Үтрээ бариу болгох мэс засал

Төрөх үйл явц болон түүний хүндрэлтэй холбоотой аарцаг, үтрээ, хярзангийн булчингийн суналт, урагдалт, давсагны унжилт үүсдэг.

Зарим тохиолдолд хэвлийн дотоод даралтыг ихэсгэх шалтгаанууд:

  • Удаан хугацааны биеийн хүнд хөдөлмөр эрхлэх
  • Таргалалт
  • Архаг бронхит /удаан хугацаагаар ханиалгах/ зэрэг нь эмэгтэйн дотор бэлэг эрхтний унжилт үүсгэнэ.

Энэ нь эмэгтэйчүүдэд дараах зовууриар илэрдэг.

  • доошоо тулж унжиж өвдөх,
  • үтрээний амсраар шулуун гэдэс, давсагны хана цүлхийж гарч ирэх,
  • түүнчлэн шээс дусагнах, гоожих өвчин, сав болон үтрээний үрэвсэл зэрэг өвчний улмаас үтрээнд олон янзын асуудлууд тулгардаг.

Эцэст нь үтрээ уян хатан чанараа алдан бэлгийн харьцааны үед таатай мэдрэмж өгөхөө больдог.

  • бэлгийн амсар уруул задгай байснаас үтрээний орчин өөрчлөгдөж, цагаан юмны хэмжээ ихсэх
  • улмаар умайн хүзүү, умай, өндгөвчний үрэвсэл үүсэх, даамжрах,
  • үтрээний хана, шулуун гэдэсний хана унжиж цүлхийснээр өтгөн гаралт саатах, хуримтлагдах,
  • аарцагны булчингийн суналт, урагдалт үүссэнээр умай, умайн хүзүү унжих, урваж гарах,
  • давсагны хана унжиж цүлхийснээр шээс дусагнаж гоожих, улмаар шээс үнэртэж, өмд норох, эдийн засгийн хувьд хэмнэлттэй бус.
  • сарын тэмдгийн бус үед ариун цэврийн хэрэглэлүүд, алчуур хэрэглэх тохиолдол байдаг.

 

Үтрээний мэс заслын ач холбогдол:

Мэс заслын эмчилгээ хийлгэснээр та дээрх зовуурь шаналгаанаас гарч чадна. Мэс заслын эмчилгээний гол зорилго нь төрөлтөөс өмнө үтрээ, бага аарцгийн эрхтнүүд, хярзангийн булчин ямар байсан түүнд ойртуулан булчингийн суналт, урагдлыг нөхөн сэргээх ажиллавар юм. Өөртөө итгэх итгэлтэй болно. Бэлгийн харьцаанд сэтгэл ханамжтай болно. Аарцагны хөндийн эрхтэн суларч унжихаас урдчилан сэргийлнэ.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал