Яагаад витамин c хэрэглэх хэрэгтэй вэ

Хэрэв та арьс арчилгандаа С витаминыг анх удаа хэрэглэж үзэх гэж байгаа бол танд маш олон асуулт байгаа байх. Жишээ нь ямар найрлагатай хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй вэ? Бид эдгээр асуултанд хариулж, мөн Витамин С-г хэрэглэх үед анхаарах зүйлс болон зарим сонирхолтой мэдээллийг хуваалцах болно.
Та Витамин С-г зөвхөн уудаг витаминаар төсөөлж байна уу? Витамин С нь таны дархлаанд сайн төдийгүй, арьсанд бас гайхамшигтай үр дүн өгдөг.

Витамин С таны арьсанд хэрхэн нөлөөлөх вэ?
“Витамин С нь антиоксидант бөгөөд чөлөөт радикалуудын эсрэг таны арьсыг хамгаалах чадвартай. Чөлөөт радикал бол агаарт оршидог агаарын бохирдол, тоос шороо, нарны хэт ягаан туяанаас үүссэн арьсыг гэмтээдэг молекулууд юм. Витамин С-г хэрэглэснээр та арьсаа нарнаас үүсдэг хөгшрөлтийн шинж тэмдэгүүд, нарны толбо, мелазма-с хамгаалах боломжтой. Мөн Витамин С-г хэрэглэснээр таны арьсны өгнө гэрэлтсэн болж, нөсөө толбо бүдгэрдэг.

Витамин С буюу Аскорбины хүчил нь өөрөө маш “тогтворгүй” бөгөөд задлаад маш хурдан хэрэглэж дуусгах шаардлагатай. Мөн та Витамин С-тэй бүтээгдэхүүнээ нарны шууд тусгалаас хол, хөргөгчинд хадгалвал бүтээгдэхүүний хадгалах хугацаа уртасна.

Витамин С-г өглөө хэрэглэнэ
“ Витамин С-гээ ашиглах хамгийн тохиромжтой цаг бол өглөө юм. Өглөө хэрэглэснээр та агаарын бохирдол болон UV/HEV нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалах болно”. Витамин С-гээ шөнө хэрэглэж болох ч гэсэн бусад бүтээгдэхүүнтэй хольж болохгүй.

Витамин С-гээ түрхээд, нарны тос заавал хэрэглээрэй
Витамин С нь таны арьсыг наранд илүү мэдрэг болгодог тул нарны тосыг зайлшгүй хэрэглэх шаардлагатай.

Бүтээгдэхүүнээ сэрүүн, нарнаас хол хадгалаарай
Бүтээгдэхүүний хадгалах хугаацааг уртасгах болон исэлдэлтээс сэргийлж сэрүүн, нарнаас хол хадгалаарай. Мөн таглаа нь маш сайн таглагдсан байх шаардлагатайг битгий мартаарай.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал