Шинэ жил зохион бичлэг

Хүслийн шинэ жил айсуй

Хөөртэй, хөгжөөнтэй шинэ жил айсуй. Ер нь энэ баярыг бидэн шиг ажлын хамт олноороо, нутаг нугаараа, нам холбоогоороо, фракц бүлэглэлээрээ, найз нөхдөөрөө, улмаар улс даяараа тэмдэглэж, сүр дуулиантай угтдаг улс орон энэ дэлхийд хэчнээн байдаг бол. Сонирхолтой байгаа биз. Гадуур шинэ жилийн уур амьсгал ороод их гоё болчихжээ. Дэлгүүр, албан байгууллага болгон л гаднаа сүлд мод засчихсан, гудамж талбайгаар алхаж буй хүмүүс шинэ жилийн тухай яриа өрнүүлж, нийслэл хотын энд тэнд гэрлэн чимэглэлүүд өнгө засах нь юутай сайхан.Өнгөрөгч 2011 он дахин хэзээ ч тохиохгүй. Нийслэл хотын хамгийн том мөсөн гулгуур, үзэх юм ихтэй газрын нэг нь Үндэсний соёл амралтын хүрээлэн. Би хувьдаа Монголдоо л хамгийн том гэж хэлэхээр мөсөн хотхоныг эндээс л харсан. Жил бүрийн шинэ жилийг манайхан үзэж харах юмгүй үддэг байсан. Тэгвэл энэ жилийн хувьд үгүй бололтой. Олон нийтийг хамарсан ханиад томуу дэгдэж, Сүхбаатарын талбайд ёслолын буудлага ч хийлгүй хуучин оноо үдэж байсан тохиолдол ч бидэнд бий. Гэвч энэ бүхэн өнгөрсөн явдал. Шинэ жил эхлэхээс өмнө цагийн зүүтэй уралдаад цасан орноор аялсан сонирхолтой адал явдлаар дүүрэн сурвалжлагаа хүргэж байна.

Хүүхэд багачууд, ахмад буурлууд, залуу хосууд гээд энд тэндгүй инээд хөөр, аз жаргалаар цангинасан олон хүнтэй цасан оронд хөл тавьлаа. Зүгээр ч нэг өдөр бус үлгэрийн гэмээр сайхан намуун өдөр байв. Хорвоо ертөнцөд хөх тэнгэр хөвөн зөөлөн цасан ширхэгээ будруулан хаялахад хүүхэд багачуудын хөөр баясал хэдэн алхмын цаанаас сонсогдож байв. Улаан, ногоон, цэнхэр, цагаан өнгийн нүд гялбам гэрлэн чимэглэлүүдийг хаалганд өлгөсөн  харагдана. Хажуугаар зөрөн өнгөрөх эцэг эхчүүд Паркийн зоогийн газар, хүүхдийн тоглоомын дэлгүүр зэрэгцээ оршиж, таатай орчин бүрдүүлж чадсаныг магтан гарах хаалгыг зорьж байлаа. Тавхан алхмын цаана улаан хувцастай Санта өвгөн цасан хүний хажууд зогсон хонх жингэнүүлнэ. Цэнхэр өнгөөр чимсэн гайхамшигт гудамжны үзүүрт тэрбээр хонхоо дуугарахын хажуугаар “Тавтай морил” гэсэн бичигтэй угтан авлаа.  Цааш явахад цасан цагаан асар дотор шинэ жилийн үзэсгэлэн худалдаа хийж  байв. Сониуч зан хөдлөөд дотор нь ороход хоёр тал нь дүүрэн шинэ жилийн шинэхэн бэлэг, гацуур, тоглоомууд үзэгдлээ. Ширээн дээр машин дотроо байрлуулах зориу­лалттай жижигхэн гацуураас эхлээд 2-3 метр өндөр гацуур  мод,  өнгө өнгийн чимэглэл, бэлэг дурсгал, амттан шимттэн гээд байхгүй юм алга. Шинэ оноо угтах торгон мөчид сүрлэг гэгч сүлд модоо гэрийнхээ хойморт засах гэсэн хүмүүсийн цуваа эндээс тасраагүй хэвээр. Хам­гийн сонирхолтой нь өмнө нь усан завь байдаг байсан нууранд “Мөрөөдлийн мөсөн гулгуур” байгуулсан байв. Үүнийг Монголын хамгийн том мөсөн гулгуур буюу тэшүүрийн талбай хэмээн хүүхэд багачууд магтаж байсан юм.

Яг хажууханд нь зураг авахуула­хад тохиромжтой үзэсгэлэнт өнгө өнгийн гэрэлт тэрэг, өвлийн өвгө­ний цаа буга, чаргатай байлаа. Хүүх­дүүд цаа бугыг “Рудольф” хэмээн өхөөрдөж зургаа татуулж байсан. Харин том хүмүүс хүссэн үедээ өвлийн өвгөний цаа буга болон чарган дээр гарч байгаад тухтайхан гэрэл зураг татуулах аж.

Үлгэрийн гэмээр үзэсгэлэнтэй гэрэлт бөмблөгүүд мэлмий гайхш­руулж, шинэ жилийн уур амьсгалыг улам мэдрүүлж байлаа.  Энд орой болгон баярын салют буудуулан, хуран чуулсан олны аз жаргалыг бадрааж байгаа аж. Хамгийн гол нь өглөөнөөс эхлээд орой хүртэл энд шинэ жилийн бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж  байна. Халуун кофе, худалдааны асар, мөсөн гулгуур, гэрэл зургийн гайхамшиг, мөсөн хүн, чихмэл тоглоом гээд байхгүй юм алга. Хэдхэн хоногийн дараа цагийн зүү шөнийн 00:00 цагийг заахад хүн төрөлхтөний түүхийн нэгэн хуудас эргэж, шинэ бүхэн сэрнэ. Та амжиж хүслээ шивнээрэй.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал