ЗӨВЛӨГӨӨ: Шинэ жилийн баярын ширээгээ засаарай
Шинэ жилийн баярыг амттай хоол, гайхалтай бэлэг, гацуур модгүйгээр төсөөлшгүй.
Тэгвэл “Шинэ жилийн баяраар ширээгээ хэрхэн засах вэ” гээд бодож буй хүн бүрт зориулан хэрэгтэй зөвлөмжийг хүргэе.
Ширээгээ засахаас өмнө:
- Шинэ жилийн уур амьсгал оруулах зүйлээр орчноо чимэглээрэй /гэрлэн чимэглэл, баярын лааг бэлдэх, эсвэл салфеткаа гоё өнгийн туузаар боох гэх мэт/
- Ширээнийхээ голд жижигхэн гацуур тавихаар бэлдээрэй.
1. ЭХЛЭЭД ТАНД ЧАМИН СУУРЬ ХЭРЭГТЭЙ
Юуны өмнө та ямар орчинг бий болгомоор байгаагаа бодоод, өнгө болон загвараа сонгоорой.
Шинэ жилийн өнгө гэдэгт улаан, ногоон, цагаан, алтан шар өнгө ордог.
Хэрвээ та тайван, амар амгалан байдлыг бүрдүүлмээр байгаа бол саарал, хар өнгийг сонго. Харин хөгжилтэй, гэрэл гэгээтэй уур амьсгалыг бүрдүүлмээр байгаа бол тод гэгээлэг өнгийн суурийг сонгох нь зүйтэй.
Ямар өнгө, загвартай суурьтай байгаагаас шалтгаалан таны ширээний засалт болон бүрдүүлэх орчин тань өөрчлөгдөнө гэдгийг санаарай.
2. ТАВГАА БАЙРЛУУЛЖ ҮЗЭХ
Хэрвээ та сууриа сонгосон бол таваг, сэрээгээ байрлуулж үзээрэй.
Ингэж байрлуулж үзсэнээр та “хаана, ямар хоолоо өрөх” зэргийг мэдэх боломжтой юм.
3. АМНЫ АЛЧУУР БОЛОН САЛФЕТКА БЭЛДЭХ
Амны алчуур болон салфеткийг хаана байрлуулах вэ гэж та бодож байна уу?
Юуны өмнө та орох дуртай ресторандаа очоод алчуур болон салфеткийг хэрхэн гоё хэлбэрт оруулсан мөн хаана тавьсныг олж хараарай. Тэгээд дараа нь өөрөө хийж үзээрэй.
4. ШИРЭЭГЭЭ ЗӨВ ЗАСАХ
Хаана виноны хундага, сэрээ, халбага байх вэ гэдгийг сайн бодоорой.
Та хоол идэхэд хэрэгтэй зүйлсийг ширээн дээрээ цэвэрхэн, зөв өрж чадсан бол таны ширээ “ТАНСАГ” харагдах болно шүү.
5. БЭЛТГЭСЭН ХООЛ, АМТТАНАА ӨРӨХ
Ингээд ширээгээ зөв зассан бол бэлдсэн хоол, амттанаа ширээ рүүгээ зөөгөөрэй.
6. ШИРЭЭГЭЭ ЧИМЭГЛЭХ САНАА
Та дарсны хундагаа ашиглаад ширээгээ чимэглээд үзээрэй.