Бид шинэ жилээр хаана байх нь хамаагүй гагцхүү хэнтэй байх нь чухал гэцгээдэгч яг үнэндээ хэнтэй байх хаана тэрхүү үчүүхэн цаг хугацааг өнгрүүлэх нь хоёул чухал билээ.
Энэхүү нийтлэлээрээ бид та бүхэнд ирж буй шинэ жилээ хаана хаана зохион байгуулах боломжтой талаар хүргэж байна.
РЕСТОРАН
Сэтгэл санаагаа тайван байлгаж юунд ч санаа зоволтгүй мэргэжлийн тогоочын бэлтгэсэн амтат хоолыг зооглон тав тухтай шинэ жилийн орчин бүрдсэн газар бол яах аргагүй ресторан билээ.
ШИНЭ ЖИЛИЙН ШИЛДЭГ РЕСТОРАНУУД
ГЭР
Мэдээж хамгийн эхэнд гэртээ гэр бүлийнхантайгаа үдшийг цуг өнгрөөж өнгөрсөн жилд хийж бүтээснээ ярилцаж хамтдаа хийсэн оройн зоогоо зооглох юм.
Түрээсийн ХАУС/ЗУСЛАН
Хэрэв энэ сонголтыг сонгох гэж байгаа бол танд бэлдээд байх зүйлс харьцангүй цөөн бий. Голцуу найз нөхдөөрөө эсвэл хайрт амрагтайгаа романчик үдэш хийж галт наадам, гулгах цасаар байлдах гэх мэтээр олон сонирхолтой зүйлс хийж болно.
ТАЛБАЙД
Талбайд шинэ жилээ угтах нь бага зэрэг чимээтэй мөн хүн хөл ихтэй ч уйдах завгүй хөгжилтэй байх нь дамжиггүй. Гэхдээ та биеээ зөв авч явахгүй бол олон хүн дотор яаж ч мэдэх юм шүү.