Өмгөөлөгч гэж хэн бэ

Өмгөөлөгч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг хуульч мөн. Хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан хүнийг өмгөөлөгч гэнэ.
Өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчдээ үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцааг өмгөөллийн үйл ажиллгаа гэдэг. Хууль зүйн мэргэжлийн туслалцаа нь зөвлөгөө өгөх, шүүхэд төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох буюу өмгөөлөл гэсэн төрөлтэй.
Ардчилал, хүний эрх, үндсэн хуульт ёс гэх зэрэг нийгмийн үнэт зүйлсийг болон үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрх бүхий байгууллага болон шүүхэд төлөөлөн хамгаалж байдаг хүн бол өмгөөлөгч юм.
Тийм ч учраас Францын хуульч Андре Мари Жан Жак Дюпен *Улс орон эр цэргүүдээрээ төдийгүй өмгөөлөгчдөөрөө хамгаалагдаж байдаг* гэж хэлжээ.
Энэ утгаараа “Өмгөөлөгчийн ажил мэргэжил нь хууль зүйн мэргэжлийн асар их ур чадварыг шаарддаг, хүний төлөө чин санаа тавьдаг, үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашгийн төлөө өөрийгөө ч золиослодог ажил мэргэжил юм.

өмгөөлөгч гэж хэн бэ

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал