Шинэ жилийн хоолны жор

Хүйтэн гоймонтой салат

Орц/8 хүнийхээр:
Гахайн утсан мах – 600 г
Улаан лооль – 4 ш
Амтат чинжүү – 4 ш
Гоймон – 700 г
Лаазалсан эрдэнэ шиш – 3 стакан
Үрж жижиглэсэн бяслаг – 2 стакан
Майонез эсвэл өөрийн дуртай соус 1. Давстай усанд гоймонгоо чанаж шүүгээд хөргөнө.
2 .Улаан лооль, чинжүүгээ дөрвөлжин, гахайн махаа урт нарийхан хэрчинэ.
3. Бяслагаа том үрүүлээр үрсэн байна.
4. Бүх орцуудыг холиод амтална.
Дэлхийд алдартай, хүлээн авалтын зоогт тооцогдоно. Гоймонгоо сонгохдоо зөв сонгоорой, том биш хэмжээтэй байх ёстой: мушгиа, эрвээхэй эсвэл дун хэлбэртэй байна. Өнгө өнгийн гоймон бол салат тань улам л өнгөлөг харагдана.

Шинэ жилийн хүлээн авалтын хамгийн шилдэг ресторануудыг энд дарж харна уу

Цөцгийтэй зөөлөн мөөг

Орц/8 хүнийхээр:
Шинэ мөөг – 1 кг
Зөөхий – 10 х.х
Бяслаг – 2,5 х.х
Гурил – 2 х.х
Ногоон өнгийн амтлагчууд
Ургамлын тос – 4х.х 1. Мөөгөө халуун бүлээн усанд угааж усыг нь шүүж авна.
2. Мөөгөө нарийхан хэрчиж халаасан тосонд бага зэргийн давс хийж шарна.
3. Мөөгөө гаргахаасаа өмнө 1 ц.х гурил хийгээрэй.
4. Зөөхий, үрж жижиглэсэн бяслагаа хийж зөөлөн гал дээр жигнэнэ.
Таваглаад яншуй зэргээр чимэглээрэй.
5. Шампиньон мөөг тохирно. Мөөг нь зөөлөн бөгөөд шүүслэг болдог ажээ.

Төмсний гратен

Орц / 8 хүнийхээр:
Төмс – 12 ш
30%-ийн цөцгий – 2 стакан
Сармис – 2 хумс
Цөцгийн тос –
50 г Чимх давс Давс, нунтаг перец
Бяслаг – өөрийн хүссэн хэмжээгээр 1. Хайруулын тавгаа тослоод жижиглэн хэрчсэн сармисаа тарааж тавина.
2. Төмсөө нимгэн цагираг хэлбэртэй хэрчээд тавганд тарааж хийхдээ дундуур нь давс, перецээр амтлаарай.
3. Цөцгий, задь болон цөцгийн тосоо дундуур нь мөн түрхэнэ.
4. 200 хэмийн шарах шүүгээнд болгоно. Дээрээс нь үрж жижиглэсэн бяслаг цацаж болно.
Төмс – шинэ жилийн ширээний байнгын зочин. Гратен – төмстэй шинэ төрлийн хоол.

 

Шарсан мах

Орц / 8 хүнийхээр:
Гахайн мах – 950 г
Сармис – 5-6 хумс
Давс, нунтаг перец” 1. Шарах шүүгээгээ 200 хэм хүртэл халаана.
2. Махаа угааж хатаагаад давс, перцээр амтална.
3. Сармисаа махандаа хийгээрэй.
4. Махаа хүнсний утсаар сайтар уяад, 3 давхар мөнгөлөг цаасанд орооно.
5. Халаасан шарах шүүгээндээ хийж болгоно.
Хүйтнээрээ ч, халуунаараа ч сайхан. Нимгэн зүсэж иднэ.

Шарсан тахиа

Орц / 8 хүнийхээ:
Тахианы мах – 2
Далайн давс, нунтаг перец
Төмс – 4 ш
2 нимбэг
Сармис – 2 хумс
Гоньд, розмарин/ганга
Оливийн тос
1. Тахианы махаа давс, перецээр үрж хүнсний скочонд ороогоод хөргөгчид хийнэ.
2. Төмсөө 4 хуваагаад, сармисаа жижиглэн хэрчинэ.
3. Шарах шүүгээгээ 190 хэм хүртэл халаана.
4. Саванд төмс, нимбэг, сармисаа бага зэргийн давстай буцалсан усанд хийж 12 минут орчим чанана.
5. Усыг нь аваад ус ширгэтэл зөөлөн гал дээр 1 минут орчим байлгана. Нимбэг, сармисаа авна. Төмсөө халуунаар нь байлгахын тулд саваа таглана.
6. Нимбэг халуун байхад нь сайтар шахаарай. Хөргөгчөөс тахианы махаа аваад илүүдэл шүүсийг нь цаасан алчууранд шингээж аваад оливийн тосоор бүрнэ.
7. Тахианы махандаа нимбэг, сармис, гоньдоо хийж шарах шүүгээний хавтан дээр тавьж урьдчилан халаасан шарах шүүгээнд 45 минут болгоно.
8. Тахиагаа тавган дээр тавина. Төмсөө розмарины навчтай холиод шарах шүүгээний хавтандаа тараана. Дунд нь зай гаргаад тахиагаа хийнэ. 45 минут орчим буюу тахиа болон төмс шаргал өнгөтэй болтол нь шарна.
9. Тахианы мах болонгуут нимбэг, сармисаа аваад сармисаа үрж тахиан дээрээ цацна. Розмарины навчнуудыг түүж аваарай.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал