа өөр олон баяр шил шилээ даран хүлээж байгааг мартаж болохгүй шүү!
  • Т БОЛ ТӨЛӨВЛӨГЧ ДЭВТЭР
    1 сарын 1 болохоор л шинэ төлөвлөгч дэвтэр нээдэг хүмүүсийн нэг нь би байна өө. Төлөвлөгч дэвтэр биднийг хийж буй ажлаа цэгнэж, илүү цэгцтэй, илүү бүтээмжтэй байхад тусалдаг.
  • У БОЛ УЛААН ӨНГӨ
    Улаан өнгө бол шинэ жилийн үндсэн өнгө. Олон улсад дараах кодууд шинэ жилийн улаан өнгийг төлөөлдөг гэж үздэг гэнэ
  • Ү БОЛ ҮДЭШЛЭГ
    Хүмүүс шинэ жилийн үдэшлэгт зориулж хувийн бэлтгэлээ тусгайлан хангадаг. Ялангуяа охид эмэгтэйчүүдийн хувьд даашинз, нүүрний будаг, үс засалт гээд л шаардлагатай зүйлс олон бий. Тэгвэл танд өнө эртний туршлагатай, итгэл даасан бренд болох Nivea арьс арчилгааны багцыг санал болгож байна. Хайртай дотнын хүндээ бэлэглэх хамгийн тохиромжтой, бас баталгаатай бэлэг.
  • Ф БОЛ ФИТНЕСТ ЯВНА ДАА
    Шинэ жилийн өмнө формондоо орох гэж фитнесийг зоригчдын арми. Шинэ жилийн дараа “шинэ би”-ээ бүтээх гэж фитнест тэмүүлэгчдийн бүлгэм. Ерөөс шинэ жилийн үеэр фитнесүүд хүмүүсээр дүүрч, баахан идэвхтэй хичээллэгсэдтэй болно. Фитнест явна аа гэж олон “жил” ярьж байгаа хамсаатнуудад зөвлөхөд яг одоо л эхлэх ёстой юм шүү 🙂
  • Х БОЛ ХАЙР
    Хайраар бэлдсэн баярын ширээ, хайр дүүрэн бэлэг, хайраар бялхсан гэр бүл. Ерөөсөө хайр бол бидний сэтгэлээс урган гардаг, бие биедээ өгч буй хамгийн нандин бэлэг билээ. Үүнгүйгээр шинэ жилийг төсөөлшгүй. Шинэ жилийн баяр өөрөө хайрын баяр билээ…
  • Ц БОЛ ЦАС
    Цасан хүн, цасан охин гээд зүгээр л цас өөрөө бидэнд шинэ жилийг дагуулсаар ирдэг мэт. Гадаа цасгүй байхад яаж шинэ жилээ тэмдэглэдэг юм бол доо гэж зарим “дулаан” газар амьдардаг найзуудаа өрөвддөг л юм
  • Ч БОЛ ЧИМЭГЛЭЛ
    Шинэ жил, зул сар буюу цаг хугацааны нэгэн мөчлөгийг элээж, шинэ үеийг эхлүүлж буй энэ л баярыг хүн бүр, улс орон бүр өөр өөрийн соёл, онцлогийг шингээн ойр орчноо чимэглэж, дулаан уур амьсгалыг бий болгодог. Чимэглэл, деталиудын ачаар бид шинэ жилийг илүү дурсамжтай, мартагдашгүй өнгөрүүлдэг билээ. Энэ жил ямар шинэ зүйлс чимэглэлдээ туршсанаа бидэнтэй хуваалцвал ихэд баярлана шүү 🙂
  • Ш БОЛ ШИРХЭГЛЭН БУДРАХ…
    Ширхэглэн будрах… Магадгүй хамгийн богино онигоо, меме, хошин ярианы сэдэв байх. Энэ жил найзууддаа, хайртай дотнын хүмүүстээ мэндчилгээ илгээхдээ илүү бүтээлч байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна 🙂
  • Щ БОЛ ЩЕЛКУНЧИК
    Шинэ жилийн хамгийн алдартай бэлгэ тэмдгүүдийн нэг бол “Щелкунчик” буюу “Цөмөөхэй”. Болхи төрх, бүдүүлэгдүү хөдөлгөөн нь жаахан байхад зүүдэнд орчих юм шиг санагдуулдаг байсныг саналаа. “Цөмөөхэй” балет бол таны юу сонирхдог, таашаадгаас үл хамааран заавал үзэх сонгодог бүтээл юм шүү.
  • Э БОЛ ЭРҮҮЛ МЭНД
    Яаж ч хөөрсөн, яаж ч баярласан эрүүл мэнд бол хамгаас эрхэм зүйл гэдгийг мартаж болохгүй. Өвөл дуусах болоогүй, амралт хязгаартайг сана. Хальтарч унах вий, шартаж балрах вий. Ирэх жилдээ бүгдээрээ эрүүл л байцгаая гэж тохирох уу?
  • Ю БОЛ ЮУ БОЛООД ӨНГӨРӨВ ӨӨ?
    Шинэ жил зарим тохиолдолд хүмүүсийг бүр “эморуулж” орхидог. Учир гэвээс он бүрийн төгсгөлд нэг асуудал хөндөгддөг нь “Чи энэ жил юу хийж бүтээв дээ?”, “Ер нь энэ жил юу болоод өнгөрөв?” гэдэг асуулт. Өдөр тутмын завгүй амьдрал, ар араасаа дараалан жагссан хийх ёстой ажлууд бидний амьдралаа том зургаар нь харах нүдийг хааж байдаг. Тэгэхээр он оны төгсгөл бидэнд яг үүнийг л сануулах гэж энэ асуултыг цаанаасаа илгээдэг болов уу. Та энэ жил Юу хийж бүтээв дээ? Энэ жил ер нь юу болоод өнгөрөв өө?
  • Я БОЛ ЯМАР ЖИЛ БАЙВ?

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал