Шинэ жилийн хүлээн авалтын хамгийн шилдэг ресторануудыг энд дарж харна уу
Шинэ жилийн баяр нь он тооллын цагалбарын хуучин он улирч, шинэ он гарч буйг тэмдэглэх баяр юм. Ямар цагалбар хэрэглэж буйгаас шалтгаалан шинэ жилийн баяр нь орон бүрт ижил байдаггүй ч дэлхийн ихэнх улс оронд Григорийн тооллын эхний өдөр буюу 1-р сарын 1-нд шинэ жилийн баярыг тэмдэглэдэг.
Энэхүү нийтлэлээрээ бид та бүхэндээ шинэ жилийн баяр хэзээнээс эхэлсэн хаана хаана дэлгэрсэн талаар өгүүлэх билээ.
Шинэ жилийг гуравдугаар сарын 01-нд тэмдэглэдэг байжээ
Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрөөдөг байжээ. Анх шинэ жилийн баярыг гуравдугаар сарын 01-нд тэмдэглэдэг байсан байна. Эртний Ромын цаг тооны бичигт жилийг арван сард л хуваан, гуравдугаар сарын 01-нийг шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байснаас тэр аж.
Харин МЭӨ 713 оноос хуанлинд нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллогоор тоолж нэгдүгээр сарын 1-нээс болгосон юм байна. Дэлхийн бүхий л улс үндэстнээс хамгийн анх Австралид баяр болгон тэмдэглэжээ. Тэд өнгөрсөн оны төгсгөл, шинэ оны эхний өдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийж байжээ. Харин Азид шинэ жилийн баяр хамгийн сүүлд дэлгэрсэн гэдэг.
Монголын шинэ жил Оросоос үүдэлтэй
Монголчууд орос “ах” нараасаа их олон юмыг уламжлан авч үлдсэн. Тэгвэл шинэ он солигдох энэ баярыг ч мөн Оросуудын уламжлалын дагуу хийж сурчээ. Оросууд шинэ жилийг гэр бүлийн баяр хэмээн тэмдэглэж, ширээ тойрон суугаад, он солигдох мөчид оргилуун дарс буудуулан, хундага тулган халуун дулаан үг бие биедээ харамгүй хэлж угтдаг.
Мөн улсын Ерөнхийлөгч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар хуучин он, нийгэм, улс төрийн амжилт бүтээлийг дүгнэн, сайн сайхныг ерөөж мэндчилгээ дэвшүүлдэг билээ. Монголчууд яг энэ жишгээр шинэ жилээ тэмдэглэж, шинэ оноо угтаж ирсэн түүхтэй юм.
Санта Клаусын түүх
Шинэ жилийн хамгийн чухал зочин бол ” Өвлийн өвгөн ” билээ. Нийтлэг нэр нь Санта Клаус. Санта Клаус буюу өвлийн өвөөгийн домог IV зуунд Николас хэмээх хүү мэндэлснээр эхэлжээ. Тэрбээр шинэ жилийн үдэш тосгоныхоо ядуу хүмүүст тусалж, цонхны завсар мөнгө хийж үлдээдэг байсан аж.
Шинэ жилийн хамгийн чухал зочин бол Өвлийн өвгөн. Монголчууд Өвлийн өвгөн аав гэж хэлж заншсан буурал өвөөгийн нийтлэг нэрийг “Санта Клаус” гэдэг. Том улаан хамартай, дун цагаан сахалтай, улаан дээл, өмдтэй Санта Клаус буга тэрэг хөлөглөн ирж, бяцхан хүүхдүүдэд хүссэн бэлгийг нь өгч, тэднийг баярлуулдаг.Санта өвлийн улиралд, шинэ жилийн үдэш л “алс холын хүйтэн орноос” айлчлан ирнэ. Санта Клаус буюу өвлийн өвөөгийн домог дөрөвдүгээр зуунд Николас хэмээх хүү мэндэлснээр эхэлжээ. Харин тэр үед Николас хүүг дэлхий дахинаа алдартай хүүхэд бүрийн хайртай Санта өвөө болно гэж хэн ч мэдээгүй гэдэг. Николас Бизанти Анатоли буюу өнөөгийн Турк улсын Лусиа мужид өсчээ. Тэрээр жилийн нэгэн үдэш тосгоныхоо ядуу хүмүүст туслаж, цонхны нь завсарт мөнгө хийж үлдээдэг байсан аж. Гэхдээ ганц үүгээр зогсолгүй, сайхан сэтгэлийнхээ хүчээр бурхны хүчийг олж, үхсэн хүнийг амьдруулж, хуй салхинаас далайчдыг аварч байсан гэдэг.
Далайчид өнөөг хүртэл түүнийг хүндэлж, аялалд явахдаа бэлгэдэл болгосоор ирсэн байна. Николас эхлээд католик шашинтан байсан ч тэр үеийн нийгмийн шинэчлэлд өртөн протестант гэгээнтэн болсон аж. Тэрээр сүмийн хамбын хөргийг бүтээдэг байхдаа Санта Клаус нэртэй болсон гэдэг. Николас арванхоёрдугаар сард таалал төгссөн учир түүний үнэнч шавь нар гэгээн үйлийг нь үргэлжлүүлж, зул сарын баяраар хүүхдүүдэд бэлэг тараах болсон юм байна. 1930 онд “Кока Кола” компани Санта Клаусыг анх удаа сурталчилгаанд ашигласан нь дэлхий дахинд тархаж, алдаршуулах болсон ажээ.
Шинэ жилийн гацуур Германд анх үүссэн
Шинэ жилийн хамгийн том бэлгэ тэмдэг нь мөнх ногоон гацуур билээ. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бүхий л хүссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд нь од тогтоодог.
Барууны оронд гацуур модондоо сахиусан тэнгэрийн дүртэй тоглоом хамгийн түгээмэл өлгөдөг аж. Энэ нь сахиусан тэнгэр шинэ жилээр тэднийг ивээж, хүссэн бүхнийг нь бүтээнэ гэж итгэдгээс үүдэлтэй аж. Шинэ жилийн модыг эртний Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний Германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлгэ тэмдэг болгодог байжээ.
Бремений Адам хаан есөн жил тутамд хоёр метр өндөр гацуураар тахил өргөдөг байв. Энэ уламжлалыг хойчийн гүрэн, үндэстнүүд нь өвлөн авч, үргэлжлүүлж байжээ. Гацуурын орчин үеийн түүх 16-р зуунаас эхэлдэг. Тэр үед буюу 1539 онд Германы Страсбургийн католик сүмүүд зул сарын баяраар гацуур модыг тавьдаг болжээ. Энэ нь аажмаар өргөжиж, хүмүүс гэрийнхээ үүдэнд засдаг болж, 1957 оноос алим, самар, цэцгийн дэлбээ зэргээр гоёж эхэлсэн. Ингээд 17-р зуунаас гацуур модоо гэртээ оруулж, хамгийн сайхан бүхнээр чимэх болсон байна. Шинэ жилийн баяраар ийнхүү мөнх ногоон гацуур модыг гэртээ засч, сахиусан тэнгэр, гялтганасан одод өлгөснөөр шинэ эхлэлийг нь ивээн, аз жаргал бэлэглэдэг ажээ.