Шинэ жилийн үдэш

Шинэ жилийн үдэш

Бидний өнөөдөр тэмдэглэж байгаа (сургууль, албан газар бүгд урьдчилаад тэмдэглэсэн) шинэ жил (ёолк)  хэмээх зан үйл хэрхэн монголд нэвтэрч орж ирсэн талаар төр засгаас ямар нэг шийдвэр гарсан гэхээсээ илүүтэй тухайн үед өөрөөр хэлбэл 20 дугаар зууны 30 онд амьдарч байсан, нэр бүхий хүмүүсийн амьдралтай салшгүй холбоотой болох нь тодорхой байна. Тэр дундаа өрнөдөд суралцсан анхны сэхээтнүүдийн намтраас олон зүйлийг олж мэдэх боломж байгаа бололтой. Эдгээрээс шинэ жил болж байгаатай холбогдуулан цөөн баримтыг та бүхэнтэй  хуваалцах нь зөв гэж үзлээ.

Ер нь өнгөрсөн зууны 30-аад онд  монголчууд  олон ээдрээтэй зүйлтэй нүүр тулгарчээ. Ялангуяа хувь хүний амьдралд хар толбо болон үлдсэн бараан үйл явдлыг мартаж болохгүй. Шинэ жил манай улсад нэвтрэн орж ирэх дээ хар бараан үйл явдалтай “нүүр тулсан” байх жишээтэй. Тодруулбал их зохиолч Дашдоржийн Нацагдорж (1906-1937 он)-ийн амьдралтай  холбон  авч үзье. Тэрбээр  1926- 1929 онд  Зөвлөлт холбоот улс (ОХУ), ХБНГУ-д суралцсан ардын хувьсгалын дараагийн анхны сэхээтнүүдийг нэг гэдгийг бид сайн мэднэ. Харин европоос тээж ирсэн солын салшгүй нэгэн хэсэг ёолкийг тэрбээр 1931 оны 12 дугаар сарын 31-нд гэр бүл, найз нөхөдийн хүрээнд тэмдэглэжээ. Энэ үйл явдлын дараа баривчлагдан шоронд орсон байх жишээтэй. Бараан мөртэйч гэсэн энэ үйл явдал  1930-аад онд манай улсад шинэ жил тэмдэглэж эхэлсэн болохыг гэрчлэх баримт юм. Баримт цаашаа үргэлжилнэ.

Төр нийгмийн нэр зүтгэлтэн, академич Б. Ширэндэв (1912-2002 он),  1930-аад онд   шинэ жилийг “ногоон модны наадам” нэрээр тэмдэглэж байсан гэж  дурсан ярьсан байдаг. Тэрбээр  намтартаа Нүхтийн хүрээний  шавь, 1929-1930 онд Цэцэрлэг мандал  аймаг (Архангай)-ийн Хөдөө аж ахуйн түр сургуульд, 1930-1932 онд намын сургуульд тус тус суралцсан тухай тэмдэглэн үлдээжээ. Улмаар 1937 онд Монгол рабфак, 1941 онд Эрхүү хотын багшийн дээд сургууль төгсөж, эрдэмийн мөр хөөсөн шинэ цагийн шилдэг сэхээтэн билээ. Эдгээр нь төр, засгаас албан ёсны ямар нэг шийдвэр гараагүй, бүх нийтээр шинэ жилийг тэмдэглэж эхлээгүй, байх үеийн үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүсийн дурсамж хэлбэрээр бидний үед иржээ.

Албан ёсоор шинэ жил (ёолк)-ийг маршил Х. Чойблсангийн санаачлагаар 1947 оноос тэмдэглэж эхэлсэн аж. Өнөөдөр 71 дэх жилдээ монголчууд шинэ жил тэмдэглэж байгаа юм байна. Монголд нутагшсан шинэ жил нь өвлийн өвгөнтэйгээрээ өрнийн ёсолкноос ялгардаг гэж урлаг судлаачид онцолсон байх юм. Тэр үнэн биз.

Гадны соёлыг өөрийн болгон нутагшуулдаг явдал шинэ жилд хадаглагджээ гэсэн ойлголтыг эндээс авч болно. Ардын жүжигчин хөдөлмөрийн баатар Г. Гомбосүрэн (1919-2004 он) анхны шинэ жилийн өвлийн өвгөн болж байсан байна. Түүнээс хойш 50 гаруй жил энэ хүндтэй албанд зүтгэн хүн бүрийн сэтгэлд мөнхрөн үлджээ. Одоо шинэ жилийг монголчууд өвлийн өвгөнгүйгээр төсөөлөх боломжгүй болсон байх жишээтэй.Түүнээс өвлийн өвгөний дүрийг ардын жүжигчин Жарантав (1980 онд Г. Гомбосүрэн зөвшөөрсөн), УГЖ Жаргалсайхан нар жил бүр хүүхэд  багчуудад  бэлэг гардуулан үйлсийг нь залгамжлан авч явна.

Албан ёсоор тэмдэглэх болсон тэр цагаас хойш шинэ жил нэртэй, ийм сэдэвтэй  олон зохиолын дуу гарч олны хүртээл болсон аж. Тэр бүхний ноён оргил нь АЖ, Төрийн шагналт С. Гочигсумлаа, СГЗ Ж. Бадраа нэрын бүтээл “Сүлд модны наадам” дуу  гэж хөгжим судлаачид хэлж байна. Энэ дууг 1962 онд АЖ, Хөдөлмөрийн баатар Б. Зангад дуулж МҮОНР-ын алтан сан хөмөрөгт бичүүлж олны хүртээл болгож байсан байна. Шинэ жилийн сэдэвтэй дуу цаг үргэлж  шинээр төрж мэндлэх  нь ойлгожтой. Уран бүтээлчдийн мөнхийн сэдэв байх биз ээ.

Нийслэлийн төв талбайд 2018 оны шинэ жилийн үйл ажиллагаа  өнөөдөр 22 цагт эхлэнэ. Төв талбай зочидоо хүлээн нам гүмхэн байна. Одоогоос яг дөрвөн цаг 15 минутын дараа 2019 он гарна. Та бүхэнд шинэ жилийн мэнд дэвшүүлье.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал